МАН-ын эмэгтэйчүүдийг удирдахаар сонгогдоод буй Ц.Цогзолмаагийн тухай баримтыг хүргэж байна. Түүний хувьд энэ албан тушаалд очсоноор улс төрийн хувьд том карьер хөөх боломж олдож байгаа юм. Ирэх жилүүдэд түүний улс төрийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх нь хүмүүст сонин байх болно.
1. Цэдэнбалын Цогзолмаа. Ирэх гуравдугаар сарын 15-нд 46 нас хүрнэ.
2. Ховд аймагт төрсөн. Энэ нутгийн унаган хүүхэд юм. Сурагч байхын нийгмийн идэвхтэй охин байсан гэж түүнийг мэдэх хүмүүс хэлж байна.
3. 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын УБИС-ийг төгссөн.
4. Улс төр судлалын багш, төрийн захиргааны менежер мэргэжилтэй.
5. 2004 онд Удирдлагын академи, 2008 онд Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.
6. Удирдахуйн ухааны магистр цолтой.
7. 1992-1997 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн.
8. 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга.
9. 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан.
10. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа тэрбээр нилээн болж, бүтэхгүй асуудалд нэр холбогдож байжээ. Түүнийг төсвийн олон сая төгрөгийг хувьдаа завшсан нь аудитын шалгалтаар илэрсэн хэмээн хэвлэлүүд бичжээ. Тиймээс түүнийг ажлаас нь огцруулж байжээ.
11. 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны дарга.
12. Төрийн албанд тасралтгүй 20 жил ажиллаж байгаа.
13. Түүнийг МАН-ын хотын фракцийг тэргүүлдэг М.Энхболдын хүн гэж ярьдаг.
14. 2004, 2008 онуудад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.
15. 2009-2012 оны хооронд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор мөн ажиллаж байжээ.
16. Монгол Ардын Намын XXI их хурлаас Намын Бага хурлын гишүүн.
17. Намын Бага хурлын ll /2011/ хуралдаанаас Намын Удирдах зөвлөлийн гишүүн.
18. Анх 1988 онд оюутан байхдаа МАН-д гишүүнээр элссэн /26 жил/. Тус намын лидер эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог.
19. Хүү, охин хоёртой.
20. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, 64.9 хувиар ялалт байгуулж, тус байгууллагыг ирэх жилүүдэд удирдахаар болсон.
21. 2012 оны сонгуульд МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан. Тэрбээр намаасаа “Хас”-ын Ч.Ганхуягтай гар нийлэн Л.Гантөмөр, Р.Амаржаргал нарын эсрэг өрсөлдсөн боловч 30.53 хувийн саналаар буюу 4 орчим хувиар дутуу санал авч ялагдсан юм. 2012 оны сонгуулийн дараа Ц.Цогзолмаа “тахим”-аа өгөхгүй нилээн удсан ч эцэст нь ялагдлаа хүлээн зөвшөөрсөн.
22. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар эх хүний гэгээлэг дүр гаргахыг зорьж сурталчилгаагаа хийж байв. Эмэгтэйчүүд, эх хүн бүдүүн хадуун эрчүүдийн дунд суух нь зүйтэй гэж хүүхнүүдийн квотыг дэмжигчид үздэг. Гэхдээ хүүхдээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон гэдгийг нэр дэвшигч ойшоогоогүй юм.
23. Тэрбээр ирэх жилүүдэд улстөрийн орчинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл НАМЭХ-ны зүгээс эмэгтэйчүүдээрээ дамжуулж нийгмээ өөрчилье гэсэн үндэсний хэмжээний аяныг эхлүүлэхээр бэлдэж байгаа аж.
24. Тэрбээр 2016 оны сонгуульд нэр дэвших нь нэгэнт тодорхой болжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (39)