Саяхан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу Ballon d"Or шагналыг хоёр дахь удаагаа авсан Португалийн шигшээ багийн ахлагч, Испанийн алдарт Реал Мадрид клубын супер тоглогч Криштиану Роналдугийн 24 баримтыг хүргэж байна.
1. Тэрээр 1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалийн Мадейра арал, Фунчал тосгонд мэндэлжээ.
2. Биеийн өндөр нь 185см. Тэрээр одоо Испаний эзэн хааны Реал Мадрид багт хүчин зүтгэхээс гадна Португалийн шигшээ багийн ахлагчаар тоглодог.
3. Тэр тоглож байсан клубүүд болон шигшээ багийнхаа бэлтгэлийг нэг ч удаа таслаж байгаагүй. Тэрээр үүгээрээ маш их бахархадаг.
4. Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэмээх алдарыг Португалаас хүртсэн гурав дахь тоглогч.
5. Роналду талбайд гарахынхаа өмнө байнга хөгжим сонсдог.
6. Криштиану Роналду магадгүй хамгийн уйланхай хөлбөмбөгчин. Тэрээр хожигдсон тоглолтынхоо дараа яг л хүүхэд шиг уйлж суудаг. Өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөг.
7. Португаль хүн гэдгээрээ тэр хамгийн их бахархах дуртай.
8. Роналду анх шигшээ багтаа 2003 онд 18 настайдаа дуудагдаж байжээ.
9. Түүний анхны тоглож байсан клуб бол Андорина. Роналду найман настай байхдаа энэ багт хүчин зүтгэдэг байсан.
10. Амжилтын гараагаа эхлүүлсэн баг нь Португалийн Спортинг Лисобон клуб байсан.
11. Роналду нь Спортинг клубын түүхэнд ганцхан улирлын дотор клубын бүх ангилалд оролцсон цорын ганц хөлбөмбөгчин. 16 наснаас доош, 17 наснаас дооош, 18 наснаас доош, Б зэрэглэлийн баг, ингээд багийн үндсэн бүрэлдэхүүнд гээд Роналдо ганцхан улирлын дотор энэ бүгдийг хийж чаджээ.
12. Английн Премьер лигийн Манчестер Юнайтед багийн ерөнхий менежер, дасгалжуулагч Алекс Фергусон нь Роналдуд 12.24сая фунт стерлингийн гэрээ санал болгон, өөрийн багт 2003 онд элсүүлсэн юм. Тэр үед Роналдо 18 настай байжээ.
13. Түүний хүүхэд насны хамгийн том мөрөөдөл бол машинтай болох байсан гэнэ. Роналду одоо цэнхэр өнгийн Audi RS5 гэдэг машин хөлөглөж байгаа.
1
14. Дотуур хувцасны хамгийн алдартай модель, загвар өмсөгч Ирина Шейк түүний найз бүсгүй.
15. Balon d’Or буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг 2008, 2013 онд хүртсэн.
16. Одоо түүний мөрөөдөл бол Португалын шигшээ багийнхаа хамт том тэмцээнд түрүүлж үзэх аж.
17. Роналду, Ириан хоёр өнөр өтгөх гэр бүлтэй болохыг хүсдэг.
18. 2009 онд Роналду Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж Манчестер Юнайтэд клубээс Реал Мадридад очиж байсан. Реал клуб түүнийг 132 сая доллараар авч байжээ.
19. 2004 онд Роналду Европын аварга шалгаруулах тэмцээнд Португаль улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож, анхныхаа гоолыг олон улсын төвшинд оруулж байжээ.
20. 2008 онд Роналдо нь Аваргуудын лигийн тэмцээнд Манчестер Юнайтед клуб түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгээд зогсохгүй уг тэмцээний шилдэг мэргэн бууч/8гоол/ мөн тэмцээний шилдэг тоглогч болсон юм. МанЮ-гийнхан финалын тоглолтонд хүчирхэг өрсөлдөгч Челситэй тааран тоглосон бөгөөд 26 дахь минутад Роналдо мөргөн гоолдож багтаа давамгайллыг авчирч байсан.
21. Түүнд Роналду гэх нэрийг өгөх болсон нь учиртай бөгөөд Роналдугийн эцгийнх нь дуртай жүжигчин АНУ-н Ерөнхийлөгч асан Роналд Рейган байжээ. Тухайн үед Рейган харайхан Ерөнхийлөгч болоогүй ч АНУ-н нэртэй жүжигчин байсан юм. Ингээд Роналд гэх нэрийг нь авч хүүдээ Роналду болгон өгчээ.
22. Криштиану нь Хюго гэдэг нэг ахтай, Элма болон Лилиана Катиа хэмээх хоёр эгчтэй.
23. Роналду 15 настай байхдаа зүрхний хэвийн бус үйл ажиллагаатай гэж оношлогдсон нь түүнд хүнд цохилт болсон ажээ. Тэрээр хөлбөмбөгийн спортоо орхих талаар ч нухацтай бодож үзэж байжээ. Роналдугийн ээж нь хүүгээ хөлбөмбөгөөс хэсэг хугацаанд завсарлаж, эмнэлэгт хэвтүүлэх шийдвэрийг гаргасан юм. Эмч нар Роналдугийн зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөөд байсан хэсэгт нь мэс ажилбар амжилттай хийснээр Роналду хөлбөмбөгийн талбайдаа эргэн гарчээ.
24. Роналдуг 16 настай байхад нь тухайн үед Английн Ливерпуль багийн менежер байсан Жерард Хуллиер олж харсан боловч Ливерпуль багийн удирдлагууд нь Роналдуг хэтэрхий залуу хэмээн татгалзаж байсан гэдэг.

24tsag.mn