Хүний эрх бус хуулийн шинэчлэлийн илүүтэй ярьдаг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Хишигдэмбэрэлийн Тэмүүжин 1971 оны 3 сарын 20-нд Төв аймагт төрсөн.
2. Төв аймгийн Зуун мод суманд тэрбээр анх МУИС-ийн хууль зүйн ангид элсэн ороод тэр л сургуульдаа арав гаруй жил багшилсан гэдэг. Х.Тэмүүжин олонхи УИХ-ын гишүүд шиг гадаадад сургууль төгсөөгүй. Гэхдээ түүнийг Монголын хуулийн цоорхойг яаж нөхөхийг чамлахааргүй мэддэг хүн гэж зарим хүмүүс дүгнэдэг.
3. Түүнийг хуулийн салбарынхан "Алдартай багш" гэжээ. Харин тэрбээр хожим өөрт нь хууль зүйн "цагаан толгой" заасан багш С.Нарангэрэлээ "хуучирсан" гэж хэлээд шүүхэд дуудагдсан нэгэн.
4. Х.Тэмүүжин сайд авлигал, ашиг сонирхлын тухай их ярьдаг. Харин түүнийг Хууль зүйн сайд болсонын дараахан дүү Х.Хулан нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны газрын дарга болсон нь олон нийтэд багагүй хардлагыг төрүүлсэн. Энэ хэл амнаас болж дүү нь түүнийг "тусалж чадахгүй бол гай болохгүй яв" гэж загнасан гэдэг шүү.
5. Тэрбээр Ц.Нямдоржийг зад шүүмжилж байгаад халааг нь авсаныг хүн бүр л мэднэ.
6. Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжин Ц.Нямдоржийн халааг авсныхаа дараа энэ салбарт олон шинэчлэл хийхээр шийдсэн. Түүний хамгийн эхэнд шийдэх асуудал бол газрын наймаа гэнэ. Тэрбээр цагдаа нар газрын албанынхны “но”-той асуудлыг илрүүлчихээд “талыг нь өг” гээд суучихдаг. Нөгөөдүүл нь ажлаа алдаж, шоронд орохгүйн тулд үг дуугүй газрынхаа талыг өгдөг тийм жишиг аль хэдийн тогтсон байна гэдгийг онцолсон.
7. Шинэчлэлийн Засгийн газрын залуу сайд Х.Тэмүүжингийн бодлогыг олон нийт ихээхэн дэмжих болсон. Харин тэрээр олон нийтээс дэмжлэг авдаг шигээ нам дотроо дэмжлэг авч чадахгүй багагүй хугацааг үдсэн. Адаглаад МИАТ-ын асуудлаас болж Ц.Оюунгэрэл сайдтай хүртэл ам муруйгаад авч байсан.
8. Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад “эрүүгийн” гэх гэмт хэрэгтнүүдийг дарсан, харин Х.Тэмүүжингийн үед гаарах боллоо гэсэн яриа гарах болсон. Ялангуяа УИХ-ын гишүүдийг шантаажилдаг эс бөгөөс тэдний захиалгаар бусдыг айлган сүрдүүлж мөнгө авдаг бүлэг этгээдийн тухай мэдээлэл илэрч эхэлсэн. Харин Х.Тэмүүжин сайд Ц.Нямдоржийн үед дарагдаж, нуугдсан хэрэгтнүүд өнөөдөр илэрч эхэлсэн гэв.
9. Х.Тэмжүүжин сайд Замын цагдаагаар торгуулж байсан удаатай. Гэвч түүний ингэж торгуулсаныг хүмүүс янз бүрээр тусгаж авсан. Тэрбээр дугаарын хязгаарлалттай өдрөө мартаж бас жолоочийн хариуцлагын даатгалын бичгээ авч яваагүйгээс торгуулж байсан
10. Түүнд заналхийлсэн захидал хоёр ч удаа ирж байсан. Харин түүнийг хэн сүрдүүлсэн болохыг хууль хяналтынхан тогтоосон бөгөөд тэр хүн нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга асан, генерал М.Ганхүүгийн эхнэр Ц.Нарантуяа байсан.
11. Х.Тэмүүжин улс төрч, хуульч, иргэн хүнийхээ хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Н.Энхбаярыг баривчилсаны дараа тэрээр "ямар ч нөхцөлд бид Үндсэн хуулиа дээдэлнэ гэж хорин жил явлаа шүү дээ. Албан тушаалтай байна уу, түүнээсээ буусан байна уу, жирийн иргэн байна уу ялгаагүй хуулийн өмнө эрх тэгш байх ёстой" гэсэн тайлбарыг өгч байв.
