24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын эдийн засгийн шилжилтийн эхэн үеийн хүнд нөхцөлд шадар сайд хийж явсан нэгэн улс төрчийн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд юм. Ингээд эрдэмтэн, бөх, улс төрч, загасчин, хөөрөгний “өвчтөн” түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг танд 24tsag.mn facelook олгож байна.

“Галуутай шадар”: Галуутай нөхөрлөсөн энэ хүүг Даваадоржийн Ганболд гэдэг. Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. Хотод төрсөн ч өсч, торнин хүн болсон газар нь Говь-Алтай аймаг дахь өвөө Лодонгийн гэр. Ирээдүйн шадар сайд ийнхүү мэндэлжээ.
“Лодонгийн Ганболд”: Түүний өвөө Лодон Завханы Тосонцэнгэл, Алдархаан, Говь-Алтайн Тонхилын хүн эмнэлгийг анхлан байгуулагч юм. 1940 онд Тонхилд ажиллаж байхдаа нэг охин өргөж авсан нь Ганболдын ээж байлаа. Ганболдыг төрсний дараа мөн өөр дээрээ өргөн авч Лодонгийн Ганболд хэмээн нэрлэх болжээ.
“Лодонгоос Даваадорж руу”: 1966 онд өвөө Лодон нь өөд болох үед түүний төрсөн эцэг Ц.Даваадорж Москвад ажиллахаар болж, гэр бүлээрээ явахаар болов. Ингээд бичиг баримтын шаардлагын дагуу Лодонгийн Ганболд Даваадоржийн болж засагдав. Аав, ээжтэйгээ авахуулсан анхны зураг.
“Вода и снег”: Эцэг Ц.Даваадорж нь 1969 онд Москвад Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд эх орноо төлөөлж суухаар болсон тул Ганболд тэнд үргэлжлүүлэн дунд сургууль дүүргэсэн юм. Орос хүүхдүүдийн дунд суралцаж төгссөн болохоор орос хэлэндээ “вода и снег”.
“Ласлог монгол зодов”: Дунд сургуульд байхдаа нэг зүйлд маш их гомдож байсан. Тэр нь ерөнхийдөө эх оронч үзэл л дээ. Нөгөө ангид байсан унгар жаалтай муудалцаж, хамраас нь цус гартал цохичихов. Энэ хэрэг баригдаж нийт сургуулийн сурагчдын өмнө зарлуулахаар боллоо. Тэгсэн “Ласлог монгол зодов” гэж зарлав. Тэр үед Д.Ганболд дотроо “Яахаараа тэр хүүхэд Ласло нэртэй бие хүн, би болохоор үндэстнээрээ дуудуулж, нийт монголчууд түүнийг зодсон юм шиг ярьдаг байнаа” гэж боджээ.
“Буриад Ганболд”: Багадаа Чойжил, Лувсан гэдэг хоёр буриад өвгөнтэй их найз байв. Одоогийн хоббиных нь эхлэл тэр өвгөчүүлээс үүдэлтэй. Чойжил өвгөн ер бусын ид шидтэй. Энд тэндээс төмрийн хог цуглуулаад янз бүрийн техник хийнэ. Үүнийг нь өвлөн авч одоо ч гэсэн эвдэрсэн индүүнээс авахуулаад цаг, электрон засаж суудаг. Харин Лувсан гуайг дагаж тарваганд явсаар байгаад ан хийх дуртай болсон юм. Хүүхэд байхаасаа л буриад өвгөчүүлтэй өссөн түүнийг буриад Ганболд гэдэг.
“Залуу ч байж, үстэй ч байж”: МУИС-д багш байх үеэр. Дунд сургуулиа төгссөний дараа Москвагийн их сургуулийг эдийн засагчаар таван жил суралцаж төгсөв. Төгсөж ирээд хэдэн жил багшилж байгаад буцаад Москвад ирж гурван жил аспирантурт сурлаа. Да.Ганболд залуу ч байж, үстэй ч байж.
