Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар Ц.Содномдорж, Ч.Санжаадамба, Н.Батсуурь зэрэг чанга бөхчүүдийг дараалан өвдөг шороодуулж, улсын заан цолд хүрсэн Б.Батмөнхийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Улсын заан Б.Батмөнх 1985 онд Төв аймгийн Баянхангай суманд төрсөн. Баянхангай сумын улсын цолтой хоёр бөхийн нэг.
2. Тэрээр дунд сургуульд байхаасаа барилдах сонирхолтой болсон бөгөөд бөхийн дугуйланд явдаг байжээ.
3. Б.Батмөнх багадаа их намхан, туранхай хүүхэд байсан бөгөөд аравдугаар ангид ороод огцом өссөн гэдэг.
4. Тэрээр бага насныхаа талаар “Аав маань Завхан аймгийн Яруу сумынх. Аавыг төрөөд долоо ч хоноогүй байхад хотод ирсэн юм гэдэг. Ээж харин Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэн. Аав, ээж маань Баянхангай суманд ирээд удаагүй би төрсөн юм билээ. Оюутан болж хотод амьдартлаа л сумын төвдөө амьдарсан даа” хэмээн дурссан байдаг.
5. Түүний гэр бүл 2002 онд Баянхангайгаас Улаанбаатар хотод нүүж ирсэн.
6. Б.Батмөнх айлын том бөгөөд нэг эрэгтэй дүүтэй.
7. Тэрээр “Шонхор” дээд сургуулийг аймгийн арслан Дамдин багшийн удирдлаган дор төгссөн.
8. Түүний гэргийг Ундармаа гэдэг. Хосууд саяхан шинэ хүнээ хүлээн авснаар гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ.
9. Б.Батмөнх анх 2007 онд бүх цэргийн наадамд үзүүрлэж, цэргийн заан болсон. Улмаар үүнээсээ сарын дараа Архангай аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн гэдэг.
10. Харин улсын цол авсан нь 2011 онд Төв аймгийн наадамд түрүүлж, хурц арслан болсноосоо гурав хоногийн дараа улсын начин болж байжээ.
11. Тэрээр Улсын наадамд дөрөв дэх жилдээ барилдаж байж начин цол авч байсан.
12. Начин цолыг хүртсэнээр багын мөрөөдөл биелсэн. Учир нь тэрээр улсын цолтой бөх болохыг хүсдэг байжээ.
13. Түүнийг олны танил болгосон хамгийн чухал барилдаанууд өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар тохиосон. Тэрээр Содномдорж Санжаадамба зэрэг чанга бөхчүүдийг дараалан унагаж, аймгийн арслан Н.Батсууриар долоо давснаар харцага цолыг алгасаад заан хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
14. 2013 онд түүнийг хамгийн олон барилдаанд зодоглож, хамгийн олон даваа авсан хэмээн Үндэсний бөхийн холбооноос шагнаж байсан.
15. Б.Батмөнх заан цолныхоо найрыг өнгөрсөн оны наймдугаар сард төрсөн нутаг Баянхангай сумандаа хийсэн.
16. Түүний цолны найраар сумын наадам болсон бөгөөд Аймгийн удирдлага болон нутгийн зөвлөл түүнд “Ланд-200” автомашин бэлэглэсэн. Мөн азарга адуу, зуун бог малаар мялаасан гэдэг.
17. Заан болсныхоо дараа тэрбээр Төв аймгийн 90 жилийн наадам, ээжийнхээ төрсөн нутаг болох Эрдэнэсант сумын 90 жилийн ойн баяраар барилдаж түрүүлсэн. Мөн өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярт зориулсан барилдаанд үзүүрлэжээ.
19. Тэрээр өвлийн цагт долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдэг гэнэ. Хоёр өдөр нь үндэсний бөх, хоёр өдөр нь штанкны бэлтгэл буюу хүчний бэлтгэл, үлдсэн нэг өдөр нь хөдөлгөөнт спорт тоглоом тоглодог аж. Харин зундаа хөнгөн амрах маягаар бэлтгэлээ базаадаг байна.
20. Түүний өндөр 180 см, жин 110 килограмм бөгөөд дахиад жингээ нэмэх бодолгүй байгаа хэмээжээ.
21. Б.Батмөнх өөрийн дархан мэхээ тахимдах гэдэг. Тэрээр хутгах, хөл авах гэх мэт мэхийн огт хийж үзээгүй.
22. Түүнийг Ц.Содномдорж харцага гурван удаа амлан авч байсан. Үүний хоёр зарим нэг нь хувийн шалтгаантай гэж үздэг.
23. Хамгийн сүүлд тэрээр Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 226 бөхийн барилдаанд зодоглосон.
24. Б.Батмөнх одоо заан цолондоо эзэн болж барилдахыг хүсч байгаа гэнэ лээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (22)