Cap шинийн баяр болох гэж байгаа болохоор бэлэг сэлт, гap цайлгах юмны эрэлд гарсан хүмүүс хаа сайгүй. Харин Цагаан сарын бэлэг, дээл хувцас, хөөрөг даалингийн үнэ ханш, борлуулалт хэр байгаа талаар бид та бүхэнд хүргэж байна. Дашрамд дурдахад доорх бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг “Монгол үйлдвэрлэв” үзэсгэлэнгээс бэлтгэлээ.
1. Уг үзэсгэлэнгийн хамгийн их хүнтэй газар нь дээл зардаг хэсэг байна. Дээлний үнэ хамгийн хямд нь 80 мянган төгрөг гэнэ. Оёдол, чанар, материал, өнгө. загвар, хийцээсээ шалтгаалаад үүнээс дээш ханштай байна.
2. Хос дээл 300-500 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол хурган дээлний үнэ 900 мянгаас 1 сая 200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
3. Даалингийн хувьд хээ угалзны утга агуулга, том багаасаа хамаараад 3,000-25,000 хөөрөг нь 10.000-250.000 төгрөгийн үнэтэй байна.
4. Хамгийн үнэтэй хөөрөг нь 190 сая төгрөгийн үнэтэй байна.
5. Хоёрдахь жилдээ болж буй "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн өнгөрсөн жил анх нээгдэхдээ бүтээгдэхүүний төрөл ердөө бээлий, түрийвч. бүс малгай зэрэгхэнээр хязгаарлагдаж байсан бол энэ жил гутал. цүнх гээд нэр төрөл нь олширчээ.
6. Өнгөрсөн жил Цагаан сарын үзэсгэлэнгийн үеэр монголчууд нийтдээ дөрвөн тэрбум төгрөгийн наймаа хийсэн бөгөөд энэ жил үзэсгэлэн илүү өргөн болж байгаа учир энэ тоо улам өснө гэж найдаж суугаа үндэсний үйлдвэрлэгч олон байна.
7. Өмнө нь монгол бараа үнэтэй гэдэг шүүмжлэл их байдаг байсан бол сүүлийн үед үйлдвэрлэгчид үнээ хямдруулах тал дээр уян хатан болжээ.
8. Монголчууд өөрсдөө импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болжээ гэдэг нь үзэсгэлэнгээс ажиглагдаж байлаа. Дээл, гутал, бүс, малгай гээд уламжлалт бүтээгдэхүүнээс гадна барууны хийцтэй өд. сөдөн куртикийг ч хийж гүйцэтгэдэг болсон байна.
9. Үзэсгэлэнд хүнд бэлгэлчихээр жижиг, бэлгэдлийн, амин хувийн хэрэгцээний оймс, малгай, хүүхдийн бойтог гэх мэтчилэн зүйлс олон байна.
10. Нурууны бүс л гэхэд 44-56 размер. Бүгд үйлдвэрийнхээ үнээр 12 мянган төгрөг.
11. Хүүхдийн майк S-L размерийнх байгаа бөгөөд үнэ нь 12-14 мянган төгрөгийн үнэтэй байна.
12. Тус үзэсгэлэн худалдаанаас баярын идээгээ авах боломжтой юм байна. Үндэсний үйлдвэрлэгч нар бүгд бүтээгдэхүүнээ энд дэлгэжээ. Нэг ширхэг хэвийн боов 1300-1600 төгрөгийн үнэтэй байна.
13. Бараа бүтээгдэхүүнээс гадна Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Архангай аймгийн Чулуут сумын нутгийн малчид өөрсдийн гараар хийсэн цагаан идээгээ өөрийн биеэр зарж байна. Энд бүр төрлийн хорхой ааруул 8000 төгрөгийн үнэтэй байна. Өрөм нэг кг нь 10 мянга гэж байгаа бол цагаан тос 6000 төгрөгийн үнэтэй байна.
14. Монголд үйлдвэрлэв үзэсгэлэнд цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бэлэг болгон өгөхөд тохиромжтой оньсон тоглоом мөн зарагдаж байна.
15. Олбогтой дөрвөн бэрх шагай ч байна.
16. Цэвэр арьсаар урласан гоо сайхны бүтээгдэхүүний савыг эмэгтэйчүүдэд өгч болох аж.
17. Тэмээний ноосон, хантааз, цамц бол хүндтэй хүндээ өгөх бэлэг юм. Энэ нь тус үзэсгэлэнд 25000 төгрөгийн үнэтэй байна.
18. Торгоор бүрж модоор урласан ээмэг зүүлтний савыг эмэгтэйчүүдэд бэлэглэхэд хамгийн тохиромжтой. Үнэ нь 1000 -15000 төгрөг аж.
19. Ахмад настан, бага насны хүүхдүүдэд хөлд нь дулаахан эсгий тавчик мөн зарагдаж байна. Үнэ нь маш боломжийн бөгөөд 5000-8000 төгрөгийн үнэтэй байна. Харин монгол гуталны хувьд гуталны хувьд 150 мянгаас 800 мянган төгрөгийн үнэтэй байна.
20. Мод, эсгий, ноос ноолуураар хийсэн бэлэг дурасгалийн жижиг сувенир ч мөн зарагдаж байна.
21. Шүрээр урласан амьтдын дүрс бүхий түлхүүр болон гар утасны зүүлт хамгийн хөгжилтэй бэлгүүдийн нэг юм. Тус үзэсгэлэнд эдгээр төрлийн бүтээгдэхүүн нь хамгийн хямд үнээр зарагдаж байна. 1500-5000 төгрөгийн үнэ байна.
22. Ноолууран ороолт, малгай бол хамгийн тансаг бэлэг. Бас л уг үзэсгэлэнд тавигджээ.
23. Гараар нэхсэн бээлий оймсыг охидуудад бэлэглэвэл тэд баярлах нь тодорхой. Дулаахан бас загварлаг. Үнэ нь маш боломжийн бөгөөд 5000-8000 төгрөгийн үнэтэй аж.
24. Шүр, сувд, оюу, номин, бадмаараг зэрэг үнэт чулуугаар хийсэн ээмэг зүүлт, бөгж нь боломжийн үнэтэй тансаг бэлэг гэсэн үг юм. Үнэ нь 15000-30000 төгрөг аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)