Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд анх удаа түрүүлсэн Архангай аймгийн Булган сумын уугуул улсын гарьд Д.Рагчаагийн тухай 24 баримтыг та бүхэнд хүргэж байна.
1. МУ-ын гарьд Д.Рагчаа нь Архангай аймгийн Булган сумын уугуул бөх ажээ.
2. Тэрээр гарьд хэмээх эрхэм хүндтэй цолыг 2012 онд хүртсэн.
3. Түүний хадам эцэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох гуай.
4. Д.Рагчаа 25 настай байхдаа 2001 оны улсын баяраар начин цол авсан.
5. Тэр одоогийн байдлаар төрийн наадамдаа долоон удаа шөвгөрөөд байгаа хүчит гарьд юм.
6. Д.Рагчаа улсын баяр наадамд сүүлийн зургаан жил дараалан цолоо ахиулсан нэгэн.
7. Тэр 2005 оны баяраар харцага цол хүртсэн.
8. Д.Рагчаа дараа жил нь мөн л амжилттай барилдаж улсын заан цолны болзол хангасан.
9. Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн барилдаанд Аймгийн арслан О.Хангайг давж түрүүлснээр анх удаа цагийн сарын барилдаанд түрүүлсэн.
10. Түүнд бөхчүүд болон бөх сонирхогч түмэн нь Монгол бөхийн ёс жудгийг чандлан сахидаг хэмээн ам сайтай байдаг.
11. Д.Рагчаа гарьд бэлтгэлээ нарийн чанд хийдэг бөгөөд бэлтгэл таслаж байгаагүй гэсэн.
12. Улсын баяр наадамд найм давж үзүүрлэсэн гарьд Д.Рагчааг Архангай аймгийн нутгийн зөвлөл нь “Land 200” машинаар мялааж байсан. Тэрээр энэхүү машинаа хөлөглөж яваа.
13. Нэгэн залуухан яруу найрагч бүсгүй Д.Рагчаа гарьдад зориулж бичсэн хайрын шүлгээ түүний цолын найр дээр нь уншиж өгч байжээ. Тэрээр "Бөх хүнийхэн хувьд гарьдыг дотроо л хүндлэж хүсэмжилж явах юм даа" хэмээн нэгэн найздаа ам алдсан гэнэ шүү.
14. Цагаан сарын барилдаанаас өмнө Д.Рагчаа 8200 оноогоор бөхчүүдийн чансааны 19 дүгээр байранд бичигдэж байсан.
15. Энэ цагаан сарын барилдаанд түүнийг шөвгийн дөрөвт Б.Гончигдамба гарьдын хөл дээр гишгиж давсан гэсэн маргаан сүүлийн өдрүүдэд тархаж байна. Өрсөлдөгч бөхийнхөө хөл дээр гишгиж давах юм бол давааг нь хүчингүйд тооцож, унасанд тооцдог журамтай.
16. Эр бяр нь тэгширч яваа хашир Гарьд маань Монгол Бөхийн өргөөнд болсон сүүлийн хоёр томоохон барилдаанд дараалан түрүүлээд байна.
17. Д.Рагчаа гарьд 1976 оны луу жилтнүүдийн нэг.
18. Гарьд үндэсний бөхийн спортоор хичээллэж эхлээд 14 жил болж байна.
19. Түүний биеийн өндөр нь 182 см, жин нь 140 кг ажээ.
20. Цолгүй залуу бөх Д.Рагчаа аймгийн баяр наадамд анх удаа барилдаж түрүүлээд аймгийн арслан болсон түүхтэй.
21. 1997 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж байсан.
22. Тэрээр хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингээр хичээллэдэг.
23. Мөн найзуудтайгаа нийлж Монголын Пауэрлифтингийн Холбоог үүсгэн байгуулж явсан нэгэн.
24. Хүчирхэг гарьд маань пауэрлифтингээр хичээллэхдээ цээж шахалтанд 180-190 кг, суулттай таталтанд 200 кг –г хөнгөхөн татчихдаг. Бүр заримдаа 250-260 кг –д суудаг ажээ.
25. Түүний аав Дамба гуай сумын заан цолтой бөгөөд сумынхаа наадамд түрүүлж байжээ.
Сэтгэгдэл (6)