Удахгүй болох “On line media awards”-аар 2013 оны онцлох жиргээчнийг тодруулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ оны хамгийн онцлох 24 жиргээг сонирхуулж байна. Та ийшээ орж он-лайн орчинд хамгийн идэвхитэй, сонирхолтой байж чаддаг твиттерчнийг нэр дэвшүүлээрэй. Твиттерчдийн 140 тэмдэгтэнд багтаасан зураг, жиргээ бол тухайн цаг үеийн бас нэгэн түүх, баримт юм.
1. @NTuvshinbayar: Танан охины эмчилгээнд зориулсан кимоноо дуудлага худалдаа эхэллээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр тархины хавдартай Б.Танан охины эмчилгээний зардалд хандивлахаар жүдо бөхийн өмсгөлөө жиргээчдийн дунд дуудлага худалдаагаар зарж, 5,600,000 төгрөг босгож чадсан нь оны онцлох жиргээ байлаа.
2. @Nomt7: “Норовын хүүд Бурхан халдун томдоно шүү дээ. Зуун мод явахад таардаг жижиг дов руу гарахгүй дээ” УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Бурханхалдун ууланд төөрч, шуугиан болоход тэрбээр ийн жиргэж байв.
3. @elbegdorj: “Цөмийн хаягдал булшлахгүй гэсэн Монгол улсын байр суурь хэвээр байгаа. Ийм яриа цуурхал Монгол улсын бодлого биш гэдгийг дахин нотолж байна” гэсэн нь цөмийн хаягдал булшлах гэж байгаа тухай цуу яриаг намжаасан юм.
4. @AungSaanSuuKyi: Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, парламентын гишүүн хатагтай Ан Сан Сү Чи АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Тэрбээр Монголд ирсэнийхээ дараа өөрийн твиттер хуудаснаа “Монгол Улс бол маш цэвэрхэн, найрсаг улс юм байна. Магадгүй 10 жилийн дараа энэ байгаагаасаа гурав дахин илүү хөгжих байх” хэмээн жиргэжээ.
5. @Erdenechimeg_L: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Benz s500 маркын шинэ машиныхаа тухай жиргээнээс болж “Бенз” гэдэг хочтой болоод авсан. Тэрбээр Машин авсан чинь запас дугуй алга. Яагаад гэсэн чинь дугуй нь хагардаггүй юм гэнэ benz s500”, “Донсолгоо гаргадаг ухаалаг системтэй юм байна s500. Автомат удирдлага буюу жолоочгүй явах системтэй гэнээ s500” гээд л машиныхаа давуу талыг жиргээчдэд танилцуулсан юм.
6. @gbaterdene жиргээчийн “15 минутанд гурван дуу дуулаад гурван сая төгрөг авдаг дуучид улсдаа татвар төлдөг үү? Гуч хоног ажиллаад 300 мянган төгрөг авдаг хүмүүс байнга л төлдөг” гэсэн шүүмжлэл 427 ретвитт авчээ.
7. @baasankhuu_o УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийг нэгжсэний дараа ийнхүү жиргэв. Тэрбээр АТГ-ынхны авч явсан хоёр ногоон хайрцагны тухайд “Ногоон хайрцагт “Хар ном”-нд орох материалуудын гар бичмэл байсан сурагтай” гэж жиргэв. Тэрбээр уг материалуудыг ашиглаж хэн нэгний хэргийг угааж магадгүй гэж хардаж буйгаа ч нуусангүй.
9. Харин жиргээч Б.Амандых @Amandikh-ийн “Чингэлтэй дүүргийн эмнэлгийн ор, шорон ч ийм байдаггүй шүү Н.Удвал сайдаа анхаарал хандуулах цаг болоогүй юм уу? гээд жиргэсэн энэ зураг манай эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царайг илчилэв.
10. @BattulgaKh: Ээжийнхээ ачыг хариулая .....Мундаг юм аа,бахархаж байна. ээжийнхээ ачийг хариулсан тvvгээр бахархаж байгаа бол ... Энэ бол Монголын жүдо бөхийн хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга Уранчимэгийн тухай жиргээ. Энэ мэдээг сонссон хүн бүр бахархсан онцлох жиргээ байлаа.
