Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын нэр хүндэд бүдүүлгээр халдаж, ор үндэслэлгүй мэдээлэл тараасан "Үндэсний шуудан " сонин, тус сонины сэтгүүлч В.Сарантуяаг шүүхэд өглөө. 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн пүрэв гарагийн “Үндэсний шуудан” сонины № 014/2199/ дугаарт "Ерөнхийлөгчөөсөө өндөр цалинтай дэд сайд" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.
Энэхүү нийтлэл нь Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын нэр хүндэд илт бүдүүлгээр халдсан тодорхой баримт нотолгоогүй гүтгэлгийн шинжтэй материалыг ямар ч хяналтгүйгээр нийтэд мэдээлсэнд гүнээ харамсч байна.
“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч В.Сарантуяагийн баримт мэтээр дэлгээд байгаа Авто тээврийн үндэсний төвөөс Эрүүл мэнд, спортын яам руу шилжүүлсэн гэх “Land Cruiser-200” автомашин нь Эрүүл мэнд спортын яамны эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй болохыг доорх баримтаар баталгаажуулж байна.
Түүнчилэн “Ерөнхийлөгчөөсөө илүү цалин тогтоолгож, өөртөө сард найман сая төгрөгийн цалин авдаг” гэх мэдээлэл худал гүтгэлэг болохыг ЭМС-ийн дэд сайд Т.Болдбаатарын цалингийн тодорхойлолтоор нотолж байна.
Баримт нотолгоогүй худал гүтгэлгийг хэн нэгний захилгаар бичиж Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар цаашлаад Эрүүл мэнд, спортын салбарын нэр хүндэд бүдүүлгээр халдсан энэхүү нийтлэлийг зарим сайтууд “Үндэсний шуудан” сонины эх сурвалжтайгаар хоёр өдөр дараалан хуулан тавьснаар ард иргэдийн дунд тушаа буруу ойлголт төрөөд байна.
Тиймээс энэхүү ташаа мэдээллийг бичсэн сэтгүүлч В.Сарантуяа болон түүний мэдээллийг хяналтгүй нийтэд түгээсэн “Үндэсний шуудан” сониныг шүүхэд өгч, үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөө сэргээхээ мэдэгдэж байна.
Түүнчилэн "Үндэсний шуудан сонин"-ны сэтгүүлч Б.Сарантуяаг баримт нотолгоогүй бичвэртээ сониноороо дамжуулан залруулга хийхийг шаардаж байна.
Энэхүү нийтлэл нь Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын нэр хүндэд илт бүдүүлгээр халдсан тодорхой баримт нотолгоогүй гүтгэлгийн шинжтэй материалыг ямар ч хяналтгүйгээр нийтэд мэдээлсэнд гүнээ харамсч байна.
“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч В.Сарантуяагийн баримт мэтээр дэлгээд байгаа Авто тээврийн үндэсний төвөөс Эрүүл мэнд, спортын яам руу шилжүүлсэн гэх “Land Cruiser-200” автомашин нь Эрүүл мэнд спортын яамны эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй болохыг доорх баримтаар баталгаажуулж байна.
Түүнчилэн “Ерөнхийлөгчөөсөө илүү цалин тогтоолгож, өөртөө сард найман сая төгрөгийн цалин авдаг” гэх мэдээлэл худал гүтгэлэг болохыг ЭМС-ийн дэд сайд Т.Болдбаатарын цалингийн тодорхойлолтоор нотолж байна.
Тиймээс энэхүү ташаа мэдээллийг бичсэн сэтгүүлч В.Сарантуяа болон түүний мэдээллийг хяналтгүй нийтэд түгээсэн “Үндэсний шуудан” сониныг шүүхэд өгч, үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөө сэргээхээ мэдэгдэж байна.
Түүнчилэн "Үндэсний шуудан сонин"-ны сэтгүүлч Б.Сарантуяаг баримт нотолгоогүй бичвэртээ сониноороо дамжуулан залруулга хийхийг шаардаж байна.
Эрүүл мэнд, спортын хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл (2)