Ираны шүүх "Таталоо" гэгддэг алдартай дуучин Амир Хоссейн Магсудлод бурхныг доромжилсон хэргээр цаазаар авах ял оноолоо. "Дээд шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авлаа" гэж ням гарагт шинэчлэгч Этемад сонинд мэдээлсэн байна. Тэрбээр Исламын бошиглогч Мухаммедыг доромжилсон учир прокурор хэргийг сэргээж, цаазаар авах ял болгосон ажээ. .
"Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр биш бөгөөд давж заалдах боломжтой хэвээр байна" гэж тайланд дурджээ. Өдгөө 37 настай андерграунд хөгжимчин, дуучинг Туркийн цагдаа нар 2023 оны арванхоёрдугаар сард Иранд хүлээлгэн өгөхөөс өмнө 2018 оноос хойш Истанбул хотод амьдарч байжээ. Тэр цагаас хойш Иранд хоригдож байгаа юм.
Таталоо мөн "биеэ үнэлэлт"-ийг сурталчилсан хэргээр 10 жилийн хорих ял авч, түүнчлэн Исламын Бүгд Найрамдах Улсын эсрэг "суртал ухуулга" тараасан, "садар самуун контент" нийтэлсэн хэргээр буруутгагдаж байв.
Рэп, R&B урсгалуудыг хослуулдгаараа алдартай, дуучин Таталоо 2017 онд хэт консерватив үзэлтэй Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиситэй телевизээр маргасан. Дараа нь Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор нас баржээ.
2015 онд Таталоо Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжсэн дуугаа хэвлүүлсэн нь хожим 2018 онд Доналд Трампыг АНУ-ын анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ил болсон юм.
Л.Баяр