“Сэгсээк, халзаак”: Түүнийг оюутан байхад найзууд нь “сэгсгэр Ганболд”, “сэгсээк” гэж хочилдог байв. Он цагийн эрхээр хөөрхий “сэгсээк” халзангийн удмаа даган, шал эсрэгээрээ “халзан Ганболд”, “халзаак” хочтой болчихов. Өөрийгөө өмөөрөн “дэлхийн бүх эрчүүдийн 15% нь халзан удамтай байдаг юм гэнэ лээ” гэж хэлж байсан шүү. Бас болоогүй самбо бөхийн дэд мастерийн зэрэгтэй. Харин барилдахад хамгийн их ядаргаа болдог байсан зүйл нь өнөөх алдарт үс байв.
“Өөрчлөлт”: Шүдний оо, шүдэнз ч байсан улсын захиалгаар ирж түгдэг байв. Хэрэглэж байгаа юмныхаа 70 шахам хувийг ЗХУ-аас зээлээр авчихдаг байсан орон. Хэн нэг нь үүнийг орлож мөнгө цаасаар туслахгүй л бол цахилгаан станц нь зогсчих гээд, бараа таваар нь тасраад түлээ мод нь алга болоод жинхэнэ бэрхшээл учирсан. Энэ бүхнийг хувийн хэвшлийн мэдэлд өгч байж улс гацаанаас гарах байв. 1990 оны намар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бейкэр Монголд ирсний дараа чөлөөт ертөнцийн улсуудтай харилцаа холбоо тогтоож эхэллээ. Хэлэлцээрийн үеэр. Тухайн үедээ энэ нь эрх баригчдын шахсан хэлэлцээр байсан юм. Гэтэл үнэндээ нийгмийн тогтоцыг үндсээр нь өөрчлөх хувьсгал байжээ.
“Албан тушаал”: 1990 оны 7-р сар Ардын их хурлын депутат, 9-р сар Улсын бага хурлын гишүүн, 1990-1992 онд Монгол улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-2000 онд Улсын их хурлын гишүүн, 2004-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын хэрэг эрхлэх хорооны дарга, 2008 оноос Нийслэлийн засаг даргын орлогчоор тус тус ажиллаж байна.
“Хобби”: Лувсан гуайгаас өвлөж авсан хобби.
“Оны хүн”: “Залуу удирдагч сан” 1998 онд оны шилдэг эдийн засагчаар Да.Ганболдыг шалгаруулав.
“Гэр бүл”: Гэр бүлийнхэнтэйгээ.
“Хөөрөгний өвчин”: Түүний бас нэг томоохон хобби бол хөөрөг цуглуулах. Монголын шилдэг 100 хөөрөгний каталогид Да.Ганболдын нэр дээрх хэд хэдэн хөөрөг бий. Энэ хоббиг ааваасаа өвлөж авлаа. Түүний аав Ц.Даваадорж тавиад оны үеэс л хөөрөг цуглуудаг байв. Да.Ганболдыг 10-р ангиа төгсөх үед нь аав нь гартааман хөөрөг анх бэлэглэж цуглуулга, хоббиг нь эхлүүлсэн юм.
“Хөөрөг”: Түүний цуглуулгаас.
“Шүрэн толгойтой”: Эхнийх нь Да.Ганболдын шүрэн толгойтой их гарын тархи манан хөөрөг. Дотор тал нь өнгөлгөөтэй. XVIII зууны үеийн хийц. Хоёр дахь нь түүний эцэг Ц.Даваадоржын шүрэн толгойтой пийсүү хөөрөг. XVIII зууны сүүл үеийн хийц.
“Да.Ганболд”: Түүнийг Лодонгийн буриад Ганболд бас Даваадоржын Ганболд гэдэг.

Сэтгэгдэл (104)