УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн тухай 24 баримтыг хүргэж байна
1. Самбуугийн Дэмбэрэл энэ жил 58 настай.
2. Нийслэлийн 33-р дунд сургуулийг төгссөн.
3. 1978-1981 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй.
4. 1981-1984 онд Комплекс импорт нэгдэлд ня-бо-гоор ажлын гараагаа эхлүүлжээ.
5. 1984-1990 онд Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1997 онд Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтанаар ажиллаж байсан.
6. 1997 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ.
7. Харин 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргаар ажиллаж байна.
8. С.Дэмбэрэл гишүүн МҮХАҮТ-ын даргаар тасралтгүй 16 жил, дөрөв дараалан даргаар нь улиран сонгогджээ.
9. Тэрбээр УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дэд дарга, МҮХАҮТ-ын тэргүүн, арбитрын тэргүүн гээд олон албан тушаалыг зэрэг хашдаг гэдгээрээ Монголдоо онцгойроод байгаа. Зарим хүмүүс түүнийг давхар, давхар “дээлтэй” хэмээн хочилж буй.
10. ИЗНН-нд гишүүнээр элсэхээс өмнө нам бусчуудыг олон жил манлайлж ирсэн.
11. Тэрбээр өөрийгөө либериал үзэлтэй хүн гэж тодорхойлдог. 1990 онд либералчилах, либерал үзлийг анх Монгол улсад дэлгэрүүлж байсан цөөхөн хүний нэг нь аж.
12. Шатар тоглож, ном унших хоббитой.
13. Тэрбээр 2012 оны сонгууль болохоос өмнө ИЗНН-д элссэнээр, сонгогчдын байнгын босготой намынхны жагсаалтаар парламентад сонгогдсон юм.
14. 2000 онд Алтангадас одонгоор, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.
15. Орос, англи хэлтэй.
16. 2005 онд Монгол улсын гавьяат эдийн засагч болсон.
17. Тэрбээр 2012 оны сонгуульд “Амьдрал” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ нь ногоон ирээдүйг бий болгох зорилготой хөтөлбөр аж. С.Дэмбэрэл гишүүн уг хөтөлбөрийг боловсруулснаар намынхаа шилдэг болж байжээ.
18. Тэрбээр фэйсбүүк, твиттерийг өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хэрэглэгчдийн нэг. Тиймээс ч ажил хэрэг, хувийн шаардлагаар олон нийтийн асуултад твиттерээр хариулж харагддаг.
19. Түүнийг давхар албан тушаал хашиж байна хэмээн Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Уг хэргийг цэц дээр шалгаж байгаа.
20. Түүнийг ойрноос АТГ-ынхан шалгаж эхлээд буй. МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч, хувьдаа ашигласан гэж буруутган шалгаж байгаа аж.
21. Сүүлийн үед хэл аманд хамгийн өртөмтгий гишүүн болоод буй. Тухайлбал түүнийг “Монгол банк”-ны Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр Төрийн ордонд багалзуурдаж аван, биед нь халдсан хэрэг саяхан гарсан. Гэхдээ С.Дэмбэрэл гишүүн өөрийгөө заамдуулаагүй, муудалцсан юм хэмээн тайлбарлаж буй.
22. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан “Ойрд хүүхэндээгүй болохоор гунигтай байна” хэмээн бичиж олны дунд дуулиан тарьж байсан. Үүнийг уншсан хүмүүсийн ихэнхи нь түүнийг шүүмжилж байсан билээ.
23. Түүнийг цагаа хамгийн сайн барьдаг гишүүн гэдэг болж. Энэ нь “11:00 цагт танхимдаа орж ирэхэд хэн ч байхгүй байна. Гэнэт зог тусаад хартал хэн ч алга" нэртэй зургийг авч твиттер хуудаснаа нийтэлсэнтэй холбоотой.
24. Тэрбээр өөрийнхөө намтарт хувийн бизнесгүй гэж бичжээ.

Сэтгэгдэл (10)