Дэлхийн эдийн засаг, улс төрд олон, олон шинэчлэлтийг авчирсан 2013 он дуулиан
шуугиантай үйл явдлуудаар дүүрэн өнгөрч байна. 24tsag.mn өнгөрч буй онд
монголчуудыг инээлгэж, уйлуулж, ичээж, дуулуулж чадсан 24
фотог нэрлэж байна. Зарим зургуудын эх сурвалжийг дурдаж чадаагүйдээ хүлцэл өчье.
1. МАХН-ын
дарга Н.Энхбаярт "уучлал" үзүүлж сулласан нь энэ оны
хамгийн дуулиантай үйл явдал гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Яг нэг
жилийн өмнө түүний бор оймстой хоёр хөлнөөс болж монголчууд хоёр
хуваагаад байсан. Харин суллагддаг өдөр нь олон хүн баярын нулимс
унагасан билээ. Н.Энхбаярт
"уучлал" бус "өршөөл" үзүүлэх ёстой байсан гэж хэлэх хүмүүс ч байгаа юм.
/Фото: Assa.mn/
2. Ц.Элбэгдорж
Монгол улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоныхоо дараа ард иргэдийнхээ
өмнө гарч Монгол улсын төлөө зүтгэхээ амлав. /Фото: Shuud.mn/
3.
Бөх барилдаж, парламентад суудаг аварга маань 2013 оны Ерөнхийлөгчийн
сонгуулийн сурталчилгааны үеэр "Ганнам стайл" бүжиглэсэн
нь дуулиан тариад авав. Дашрамд дурдахад Б.Бат-Эрдэнэ гишүүн өмнө нь цэнгээнт
бүжгийн олон удаагийн аварга болж байжээ.
4.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвал нэр
дэвшсэн нь анх удаа эмэгтэй хүн төрийн тэргүүний сонгуульд хүч үзсэн үйл
явдал болов. Тэрбээр уг зургийг Баянхонгорт сонгуулийн сурталчилгааны
ажлаар явж байгаад санаандгүй авахуулжээ. Н.Удвал сайдын эх барьж авсан
охинд Удвал гэдэг нэр хайрласан билээ.
5. Манай улс анх удаа өөрийн өмчлөлийн онгоцтой болов. Түрээсийн онгоцоор аргацаадаг байснаа бодвол өөрийн гэсэн онгоцтой
болсон нь Ерөнхий сайдын хэлснээр “Монгол хүн бүрийн баяр бахдлыг
төрүүлж байгаа нь лавтай”. Гэхдээ онгоц ирэх үеэр манай хэдэн дарга, сайд нар лхагва гараг бүрийн өглөө хуваарьтай байдаг хурлаа таслаад шинэ юм үзэхээр ирсэн нь араасаа шүүмжлэл дагуулсан юм. Тэд 1928 оны үед
“Сэрэлт” кинон дээр хүүхдүүд “чийчаан” гээд ором машин дагаж хуйлардаг
шиг л юм болсон билээ.
6.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялсаныг тэмдэглэн олны өмнө танз эргэв. Тэрбээр ганцаараа биш жүжигчин Аглуутай
нилээдгүй хөгжилдөөд авсан юм.
8. Азарга нь түрүү авсан Засгийн газрын гишүүд дуулж байна.
9. Эмэгтэйчүүд ч гэсэн бөх барилдана хэмээн барьцав. Харин тэднийг дэмжигчдээс илүү эсэргүүцэгчид их байлаа.
10. Парламентын хүндэтгэлийн хуралдаан төрийн ордны гадна анх удаагаа болов. Харин гишүүд ингэж суудаг юм бий вий.
12. Төрийн гурван өндөрлөг нэртэй ч тэд бүгдээрээ "Метр 50-нууд".
7.Энэ онд Сэлэнгэ аймгаас анх удаагаа үндэсний бөхийн аварга төрөв. Тэрбээр зүлэг ногоон дэвжээнээс адис авч аваргуудын эгнээнд багтлаа.
8. Азарга нь түрүү авсан Засгийн газрын гишүүд дуулж байна.
9. Эмэгтэйчүүд ч гэсэн бөх барилдана хэмээн барьцав. Харин тэднийг дэмжигчдээс илүү эсэргүүцэгчид их байлаа.
10. Парламентын хүндэтгэлийн хуралдаан төрийн ордны гадна анх удаагаа болов. Харин гишүүд ингэж суудаг юм бий вий.
11. Ерөнхий сайдын амралт. Монголчууд анх удаа Ерөнхий сайдаа гэргийнх нь хамт задгай хувцастай байхыг харав.
12. Төрийн гурван өндөрлөг нэртэй ч тэд бүгдээрээ "Метр 50-нууд".
