24tsag.mn
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол улсын отгон
арслан Н.Батсуурийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. 1987 онд Увс аймагт төрсөн. Энэ жил 27 настай.
2. Увс аймгийн Ховд сумын харъяат. Түүний аав Намсрайжав нь тус нутгийн уугуул бол ээж нь Ховд аймгийн Дарви сумын хүн юм.
3. Н.Батсуурь гэдэг нэрийг түүнд аав нь өгчээ. Түүний өвөө Ж.Гэлэг дархан аварга Ш.Батсууриар тав давж улсын начин болж байсан учир уг нэрийг түүнд хайрласан байна.
4. Багадаа чөлөөт, жүдо бөхөөс гадна гимнастикийн дугуйланд хичээллэдэг байсан
5. Хамгийн анх таван настайдаа “Бүх цэцэрлэгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан”-нд оролцож түрүүлээд 3000 төгрөгөөр шагнуулж байжээ.
6. Улсын начин Ж.Гэлэг бол түүний өвөө. Ж.Гэлэг 1950 оны Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор улсын аварга Ш.Батсуурийг давж начин болж байжээ. Ж.Гэлэгийн долоон хүү долуулаа бөхөөр барилддагийн нэг нь Н.Батсуурийн аав юм.
7. Түүний аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой бөх хүн. 1988 оны наадамд зургаа давж харцага цолтой болж байжээ. Харин Н.Батсуурь өнгөрсөн жилийн наадмаар буюу 25 жилийн дараа аавынхаа цолонд хүрч харцага болсон юм.

8. Аав нь одоо ч түүнийг дасгалжуулдаг байна. Саяын наадмаар аавынх нь өгсөн сэтгэлийн дэм түрүүлэхэд нь нөлөөлсөн гэж Н.Батсуурь ярьжээ.
9. Тэрбээр үндэсний бөхөөс гадна Жүдо бөхөөр хичээллэдэг. Жүдо бөхийн ОУХМ цолтой. 2010 оноос жүдогоор эрчимтэй хичээллэсэн.
10. 2011, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Азийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой хүрэл медальтай.
11. 2006 онд 19 настайдаа Ховд аймгийн наадамд тав давж аймгийн начин цолыг хүртсэн. Энэ нь түүний үндэсний бөхөөр авсан анхны цол юм.
12. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан болж цолоо ахиулж байжээ.
13. Төрийн наадамд таван жилийн өмнөөс барилдаж эхэлсэн. Наадмаас наадмын хооронд болдог барилдаануудад дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба нарын олон хүчтэнийг бусгах, зайлах, тахимдах, хавирах мэхүүдээр өвдөг шороодуулж байсан удаатай.
14. 2013 он буюу өнгөрсөн жилийн барилдаанаар зургаа давж шөвгөрч улсын харцага цол хүртсэн.
15. Хүндэлж явдаг бөх нь дархан аварга А.Сүхбат. 2011 оны Цагаан сарын барилдааны үеэр тэрбээр А.Сүхбат аваргын гараас “Ирээдүйн аварга” гэх шагналыг хүртэж байснаа одоо ч дурсан ярих дуртай байдаг байна.
16. Эхнэр хүүгийн хамтаар амьдардаг. Түүний эхнэрийг Саранжаргал гэдэг. Харин хүү нь наадмын өмнөхөн мэндэлж аавынхаа хийморийг сэргээжээ.
17. 2008 онд “Соёл эрдэм” дээд сургуулийн аялал жуулчлалын ангийг төгссөн. “Асахи шимбун” сонины тэтгэлэгээр Японд хоёр жил суралцаж байжээ.
18. “ДЦС-3 ХХК”, “Химон констракшн”-ны бөх. Тийм ч учраас түүний арслан цолыг мялааж Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгээр шагнаж, хүндэтгэл үзүүлсэн билээ.
19. Хүмүүс түүнийг төрөлхийн шогч, хөгжилтэй, хээгүй зантай хүн гэж тодорхойлдог.
20. Тэрбээр уг зодог, шуудгаа өөрт нь их ээлтэй гэж ярьдаг. Учир нь энэ зодог, шуудгийг шинээр хийлгэж өмссөн даруйдаа начин цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүлж байжээ.
21. Японы сүмогийн их аварга М.Даваажаргалтай багын найзууд.
22. Тэрбээр энэ жил улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, улсын начин Б.Сангисүрэн, улсын харцага Ө.Бат-Орших, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ч.Санжаадамба, улсын гарьд Ш.Жаргалсайхан нарын шилдгүүдийг орхисон юм.
23. Түүнийг хөдөлмөрийнхөө үр шимээр “Ланд-200”, “Хүннү” хороололд дөрвөн өрөө байртай болсныг хүн бүр мэдэж байгаа.
24. Н.Батсуурь сүүлийн үед Зүүн хацрын сэмжигний барьц гэсэн мэхний эзнээр тодроод байгаа. Дэлгэрэнгүйг доорх зургаас харна уу.
24tsag.mn
Сэтгэгдэл (88)