-
2024 оны 9 сарын 05
“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар 398,944 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 174,7 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 224,2 мянган тонн ачааг тус тус тээвэрлэлээ.
-
2024 оны 9 сарын 04
Монголбанк энэ оны наймдугаар сард 931.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3 тонн үнэт металл худалдан аваад байна.
-
2024 оны 9 сарын 04
Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 онд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Хайгуул, судалгааны ажилд 550 гаруй мэргэжилтэн оролцсон байна.
-
2024 оны 8 сарын 23
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “A-” үнэлгээ авснаар хамгийн өндөр үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нарын нэг болсон байна. “A-” ангилалд Монголоос гадна Европын холбоо, АНУ, Норвеги, Швед зэрэг улс багтжээ.
-
2024 оны 8 сарын 22
Голомт банк иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээнээс гадна лизингийн үйлчилгээг харилцагчдадаа давхар хүргэж эхэлсэн бөгөөд Голомт банкны анхны лизингийн төв өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
-
2024 оны 8 сарын 22
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас жил бүр санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг хэвшил болгох зорилгоор хэрэгжүүлдэг “Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аяны 2024 оны эхний азтанууд тодорлоо.
-
2024 оны 8 сарын 21
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд банкны салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-
2024 оны 8 сарын 21
2024 оны 2 дугаар улиралд 347 этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж /ломбард/ байна.
-
2024 оны 8 сарын 21
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 2024 онд хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлээд байна.
-
2024 оны 8 сарын 15
Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа АНУ-ын арилжааны ТОП банк болох Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээсэн билээ. Уг хамтын ажиллагааны үр дүнд дэлхийн 100 гаруй улс руу болон тэдгээр улсуудаас ам.долларын төлбөр тооцоо илүү ХУРДАН, ХЯМД хийгдэж байна.
-
2024 оны 8 сарын 14
Худалдаа, хөгжлийн банк нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны танхим, Өвөрмонголын банкны хамтран зохион байгуулсан “Санхүү, мөнгөний хөнгөлөлтийн бодлогыг үр дүнтэй холбож, Умардад чиглэсэн нээлттэй бодлогод үйлчлэх” гурван талт арга хэмжээнд оролцлоо.
-
2024 оны 8 сарын 05
Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох олон улсын картын үйлчилгээг Голомт банк анхлан нэвтрүүлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Голомт банкнаас “Олон улсын төлбөр тооцооны чиг хандлага 2024” олон улсын арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд арга хэмжээнд банк санхүү, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон дотоодын 95 байгууллагын нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид уригдан оролцож байна.
-
2024 оны 8 сарын 05
Голомт банк БНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулагдсан “Хятад-Монголын байгууллагуудын хил дамнасан Дижитал төлбөрийн шийдлийн хамтын ажиллагааны төсөл” арга хэмжээнд оролцож, China Construction Bank /CCB/ болон NetsUnion Clearing Corporation /NUCC/-той гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
-
2024 оны 8 сарын 02
Төрийн банк 15 жилийн ойгоо тохиолдуулан нийт харилцагчдынхаа дунд Гялсбанкны урамшуулалт аяныг 2024 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал зарлаад байгаа билээ.
-
2024 оны 7 сарын 30
Дэлхийн 90 гаруй улс оронд хэрэглэгддэг UnionPay аппликэйшнд та Голомт банкны UnionPay брэндийн картаа холбоод олон улсад төлбөр тооцоогоо ямар ч саадгүй, түргэн шуурхай хийх боломжийг Голомт банк олгож байна. Ингэснээр Голомт банк UnionPay аппликэйшнд өөрийн нэрийн картыг холбож, гүйлгээ хийх боломжтой болсон Монголын хамгийн анхны банк боллоо.
-
2024 оны 7 сарын 29
Худалдаа, хөгжлийн банк нь БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банктай “Хятад-Монголын хил дамнасан дижитал төлбөрийн шийдлийн хамтын ажиллагааны төсөл”-ийг эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2024 оны 7 сарын 20
Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4 их наяд төгрөгөөр нэмэгджээ
-
2024 оны 7 сарын 17
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанк гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс гүйлгээнд гаргаад байна. Энэхүү 5000 төгрөгийн дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлог юм.
-
2024 оны 7 сарын 16
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, “Тэрбум мод сан” хамтран санхүүгийн зах зээлийн өсөлтийн бэлгэдэл бухын хөшөөг сүндэрлүүлж, өнөөдөр нээлт хийлээ.
-
2024 оны 7 сарын 16
Банкны тогтолцооны үүсэл, хөгжил, бэхжилт, Төв банкны үүрэг, оролцоо, санхүүгийн цахим үйлчилгээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.