Украины улс төрийн хямрал хэрхэн шийдэгдэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Дарангуйлагч, хүчирхийлэгч хэмээн нэрлэгдэж буй ерөнхийлөгч асан Виктор Януковичийн улс төрийн үзэл бодол, амьдралынх нь тухай 24 баримтыг хүргэж байсан.
1. Украины ерөнхийлөгчөөр 2010 оноос хойш сонгогдон дөрвөн жил ажиллаж байсан Виктор Янукович нь 1950 оны долдугаар сарын 9-нд мэндэлжээ.
2. Түүнийг энэ сарын 22-нд Украины парламентын 334 гишүүний 328-ынх нь саналаар огцруулан, засгийн эрхнээс түлхэн унагасан юм. Ор сураггүй алга болсон Януковичийг интерполоор эрэн сурвалжлахаа Украины прокурорууд мэдэгдсэн билээ.
3. Виктор Януковичийг 12 тэрбум долларын хөрөнгөтэй гэж тооцдог.
4. 2004 онд Януковичийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөний дараахан санал луйвардсан хэмээн эсэргүүцэж алдарт “улбар шар” хувьсгал эхэлж байсан ажээ.
5. Дээд шүүхээс Виктор Ющенког илт давуу ялсан хэмээн үзсэн ч Янукович “Бүс нутгийн нам”-ын даргаар ажилласан хэвээр байв. Тэрээр 1997-2002 онд “Донецкая область”-ийн амбан захирагч, 2002-2004 он хүртэл ерөнхий сайдаар сонгогдон ажиллажээ. Мөн 2006-2007 онд ерөнхийлөгч Виктор Ющенкогийн удирдлага доор хоёр удаагаа ерөнхий сайдаар ажилласан байна.
6. 2010 оны гуравдугаар сард Янукович намын даргын үүрэгт ажлаа Николай Азаровт шилжүүлэн өгчээ.

7. 2013 оны 11-р сараас эхлэн Виктор Януковичийг огцруулах хөдөлгөөн өрнөсөн билээ. Босогчид түүнийг Украиныг Европын холбоонд элсүүлээгүй хэмээн шүүмжилж байхад ОХУ-тай 15 тэрбум долларын гэрээ байгуулсан нь босогчдын уурыг хүргэсэн юм.
8. 1967 онд буюу 17 настайдаа Янукович дээрэм, халдлагын хэргээр гурван жил хоригдох ялаар шийтгүүлж байсан гэдэг.
9. 1970 онд суллагдсаныхаа дараа хоёр дахь удаагаа хэрэгт холбогдон дахин хоёр жил нэмүүлсэн байна. Хожим нь Янукович залуу насныхаа энэ алдаагаа хүлээн зөвшөөрсөн юм.
10. 2005-2006 онд прокурорууд түүний 20 жилийн өмнөх залилангийн хэргийг дахин сөхсөн ч баримтуудыг нь хуурамч гэж үзжээ.
11. Эдийн засгийн ухааны доктор, профессор ба 2000-2004 онд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Донецкийн их сургуулийг менежментийн чиглэлээр дүүргэжээ.9. 1970 онд суллагдсаныхаа дараа хоёр дахь удаагаа хэрэгт холбогдон дахин хоёр жил нэмүүлсэн байна. Хожим нь Янукович залуу насныхаа энэ алдаагаа хүлээн зөвшөөрсөн юм.
10. 2005-2006 онд прокурорууд түүний 20 жилийн өмнөх залилангийн хэргийг дахин сөхсөн ч баримтуудыг нь хуурамч гэж үзжээ.
12. 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Украины зүүн, өмнөд мужуудын сонгогчдын дэмжлэгийг хүлээж байв. Энэ үед тэрээр хөрш ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг уриалж байсан ажээ.
13. 2009 онд сонгуулийн компанит ажлын үеэр Янукович хүчирхийллийг эсэргүүцдэг хэмээн өөрийгөө сурталчилжээ. Тэрээр “Би ээжүүд хүүгээ, эхнэрүүд нөхрөө алдахыг хармааргүй байна. Би Киевийн талбайд нас барсан хүмүүсийн цогцос хөглөрөөсэй гэж хүсэхгүй байна” хэмээн сонгогчдоос дэмжлэг хүлээж байв.
14. Гэвч түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд 1991 оны Зөвлөлтийн задралаас хойшхи хамгийн том хүчирхийлэл болж, 82 хүн нас барсан билээ.
15. 2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлахад тухайн үеийн дотоод хэргийн майд Юри Люценко Януковичийг сонгуулийн компанит ажлынхаа зардлыг хэтрүүлсэн хэмээн буруутгаж байв. Януковичийн компанит ажлын зардал 100-150 сая доллар болсон гэсэн тооцооллыг гаргажээ.
16. 2010 оны сонгуулиар Тимошенко 45,47 хувь харин Янукович 48,95 хувийн санал авч, ерөнхийлөгч болжээ. 15. 2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлахад тухайн үеийн дотоод хэргийн майд Юри Люценко Януковичийг сонгуулийн компанит ажлынхаа зардлыг хэтрүүлсэн хэмээн буруутгаж байв. Януковичийн компанит ажлын зардал 100-150 сая доллар болсон гэсэн тооцооллыг гаргажээ.
17. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Украины ашиг сонирхлыг хамгаалж, уламжлалт ардчиллыг хөгжүүлсэн хэмээн өмнөх ерөнхийлөгч Ющенко онцолсон байдаг.
19. Мөн “Украин Европын холбоонд нэгтгэх нь бидний тэргүүний зорилт байх болно. Би ОХУ, Европын холбооны аль алинтай нь холбоотой байх болно” гэж хэлж байв. Гэвч түүнийг Оросын эрх ашгийн төлөө үйлчилж байна хэмээн буруутгасан.
20. Тэрээр 2012 онд нийгмийн халамжийн бодлогод анхаарч, тэтгэвэр, нийгмийн даатгалын санг 2 тэрбум доллараар арвижуулсан гэдэг.
21. Мөн Оросын “Нэгдсэн Орос” намын их хурлын спикерээр ажиллаж байсан гэсэн мэдээлэл бий. Тиймээс 2005 онд “Нэгдсэн орос” нам Януковичийн “Бүс нутгийн нам”-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

22. Тэрээр Украины үндсэн хууль ерөнхийлөгчийн эрх мэдлийг бага тусгасан. Засгийн газрын яамд, парламентын гишүүд давуу эрхтэй байна гэж шүүмжилжээ. Гэвч босогчид түүнийг хэмжээлшгүй эрх мэдэлтэн гэж үздэг. Түүнийг бослогыг дарах гэж ихээхэн мөнгө хуримтлуулж, цэрэг хөдөлгөх гэж байсан тухай баримтыг Их Британичууд дэлгэсэн ч нотлоогүй байна.
23. 2011 оны дэлхийн эдийн засгийн форумаар Европ тивд ардчиллыг бэхжүүлэгч шилдэг удирдагчдын нэгээр Виктор Януковичыг нэрлэж байв.
23. 2011 оны дэлхийн эдийн засгийн форумаар Европ тивд ардчиллыг бэхжүүлэгч шилдэг удирдагчдын нэгээр Виктор Януковичыг нэрлэж байв.
24. Тэрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх бодлого баримталж байсан хэдий ч Оросоос байгалийн хий нийлүүлэх гэрээг Украинд ашиггүй байдлаар хийж ирсэн гэж шүүмжилдэг.
Сэтгэгдэл (5)