Өнөөдөр "NBA"-ийн бүх оддын тоглолт болж байна. Тив, тивийн анхаарлыг нэг цэгт төвлөрүүлж чаддаг бүх оддын тоглолтын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Бүх оддын тоглолтыг улирлын дундуур зохион байгуулдаг уламжлалтай.
2. Бүх оддын тоглолтонд оролцох тамирчдыг үзэгчдийн санал асуулгаар тодруулдаг.1. Бүх оддын тоглолтыг улирлын дундуур зохион байгуулдаг уламжлалтай.
3. Анхны бүх оддын тоглолт 1951 оны гуравдугаар сарын хоёронд Бостон Гарденд зохиогдож байсан.
4. Баруун болон зүүн бүсүүдийн багуудаас сонгогдсон тамирчид нэгдэж нэг баг болдог.
5. Тухайн улиралд багаа удирдаж шилдэг тоглолт үзүүлсэн хоёр дасгалжуулагч бүс тус бүрээсээ сонгогдож баруун, зүүн бүсээ дасгалжуулдаг.
6. Бүх оддын тоглолтыг анхлан санаачилсан хүн бол Маурисе Фодолфф юм.
7. Анхны бүх оддын тоглолтонд Зүүн бүс 111:94 харьцаатай Баруун бүсийг хожиж байсан.
8. Бүх оддын тоглолтын анхны үнэ цэнэтэй тоглогч буюу MVP шагналыг тухайн үеийн Бостон Селтик багийн тоглогч Эд Макауле тодорч байжээ.
9. Энэ жил зохиогдсоноор Бүх оддын тоглолт 63 дахь жилээ тасралтгүй болж байна.
10. 2014 оны Бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 15-17 –ны өдрүүдэд болно.
11. 2014 оны Бүх оддын тоглолт Лос Анжлесс хотын Нью Орлеанс мужид болж байна.
12. Бүх оддын тоглолт нь шилдэг рүүки тоглогчдын тэмцээн, бүх оддын тоглолт, гурван онооны шидэлт, “Skill challenge”, слайм данк зэрэг төрлүүдээр үргэлжилдэг.
13. Нье Орлеанс мужид хоёр дахь удаагаа Бүх оддын тэмцээн болох гэж байна. Өмнө нь 2008 онд зохиогдож байсан.
14. Бүх оддын тоглолтонд хамгийн олон удаа үнэ цэнэтэй тамирчингаар шалгарсан тамирчин бол Коби Брайнт болон Боб Фэттит нар юм.
15. Энэ жилийн Бүх оддын тоглолтын тамирчдын хувцас буюу өмсгөл хамгийн сонирхол татаж байгаа. “Addidas” компанийн шинэ өмсгөлийг тамирчид өмсөж талбайд гарна
16. Өнгөрсөн жилийн бүх оддын тоглолтонд баруун бүс өрсөлдөгчөө 143:138 –аар буулгаж авсан.
17. Өнгөрсөн жилийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тамирчингаар Крис Полл шалгарсан.
18. Хоёр бүсийн багууд нийт 62 удаа тоглоход Зүүн бүс 36 удаад нь ялалт байгуулсан түүхтэй.
19. Сүүлийн гурван жилийн турш Баруун бүсийн шигшээ ялагдашгүй байгаа.
20. Энэ жилийн Бүх оддын тоглолтонд оролцох Дорнод бүсийн гарааны тав Стифэн Карри, Энтони Девис, Кевин Дюрант, Кевин Лав, Блэйк Гриффин.
21. Дорнод бүсийн гарааны тав Дуэйн Уэйд, Кайри Ирвин, ЛеБрон Жеймс, Пол Жорж, Кармэло Энтони нар.
22. 2014 оны Бүх оддын тоглолтын баруун, зүүн бүсийн ахлагчдаар Стефан Карри, Пол Жорж нар тодорчээ.
23. 2014 оны Бүх Оддын тоглолтонд Портлэнд Блэйзерс багийн холбон тоглогч Демиан Лиллард хамгийн олон төрөлд оролцох ажээ. Тэрээр: Рүүки болон Софоморе багийн тэмцээн
Спрайт Слем Данкын тэмцээн
Холын зайн шидэлтийн тэмцээн
Бүх Оддын тоглолт
Өнгөрсөн улиралд түрүүлж байсан Ур чадварын тэмцээндээ аваргаа хамгаалахаар дахин оролцох гэнэ.
24. Энэ жилийн Бүх оддын тоглолтонд Коби Бриант сонгогдсон байсан хэдий ч гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон. Тийм учраас түүний оронд Энтони Девис оролцоно.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)