12. Тэрбээр хууль зүйн салбарын шинэчлэлийн хүсдэг хүний хувьд хуулинд нэлээн олон өөрчлөлтийг оруулсан. Тэгвэл шинэчлэгдсэн хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
13. Хатуу хууль ярьдаг Хууль зүйн сайдыг номхруулагчид түүний хүүхдүүд. Тэр тусмаа бага хүү Бэлгүнүтэй.
14. Гэр бүлийнхэндээ төдийлөн хир халдааж, гэрэл тусгах дургүй хүн бол яахын аргагүй сайд. Сайдын гэргий түүнтэй арван жилийн нэг ангийнх . Гэр бүлийн орлого байхгүй. Харин өрхийн тэргүүний сарын орлого 2 сая төгрөг.
15. Х.Тэмүүжин сайд Хөгжил хотхон дахь гурван өрөө байраа лизингээр авч байсан. Номын хүний гэр гэсэндээ номоор дүүрэн айл.
16. Түүнд нутгийнхан нь мөнгө аяга бэлэглэдэг болсоноос хойш мөнгөн аяга түүний цуглуулга болсон.
17. Том охин нь ахлах ангийн сурагч. Цаашдаа сэтгэл судлаач болох хүсэлтэй. Харин бага хүү нь дөрөвдүгээр ангийн сурагч.
18. Сайд Н.Батбаяр түүнийг "тамхи татахгүй, архи уухгүй, ан агнахгүй. Тэгсэн хэрнээ хүүхэн эргүүлдэггүй гээ биз дээ" гэж нэгэнтээ хэлж байсан. Энэ үг үнэний ортой ч байж мэдэх юм. Элдэв хүүхэнтэй орооцолдсон "шар" хэл аманд төдийлөн өртдөггүй хүн гэвэл Х.Тэмүүжин сайд.
19. “7 сарын 1 ба Х.Тэмүүжин”. Энэ өдөр болсон үйл явдлаас сайд олон зүйлийг онцолж байв. Бараг л энэ өдрийг хамгийн сайн судалсан хүнээр түүнийг нэрлэхэд болно. Учир нь тэрбээр долдугаар сарын 1-нд болсон үйл явдалд хэдэн цагдаа буруутай гэдгийг ч баримтаар гаргаж ирж тавьж байсан удаатай.
20. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг цагдаагийг тодорхойлолт авдаг байдлыг зогсооно гэж ам гарч байсан. Тэрээр “Хэрвээ тэр хүнийг гэмт хэрэгт холбогдсон үгүйг заавал мэдэх шаардлагатай бол цахим хуудсаар шалгадаг болгоно” гэж байсан ч түүний "ам" ажил хэрэг болоогүй өдийг хүрч байна.
21. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан Интерполд захиа бичсэний дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хэн нэг хүн тэнэг байх бол иргэний эрх чөлөө байхаа. Харин албан тушаалтан тэнэг байх бол бусдын эрх чөлөөг сүйтгэнэ” хэмээн шүүмжилж байв.
22. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ салбарын сайд болсноос хойш түүний харъяа бүхий л байгууллагууд “Хууль сахиулах” нэртэй болсон гэхэд хилсдэхгүй. Хууль сахиулах их сургууль, Хууль сахиулах боловсрол, Хууль сахиулах мэргэжил гээд л Хууль зүйн яамны харъяа агентлаг, албан байгууллагууд хуучин нэрээ өөрчлөн ийм нэртэй болсон.
23. Сайдыг халз мэтгэлцээнд удаа дараа дуудаж байгаа хүн бол "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт. Гэвч тэд албан ёсоор мэтгэлцээгүй л явна.
24. Хамгийн сүүлд Х.Тэмүүжин сайдын андын компани болох "Смарт солюшн" их л чихийг нь халууцуулсан. Учир нь тус компани тендерт "арын хаалгаар" төвөггүйхэн ялдаг гэдгийг зарим хүмүүс хэлээд авсан. Мөн Х.Тэмүүжин сайдын дотны найзын эл компани төслийн мөнгөнөөс багагүйг хумсалсан нь илчлэгдсэн.

24tsag.mn
Сэтгэгдэл (27)