1. Монголын хамгийн өндөр настай гурван ихэр эмэгтэйг Дэнсмаа, Гүнсмаа, Д.Цэрмаа гэдэг бөгөөд Дундговь аймгийн иргэд. Тэд өдгөө 85 насыг зооглоод буй.
2. Хамгийн олон ихэр төрсөн нь Архангай аймаг. 2012 онд тус аймгаас 20 ихэр ирж, Ихрүүдийн баярт оролцож байв.
3. Хамгийн сүүлийн таван жилийн мэдээгээр Улаанбаатарт хоёр ихэр 2832, гурван ихэр 47 төрсөн.
4. 2009 онд хамгийн олон буюу гурван ихэр 27, 2011 онд 1382 ихэр хүүхэд мэндэлж байжээ.
5. Харин 2013 онд Сэлэнгэ аймгийн залуу гэр бүл дөрвөн ихэр хүүхэдтэй болсон нь Монголын түүхэнд анх удаа юм.
6. Дөрвөн ихэрт Магнай, Манлай, Мандал, Маргад гэсэн нэр өгсөн байна.
7. Энэ жилээс Нийгмийн халамжийн тухай шинэчилсэн хуульд хоёр болон гурван ихэр хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор заасан. Тухайлбал, хоёр ихэрт тус бүр нэг сая төгрөг, гурван ихэр бол тус бүр нь гурван сая төгрөг олгохоор болсон бөгөөд уг тэтгэмжийг ихрүүд дөрвөн нас хүртлээ авах боломжтой юм.
8. Улсаас нэг удаагийн ихрүүдийн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг энэ жилээс сэргээгээд байна. Энэ тэтгэмжинд нийт 0-4 насны 5000 гаруй хүүхэд хамрагдах бол Баянзүрх дүүргийн хэмжээнд тэтгэмж авах болзол хангасан 255 иргэний хоёр ихэр хүүхэд авах юм.
9. Монголын ихрүүдийн холбоо анх 2004 онд байгуулагдсан. Дэлхийн ихрүүдийн холбоонд 2008 онд элссэн.
10. Тус холбооны тэргүүнээр Ч.Үржинбадам ажилладаг.
11. Монголын ихрүүдийн холбоонд одоогоор нийт 4000 гаруй ихэр бүртгэлтэй байдаг.
12. Монголын хамгийн алдартай ихэр бөхчүүд бол Лодойн Энхбаяр болон Эрхбаяр нар юм. Тэд 1989 оны Дэлхийн аваргад явахын өмнө Энхбаяр эгэмээ гэмтээгээд оронд нь Эрхбаяр очиж хүрэл медаль авч байсан түүхтэй. Тухайн үед Дэлхий хэвлэлээр Энхбаяр медаль авлаа гэсэн бол Монгол Эрхбаяр авлаа гэж мэдээлэл гарч Эрхбаяр ярицлага өгч байв. Хүмүүс сүүлдээ ялгахаа больж, нисэхийн ажилчид монгол хүнээ ялгасангүй гээд цалингаасаа хасуулж, халагдсан тохиолдол гарч байлаа. Тэд хоёулаа улсын начин цол хүртсэн. Энхбаяр Азийн аварга, Сөүлийн олимпын дөрөвдүгээр байртай бол Эрхбаяр дэлхийн аваргын хүрэл медальтай.
13. Монголын ихрүүдийн холбооноос жил бүрийн 4-р сарын сүүлээр “Ихэр заяа” ихрүүдийн баярыг тэмдэглэдэг.
14. Ихрүүд баярын өдрөө жагсаал хийж нээлтээ хийдэг уламжлалтай бөгөөд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц 60-аас дээш насны ихрүүдийг хүлээж авч уулздаг байна.
15. Монголд 16 ихэр асрамжийн газар байдаг гэж бүртгэгджээ.
16. УИХ-ын гишүүн С.Бямбацогт гурван хүүтэй бөгөөд хоёр нь ихэр юм. Ихрүүд 2010 оны дөрөвдүгээр сард төрсөн. Б.Содбилэг, Б.Одбилэг гэдэг.
17. УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир мөн ихэр хүүхдүүдтэй. Тэрбээр өмнө нь 14 настай ганц хүүтэй байсан бол ийн өнөр гэр бүлтэй болсон юм.
18. Х.Баттулга сайд мөн хоёр ихэр хүүтэй. Жүжигчин Жэки Чаныг уржинан жил Монголд ирэхэд Х.Баттулгын нууцлагдмал ихэр хүүхдүүд олны өмнө анх гаргаж байв.
19. “Камертон” хамтлагийн дуучин Эба, Болд нар ихрүүдтэй гэрлэсэн. Ихрүүдийн удамтай Эбагийнх ихрүүдтэй.
20. Урлагийн тайзнаас холдоод удах болсон дуучин Минжинсорын ихэр охидыг Викториа, Жессика гэдэг аж. Сонирхолтой нь охидыг ижилхэн хувцас өмсчихөөр нь ээж нь хүртэл ялгахгүй будилах тохиолдол олон гардаг гэнэ шүү.
21. Хамгийн олон ихэр хүүхэдтэй ээж бол Ц.Ундрах хэмээх ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөнт дасгалын сувилагчаар эмэгтэй. Тэрбээр зургаан хүүхдийн ээж. Хоёр том нь 2003 оны гуравдугаар сарын 18-нд төрсөн Цэцлэн, Цэцэглэн гэдэг нэртэй. Удаах хүү, охин хоёр нь 2006 оны зургаадугаар сарын 7-нд төрсөн. Хоёр бага нь бас хүү, охин. Тэд 2008 оны арванхоёрдугаар сарын 6-нд төрсөн. Дөрвөн бага нь 69 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг.
22. Найруулагч Н.Наранбаатарын “Зүүдэнд ч оромгүй явдал” явдал уран сайхны кино ихрүүдийн тухай кино юм.
23. Сонирхолтой нь тус кинонд гол дүр бүтээж, ихрүүдийн дүрд тоглосон залуу жүжигчин Б.Энхтүвшинг Монголын ихрүүдийн холбоонд албан бус гишүүнээр элсүүлсэн юм.
24. БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт 2013 оны 2 сарын 13-нд Б.Батчимэг гэдэгэ эмэгтэй гурван ихэр охин төрүүлсэн. Тэдэнд С.Хос-Аялгуу, С.Хосзаяа, С.Хос-Учрал гэсэн нэр өгчээ.

Сэтгэгдэл (10)