Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хасах тухай мэдээлэл гарсаны дараа БШУЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Насанбаярыг мүүний шашинтан гэдгээр нь жиргээчид онцлох болжээ.
Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хасах тухай мэдээлэл гарсаны дараа БШУЯ-ны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Насанбаярыг мүүний шашинтан гэдгээр нь жиргээчид онцлох болжээ. Б.Насанбаяр хэмээх шинэ од төрүүлсэн Мүүний шашны тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Солонгосын Мүүний шашны урсгалыг үндэслэгч Сан Мён Мүүн 1920 онд мэндэлж, 2012 онд 92 насандаа таалал төгссөн юм.2. Тэрээр 1950-иад онд буюу хоёр Солонгосын дайны жилүүдэд сүмийнхээ үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байв. Мүүний шашны урсгал 1970-1980 оны хооронд хүчээ авч, олон мянган хүн элсэн орсон юм.
3. Мүүний шашны урсгалын үзэл номлол нь Библийн сударт үндэслэсэн өрнөдийн философитой төстэй хэдий ч Солонгосын уламжлалт шашны урсгал болжээ.
4. Тэрээр дагагчдаасаа гэр бүлээ орхиж, тахил өргөж амьдрахыг шаардан, өөрийгөө хүн төрөлхтний эцэг, эхнэрээ эх хэмээн нэрийджээ.
5. Одоо энэ шашны урсгалыг Өмнөд Солонгос Японоос гадна дэлхий даяар 3 сая орчим хүн шүтдэг гэсэн судалгаа бий.
6. Мүүний шашинтууд хүмүүсийг олноор нь гэрлүүлдэгээрээ алдартай. Тэд хүмүүсийн зургийг авч, хоёр сар гаруй судласны эцэст заяаны ханийг нь олж өгдөг. Улс үндэстэн, шашин шүтлэг гэрлэлтэд огт хамааралгүй гэж үздэг байна. Мүүний шашинт хосууд диваажинд хүрэх замд хамтдаа тэмүүлэн, залбирч гэр бүл болох ёстой гэж үздэг. Тиймээс ч огт танихгүй хүмүүс хоорондоо гэр бүл болох нь элбэг.
7. Ингэж оюун санаагаараа нэгдсэнээр цэвэр ариун гэр болно. Мөн муу ёрын сатан сүнсний нөлөөгөөр Адам, Ева бэлгийн харьцаанд орж, хүн төрөлхтний нүгэл эхэлсэн гэж үздэг. Үүнийгээ тэд Есүс онгон охиноос төрсөн гэдэгтэй холбон тайлбарладаг. Тиймээс Мүүний ёсоор гэр бүл бологсдын хувь заяаг Мүүн өөрөө хариуцна гэдэг юм.
8. Нэгэн хачирхалтай зүйл гэвэл Мүүний адислалаар гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ Мүүний халамжинд өсгөх ёстой. Эцэг эхээс нь хол ийнхүү өсгөхдөө тэдний хүүхдэд “Чиний жинхэнэ эцэг эх бол Мүүн болон түүний эхнэр” хэмээн заадаг байна.

9. Харин ганц бие Мүүний гишүүдийг гэрлэлтэд ихэд яаруулдаг. Заяаныхаа ханьтай учрахад тань Мүүн туслана гэж ухуулдаг.
10. Мүүн 1995 онд Сөүл хотноо 360 мянган хосыг нэг дор гэрлүүлж байв.
11. Энэ шашинд итгэгч монгол залуус олширч, бие биенийгээ ах дүүгийн хайраар хайрлана хэмээн тангараглах болжээ. Тиймээс мүүний ёсоор гэрлэсэн монголчууд цөөнгүй бий.
12. Залуус байгаа газар хайр дурлал, үерхэл өрнөх нь тодорхой. Гэсэн ч үүнийг нэн хатуу хориглодог аж. Гүнзгий түвшний лекцэд хамрагдах үеэс бүгдэд нь хэн нэгэндээ хайрлаж дурлаж болохгүйг, үерхэхгүй байхыг, хэнийг ч “Та” хэмээн хүндэтгэн дуудахыг ойлгуулдаг байна.

13. Христийн сүмийн гишүүд хоорондоо гэрлэж болдог бол Мүүнд хэзээ ч зөвшөөрдөггүй, зөвхөн Адислалын ёслолоор гэрлүүлдэг зарчимтай.
14. Өглөө тогтмол цагт босч “аав” хэмээн дууддаг Мүүн гуайд мөргөж ээлжийн дагуу хоолоо идэцгээн тус, тусын ажил, хичээлдээ гарцгаадаг байна. Баг болон хуваагдаж гадуур гаран оймс, бал, дэвтэр, түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын зүйлийг хүмүүст зардаг байна. Тиймээс шашнаар дамжуулан мөнгө олж байна хэмээн шүүмжлэх хэсэг нь ч бий.
15. Ингэж бараа зарах нь сайн сайхны төлөө хийж буй үйлдэл хэмээн шашны номлогчид нь сургадаг ажээ. Учир нь олсон мөнгийг нь нийтийн сайн үйлсэд зарцуулах тул бурханд өгч буй өргөл хэмээн үздэг байна.
16. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Япон, АНУ явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэд хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий.

17. Заяаныхаа эхнэр, нөхрийг хүлээсэн залуус “эцэг”-ийн зурагны өмнө мөргөж, зовлон жаргалаа ярин уйлцгаана.
18. Мүүн “Хүний гадаад төрхийг хараад дотоод мөн чанарыг нь таньж чадахгүй учраас гэрлэлт харилцаан дээр үндэслэх ёстой” хэмээн номлож, нөлөөгөө өргөжүүлжээ.
19. Мөн химийн болон зэвсгийн үйлдвэр, уул уурхай, эмийн бизнесийг сүмийнхээ адил өргөжүүлж, эд баялгаар дамжуулан нөлөөгөө өргөтгөж байсан хэмээн барууныхан тайлбарладаг.
20. Олон нийтийн байгууллага байгуулж, их дээд сургууль, буяны байгууллагад хандив өгөх зэргээр хүрээгээ тэлсэн байна.
21. Мүүн 2004 онд АНУ-д айлчлахдаа өөрийгөө бурханы элч хэмээн тунхаглаж, коммунистуудын эсрэг үзэлтэн гэж танилцуулж байжээ.
22. Тэрээр Хойд Солонгосын хатуу бодлогыг зөөлрүүлэхийн тулд Ким Ир Сенд мөнгө илгээж байсан гэдэг.
23. Тэд хүн төрөлхтөн хаанаас үүсэв?, Хүний амьдралын зорилго юу вэ?, Хүмүүс яагаад өнөөг хүртэл зовсоор байна вэ? зэрэг амьдралын мөн чанар болсон олон асуултад хариулахыг зорьдог.
24. Мүүнийг 16-тай байхад нь Есүс Христ үзэгдэж онцгой үүрэг өгсөн гэж танилцуулдаг байна. Энэ шашин дэлхий дээрх хамгийн гаж шашны тоонд зүй ёсоор ордог тул зарим улс оронд хуулиар хоригложээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (78)