13. Бурхан төрүүлдэг хэмээн олныг төөрөлдүүлсэн Хөвсгөл аймгийн Галт
сумын иргэн В.Мөнгөнчимэг нь тухайн үедээ жинхэнэ дуулиан тарьж чадсан
юм. Түүнийг энэ оны хамгийн
амархан олны танил болсон хүнээр шалгаруулж ч болох юм.
14. "Гал
үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс төрийн ордны
гадна буу, галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагссан нь яах аргагүй энэ оны
дуулиант үйл явдлуудын нэгд багтав. Жагсагчид Төрийн ордноос гадна нэр
бүхий хоёр газарт тэсрэх бөмбөг хадгалсан байсныг хууль, хүчнийхэн
аюулгүй болгосон билээ. Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн уг үйлдлийг одоо ч
цагдаагийн газарт шалгаж байна.
15. Арван
таван мянган лангуу түрээслэгчдийг тэжээдэг "Нарантуул" зах өнгөрсөн
намар шатаж 300 гаруй түрээслэгч эд, хөрөнгөөрөө хохиров. Тус захын эзэн
Ш.Сайхансамбуу галын шалтгааныг гадны нөлөөтэй хэмээн тайлбарлаж байгаа
юм. Харин түрээслэгчид нь харьцангүй тайван байж, хүлээцтэй хандсан нь
асуудлыг арай нам жим болгосон билээ. Тус захын буйран дээр удахгүй шинэ
зах босно гэсэн.
16. Эрх
баригчид монгол эмэгтэйчүүдийг ойртуулдагүй өргөөндөө Тайланд
эмэгтэйгээр гал асаалгаж дуулиан тарив. “Фортуна”-гийн гэх тодотголтой
тус өргөөнд зөвхөн эрэгтэйчүүд хөл тавьж
болохоос эмэгтэйчүүд бол шагайх ч эрхгүй. Ийм цензурыг Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаяр өмнөх парламентад гишүүн байхдаа тогтоосон.
Гэвч монгол эмэгтэйд хаалттай шахам байдаг “Фортуна”-гийн эл өргөөнд
Тайландын Вант улсын Ерөнхий сайд Йинглак Чинават
зочилж, гал асаасан нь сенсаци дагуулсан юм.
17. МАН-ын 27-р Их хурлын үеэр. Өвөө хаана зогсож зургаа авахуулахаа мэдэхгүй байгаа бололтой.
17. МАН-ын 27-р Их хурлын үеэр. Өвөө хаана зогсож зургаа авахуулахаа мэдэхгүй байгаа бололтой.
18.
Эдийн засгийн хямрал, үнийн өсөлтөд бухимдсан жиргээчид Төрийн ордон
руу салаавч гаргаж уураа гаргав. Сангийн сайд асан Ч.Ганхуяг, эмч
Б.Болдсайхан нарын зургаан жиргээч тухайн үедээ дуулиан тарьж чадсан
ч хожим зарим нэг нь уучлалт гуйж гаргасан үйлдлээ буруутгаад авсан.
19. Энэ
онд "Сandy Krash" хочтой болсон З.Баянсэлэнгэ гишүүн олны зүгээс нилээн
шүүмжлийг хүртээд байгаа. Тэрбээр чуулганы хуралдааны үеэр юу ярьж
байгааг ч анзаарах сөхөөгүй тоглоом тоглосондоо харин уучлалт гуйгаагүй
байна.
20. Эхийн сэтгэл.
21. Доошоо суухгүй л бол УИХ-ын даргаа халхалчих гээд байх юм.
21. Доошоо суухгүй л бол УИХ-ын даргаа халхалчих гээд байх юм.
22.
Аварга, сайд хоёрын "сонирхолтой болзоо"-ны зураг цахим ертөнцөд
дуулиан тарьж чадсан. Ц.Оюунгэрэл сайд энэ талаар “Би хуушуур авах гэж
явтал Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулт асуух гээд гараад
ирсэн. Нэг нь цааш, нэг нь нааш явж байгаа болохоор өнцөг нь сонин
болчихож” гэсэн тайлбарыг өгсөн билээ.
23.
Энэ оны сүүлээр манай улс дөрвөн ихэртэй болсон нь яах аргагүй оны
хамгийн баяртай үйл явдал болов. Дөрвөн ихэр төрсөн нь Монголд гарч буй
анхны тохиолдол гэж албаныхан хэлж байгаа. Гурван хүү, нэг охиндоо
салбарын сайдаас эхлээд Ерөнхий сайдын гэргий хүртэл анхаарал тавьж,
эргэж очсон билээ.
24. Жүдо
бөхийн анхны дэлхийн аварга М.Уранцэцэг өнгөрсөн долоо МУГТ цолоор
шагнуулав. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь түүнд ингэж баяр
хүргэв. /Фото: News.mn/
24tsag.mn
Сэтгэгдэл (30)