Архангай аймгийн Хашаат сумын уугуул, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Чимэдрэгзэнгийн Санжаадамба 1985 онд төрсөн. Түүний төрсөн өдөр оны өмнөх өдөр тохиодог билээ.
2. Архангай аймгийн Хашаат сумын уугуул тэрбээр өдгөө улсын заан цолтой.
3. Тэрбээр 16 настайдаа нутгийнхаа ах нарыг дагаж Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж, сумын заан болж байжээ. Үүнээс хойш бөх болох гараагаа эхэлсэн гэхэд болно.
4. Ч.Санжаадамба 2006 оны Дорноговь аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн. Мөн 2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн. Улмаар 2008 оны Булган аймгийн наадамд 6 давсан төдийгүй 2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.
5. Тэгвэл 2000 он гараад ч цөөнгүй шагнал, цолыг хүртсэн байдаг. Тухайлбал, 2011 оны улсын баяр наадамд 7 давж Улсын заан цол, өнгөрсөн оны улсын баяр наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус тус хүртсэн билээ.
6. Сонирхуулахад, тэрбээр Монгол бөх Геннисын номонд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд түрүүлж, Генниссийн номд тодоос тод бичигдсэн. Мөн Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлж, Улс тунхагласны 88 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн юм. Түүнчлэн Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд дөрөв дэх удаагаа түрүүлж байсан.
7. Геннисын номонд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд түрүүлэхэд түүнд ийм цом гардуулжээ.
8. Тэрбээр Монгол туургатны барилдааныг их дэмждэг. Учир нь сугалаагаар барилддаг учир ямар нэг найраа ордоггүй гэж үздэг байна.
9. Монгол туургатны барилдаанд дөрөв түрүүлэхдээ эхний барилдаанд 20, дараагийнхаас нь 20, сүүлийн хоёр барилдаан тус бүрээс долоон сая төгрөгийн бай хүртсэн. Нийт энэ барилдаанаас 54 сая төгрөгийн шагнал хүртсэн байдаг.
10. Усан могой жилийн сар шинийн барилдааны дөрвийн даваан тэрбээр давсан ч улсын цэц түүнийг давах үедээ Б.Батмөнх начны гутлын өлмий дээр гишгэсэн гэж үзэж хоёр бөхийг дахин барилдуулах болсон. Гэвч заан ахиж барилдалгүй заалыг орхиж байсан удаатай.
11. Түүнийг Б.Батмөнх начны хөл дээр гишгэсэн гэх телевизийн ямар ч бичлэг байхгүй бөгөөд зөвхөн улсын заан Д.Мягмар, улсын начин Ц.Сэрээтэр нар л харсан гэж гэрчилдэг.
12. Харин Ч.Санжаадамба заалыг орхих үедээ МҮБХ-ы удирдлагуудад хандан "Нэг мөсөн Ч.Санжаадамба давж болохгүй гээд дүрмэндээ хийчихсэн нь дээр байх. Ер нь Р.Нямдорж, Д.Данзантан та нар хүний барилдах эрхийг хасдаг юм байна лээ. Тэгвэл би цаашид барилдахгүй. Арын сайхан Хангайдаа очоод малчин болно" гэж хэлж байсан юм.
13. Тэрбээр 186 см өндөр. 136 кг жинтэй. Гэхдээ жингийн хувьд цаг хугацаа, бэлтгэл сургуулилтаас хамаарч янз бүрт хэлбэлзэнэ.
14. Хүмүүс түүнийг наадмын одгүй бөх гэж ярьцгаадаг. Харин заалны барилдааны "Мангас" ч гэх нь бий. Зарим нь бүр заалны барилдаанд тариа хийж барилддаг гэж ч ярьж байлаа.
15. Тэгвэл тэрбээр энэ бүхэнд хариу болгож төрийн их баяр наадамд долоо даваад допингийн шинжилгээ өгсөн. Түүнээс юу ч илрээгүй.
16. Допин гэснээс Ч.Санжаадамба заан допингийн шинжилгээ авч байгаа эмч нар, Допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний олимпийн хорооныхон нээлттэй ажиллах ёстой гэж үздэг. Мөн шинжилгээ авч буй газраа камержуулах, Солонгосоос шинжилгээний хариу ирэнгүүт нь интернэтэд байршуулах хэрэгтэй гэж үздэг.
17. Ч.Санжаадамба Улсын арслан У.Мижиддоржийн ойрын хамаатан.
18. Тэрбээр үзэгчдээ уйдаалгүй, барьц сонгохгүй хурдан шаламгай барилдахыг хичээдэг.
19. Улсын заан маань долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл хийдэг. Барилдаангүй үед өдөрт хоёр бэлтгэлтэй өнжинө.
20. Түүний эхнэрийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүсгүй. Сэтгүүлч мэргэжилтэй. Хоёр хос маань өдгөө С.Өсөхжаргал гэх хөөрхөн хүүтэй.
21. Ч.Санжаадамба БНСУ-д болсон олон улсын тэмцээнд хүч сорьж, тус улсын үндэсний спорт болох "ширим" бөхөөр барилдаж байсан. Улмаар 2.30 метр өндөр, 170 кг жинтэй америк эрийг өвдөг шороодуулж солонгосчуудыг гайхашруулж байсан гэдэг.
22. Морь уях дуртай. Ноднин жилийн наадамд 17-д хурдалсан халтар азарга нь өөрийнх нь цолны мялаалгад зориулсан наадамд айрагдаж байсан.
23. Наадмын өмнө Архангайн бөхчүүд бусад аймгийн бөхчүүдтэй нийлж Ч.Санжаадамбыг наадамд дээшээ гарч барилдуулахгүйн тулд тактик боловсруулж байсан гэх шум тухайн үед тархаж байсан. Тэгвэл энэ яриатай Ч.Санжаадамба огт санал нийлдэггүй.
24. Далай даян, Дархан аварга Ж.Мөнхбатаас Санжаадамба ирээдүйн аварга мөн үү гэж асуухад. Хариуд нь "Ухаантай, толгой нь ажилладаг хүн л аварга болдог юм даа" гэж хариулжээ.

Д.Дуулим
Сэтгэгдэл (15)