“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г.Эрхэмбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жүжигчин Г.Эрхэмбаяр буюу Эрхэмээ 1982 оны 7 дугаар сарын 16-нд төрсөн.
2. Тэрээр айлын том хүү бөгөөд нэгдүгээр ангид байхаасаа л гэр орныхоо ажилд тусалж, хоёр дүүгээ асардаг байсан гэнэ.
3. Эрхэмээ сурагч байхдаа “Алдар” нийгэмлэгт чөлөөт бөхөөр хичээллэдэг байжээ. Тэрээр өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.
4. Жүжигчин болно гэж бодож байгаагүй Эрхэмээ ээжийнхээ зөвлөснөөр энэ мэргэжлийг сонгожээ.
5. Түүний өвөг эцэг бол гавьяат жүжигчин Ё.Шаравдоо. Тэрээр драмын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн билээ.
6. Эрхэмээ жүжигчин болоогүй бол цэргийн хүн болох байсан. Түүний аав цэргийн хүн бөгөөд хүүгээ цэргийн хүн болгох сонирхолтой байсан гэдэг.
7. Тэрээр СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгөөд тэнцээгүй. Гэсэн ч энэ мэргэжлийг орхилгүй “Зохиомж” дээд сургуульд орж 2003 онд төгссөн.
8. Түүний ажил амьдралын гараа УДЭТ-аас эхэлсэн бөгөөд урлагын мундагуудын авъяас чадварыг бишрэн хөглөж явсан үеэ тэр дурсах дуртай.
9. 2011 онд Эрхэмээ дотны найз жүжигчин Г.Алтаншагайтай хамтран “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан. Удалгүй тэд “Х түц” хамтлагийн жүжигчин Батааг урвуулснаар одоогийн мөрөөдлийн театрын тулгын гурван чулуу нэгдэн нийлсэн түүхтэй.
10. “Мөрөөдлийн театр” өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэд хэдэн шоу драм, нэг киног /Ээжийн дайсан УСК/ үзэгчдийн хүртээл болгосон.
11. Эрхмээ ба түүний нөхөд хоёр ч дуутай. "Ээжийн дайсан" киноны дуугаараа эвлэгхэн үглэсэн залуус өнгөрсөн жил нэгэн орос дууг монголчилж дуулсан нь залуусын сонсох дуртай дуунуудын нэг болсон юм.
12. Тэрээр өөрийгөө драмын жүжиг, хошин шог, кино урлаг гээд олон төрөлд сорьсон бөгөөд түүний дүрүүдийг жагсаавал нэлээн урт жагсаалт гарах учир энд бичилгүй үлдээе.
13. Эрхэмээ ижил хүйстний дүрд чадварлаг тоглосон байдаг. Түүнээс нь болж гей залуус түүнтэй холбоо тогтоох гэж оролдсон гэдэг.
14. Тэрбээр бүтээсэн дүрүүдээсээ “Надад өгөөгүй хайр” жүжгийн сохор залуутай дуу цөөтэй, өөртэйгээ ярилцдагаараа адилхан гэж ярьдаг.
15. Түүнд кинонд тоглох санал их ирдэг ч тэр болгонд нааштай хариу өгөөд байдаггүй гэнэ. Энэ нь тэрээр тоглох киноны зохиолд ихээхэн анхаардагтай холбоотой аж.
16. Тэрээр авга өвөөгөө өөд болоход дэргэд нь байгаагүйдээ хамгийн их харамсч явдаг гэжээ.
17. Эрхэмээ өндөрөөс болон тог цахилгаанаас айдаг.
18. Тэрээр эхнэр охинтойгоо амьдардаг. Түүний охин одоо дунд ангийн сурагч.
19. Охин нь аавынхаа зөрүүд, нэг юм эхлүүлбэл заавал дуусгаж байж санаа нь амардаг занг нь өвлөжээ.
20. Эрхэмээ мэргэжлээ ашигладаг охиндоо ашигладаг. Тодруулбал тэрээр охин нь хоолоо идэхгүй, хичээл номоо хийхгүй үед жүжиглэж санаснаа гүйцэлдүүлдэг гэнэ.
21. Тэрээр тун удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа сурагтай.
22. Эрхэмээ нэгэнтээ амьдралынхаа зорилгын тухай “Өтөлсөн хойноо нарлаад суухдаа өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож таарна. Тэр үед хийсэн бүтээсэн зүйлсээс гадна хэн нэгнийг голд нь ортол гомдоочихсон дурсамжтай байхгүй юмсан гэж боддог. Мэдээж амьдрал юм чинь алдаа оноо байх л биз” хэмээн ярьжээ.
23. Том биетэй болоод ч тэр үү, сүртэй харагддаг Эрхэмээг дотны найзууд эрх хүүхэд шиг нэгэн хэмээн ярьдаг.
24. Харин Эрхэмээ өөрийгөө олон юм яриад байдаггүй, дуу цөөнтэй хүн гэж дүгнэдэг.
"Амьдралд тавтай морил" ОАК-ны үеэр
Мөрөөдлийн театрын тулгын гурван чулуу.
Хоёр Г.Эрхэмбаяр.

24tsag.mn
Сэтгэгдэл (2)