Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем” байгуулах ажлыг зохион байгуулж байгаа. Тэгвэл энэхүү системийн талаар 24 баримтыг хүргэж байна.
1. Системийг нэвтрүүлэх ажилд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 50 тэрбум төгрөгийн багцаас 1.8 тэрбум төгрөг зарцуулжээ.
2. Харин төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Смарт солюшнс” компани гүйцэтгэсэн.
3. Өдгөө нийслэлийн 350 орчим цагдаад тус төхөөрөмжийг тараагаад байна.
4. Үүнээс шалгах төхөөрөмж 3,5 сая төгрөг, тасалбар хэвлэгч 1,4 сая төгрөгийн үнэ ханштайгаар нийлүүлжээ. Мөн программыг нь суулгахад 50 сая төгрөг.
5. Цагдаа нар шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч гэсэн үндсэн хоёр төхөөрөмжийг биедээ авч явна.
6. Төхөөрөмжийн үйлдлийг танилцуулбал цахим уншигчид зөрчил гаргасан жолоочийн иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээг таниулан тодорхой мөнгөн дүнгээр торгосон баримтыг шууд тэр дор нь бичил хэвлэгчийн тусламжтайгаар жолоочид гаргаж өгөх юм байна.
7. Цагдаа жолоочийн хувийн бүртгэлд нь нэвтэрч тухайн жолоочийн зөрчлийн түүхийг харах боломжтойгоос гадна татвар, даатгалын төлөлт, үзлэг оношилгоо, хяналтын камеруудаар илрүүлсэн зөрчлийг нь хүртэл харж болно. Бүр зөрчил гаргасан жолооч ямар жолооны сургууль төгссөн, хэн гэдэг багшийн бэлтгэсэн жолооч гэдгийг ч хэлж өгдөг гэнэ.
8. Төхөөрөмжөөр уншигдсан торгуулийг 14 хоногийн хугацаанд аль ч банкинд төлж болно. Харин хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох юм байна.
9. Үүнээс гадна зөрчил гаргах бүрт жолоочоос оноо хасах ба анхлан олгосон 100 оноо дуусвал жолоодох эрх нь хасагдаж, давтан сургалтад суун шалгалт өгч байж эрхээ сэргээлгэнэ.
10. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр энэ төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирсэн юм байна.
11. Хэрэв төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирсэн нь үнэн бол тэнд манайхны 3.5 саяар нэг бүрийг нь авсан гар компьютер 950 000 вон, 1.5 саяын үнэтэй мобайл хэтэвч 299 000 воны үнэтэйгээр худалдаалагдаж байна.
12. Энэхүү төхөөрөмж нь -20 хэмээс дээш хүйтэнд ажиллах боломжгүй гэнэ. Тиймээс цагдаа нар биедээ хэрхэн баглаж, хамгаалж явахаа шийдээгүй л байна.
13. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуучууд төхөөрөмжийг нийлүүлж, төслийн гүйцэтгэлийг хийсэн “Смарт солюшнс” компанийг АТГ өгөхөөр болсон. Учир нь эл компанийг гадны орнуудад хямд үнээр борлуулагддаг төхөөрөмжийг маш өндөр үнээр манай улсад нийлүүлж дундаас нь овоо хэдэн төгрөгний ашиг олсон хэмээн үзэж байна.
14. Түүнчлэн төхөөрөмжийг оруулж ирсэн “Смарт солюшнс” компани Замын цагдаа, нийслэлд хийгдэх ажлуудын тендерийг төвөггүй авчихдаг байжээ.
15. Тухайлбал жолооны үнэмлэх хэвлэх машины төхөөрөмж болоод камержуулалт, цагдаа нарын төхөөрөмжийг нийлүүлэх, гэрлэн дохионуудыг шинэчлэх, сэлбэх, цагдаагийн газрыг цахимжуулах гэх ажлуудыг зөвхөн энэ компани л гүйцэтгэж байсан байгаа юм.
16. Хамгийн сүүлд л гэхэд тус компанийн оруулж ирсэн жолооны үнэмлэх хэвлэх төхөөрөмж шаардлага хангахгүйн улмаас байнга эвдэрч, 20 мянга гаруй үнэмлэх овоорч, шинэхэн жолооч нарыг бухимдуулж байлаа.
17. Гэрээний дагуу тоног төхөөрөмжөө сэлбүүлье, засуулья гэхээр тус компанийн захирал олддоггүй гэнэ. Улмаар ЦЕГ-ын удирдлагууд арга ядахдаа эл компанийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгч заргалдсан ч хариуцагч нь байхгүй шалтгаанаар хэргийг шийдэлгүй байнга хойш тавьсаар байсан гэдэг.
19. Энэ хэрэгт янз бүрийн цуу яриа гадуур тархаад байгаа бөгөөд тус компанийн ард Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нарыг байгаа гэж үзэх хэсэг ч байна.
20. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар “Хууль зүйн сайд өөрөө албажуулаад 1.8 сая төгрөгт багтааж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 21-д нээлттэй зарласан. Ингээд нэг аж ахуйн нэгж шалгарсан. Хээл хахуулыг устгахад маш том түлхэц болсон. Би мөнгө идээгүй шүү. “Сайн явахад садаа мундахгүй” гэдэг үг байдаг даа” гэжээ.
21. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Смарт солюшнс” компанийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн найз н.Сэргэлэн гэх хүнийх бөгөөд сайдын дэмжлэгээр тендерийн ажлуудаа авч байгаа гэв.
22. “Смарт солюшн” компани тодорхой хаяггүй. Ажилчид гээд байх юм байхгүй.
23. Мөн тус компанийн ерөнхий захирлыг нь Солонго гэдэг. Гэсэн ч ерөнхий захирал нь Монголд байдаггүй. Гадаадаас компаниа удирддаг ид шидтэй нэгэн. Ид шидтэй гэдгийн учир нь өөрөө Монголд байхгүй ганц ч ажилчингүй хэрнээ томоохон тендерийг өөрийн болгож чаддагт байгаа юм.
24. Солонгын нөхрийг Х.Сэргэлэн гэдэг. Х.Сэргэлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн үүсгэн байгуулсан “Нэг Ардчилал”-ын гол санхүүжүүлэгч гэдэг. Тэгэхээр “Смарт солюшн”-ы захирал Солонгын нөхөр Х.Сэргэлэн Х.Тэмүүжин сайдтай ашиг сонирхлын уялдаатай бололтой.

Сэтгэгдэл (12)