11. Төмөр замын царигийн асуудлаас болж МТЗ-ын даргын ажлаа өгсөн @Enkhsaikhan_PM /М.Энхсайхан/ жиргээч “Дөнгөж сая ажлаа албан ёсоор хүлээлгэж өглөө. МТЗ-ын дарга хэн байх нь чухал биш гагцхүү шийдвэр нь зөв байх ёстой. Бондыг салхинд хийсгэвэл асар том гэмт хэрэг хийлээ гэж ойлгох хэрэгтэй. Өрөнд орвол орд газруудаа ээлж дараатай гадныханд амархан өгөх болно” хэмээсэн нь бас нэгэн шуугианы эхлэлийг тавьж байв.
12. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Баларсаан, бичиг баримтаа хураалгаад торгуулчихлаа” хэмээн жиргэж, торгуулийн хуудасныхаа зургийг оруулсан байв. Ингэж жиргэснээр үүрэгт ажлаа хийсэн замын цагдаа шагнуулж, даргыг торгосон гэж шагнал олгосон Хууль зүйн яамныхан онигоо болов.
13. @Nomt7: “Ер нь хэвлэлээр "хутгалуулж" байснаас тэр орой хутгалуулчихдаг байж. Нэр хугарахаар, Нэвт хутгуулаа гэж vг гарсан шvv! (уучлаарай). УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Г.Нямдорж гэгчийг хутгалаагүй гэдгээ зарлав. Энэ хэргийн учиг одоо хүртэл тодорхойгүй байна.
15. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөөд ялагдсныхаа дараа Ж.Сүхбаатар “Авлигачдад дайн зарлалаа гэдэг яагаад авилгын мафийн эзэд шорон орохгүй байна. Манай улсын авилгын загалмайлсан эцэг болох Х.Бадамжунай тэргүүлдэг. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэрсэн. Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэсэн юм. Энэ хатуухан үгтэй жиргээ түүнийг АНУ руу сурахаар явахад нөлөөлсөн үү, хэн мэдлээ. @Sukhbaatar_J
16. @elbegdorj: Өөрт чинь бас нууц данс энд тэндэхийн арал дээр байнаа юм биш биз. Юу хийж яваа нь мэдэгдэхүй юмнууд л гүлдийгээд яваад байх юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга сайд нарын хоорондын энэ жиргээнээс Ерөнхийлөгчийн “гүлдийгээд” гэдэг үг олны анхаарлыг ихэд татав.
17. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийг нь заналхийлсэн гэх мессежийг олон нийтэд дэлгэв. Тэрбээр МАХН-ын дарга асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон өөрийг нь ийнхүү сүрдүүлсэн гэж тайлбарласан нь шуугиан дэгдээсэн юм.
18. Нэгэн хөгжилтэй шүлгэн жиргээ. Munkhbayar @MunkhbayarGenda “Төгрөгөөрөө чамайг даллая
Хямрахаараа чамайг айлгая
Миний доллар буугаад ирээ
Ухаантай даа миний доллар буугаад ир ээ хурай хурай хурай...
19. @OtgonbayarY: Ямар хийсэн хэрэг байгаа биш, учир нь тодорно байх. Ханиар минь оролддог нь онцгүй юм. Надаар оролдвол надаар л оролдох хэрэгтэй. Энэ цагт сэтгэл санаагаар дэмжиж буй жиргээчиддээ баярлалаа. 27 жил ханилсан ханиа би мэднэ. Элдэв буруу юм хийхгүй гэдэгт хатуу итгэж байна. Сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийг мөнгө угаасан хэргээр баривчилсан үйл явдал энэ жиргээгээр үргэлжилнэ. Ё.Отгонбаяр гишүүн буруугүй гэдгээ твиттерчидэд зарласан ч
20. Х.Цагаанбаатар: Москвагийн онгоцны буудалд унтаж буй манай жүдочид. Тамирчин хүний хоёр дахь унтдаг газар онгоцны буудал байдаг. Эх орондоо ч ойртож байна даа.
21. Аварга Д.Дагвадоржтой тун төстэй хүүхдийн зураг олны анхаарлыг татсан ч хэний хэн бэ? гэдэг нь тодорхойгүй.
22. @bolsaikhan_dr буюу “Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайханыг Төрийн ордны өмнөөс салаавч гаргасны дараа цагдаагийн байгууллагаас дуудсан. Тэрбээр “Хоёр цагдааний ахмад 2-3 удаа байцаалт, тайлбар аль мэдэгдэхгүй баахан асууж байгаад явлаа. Бас маргааш өглөө дуудах хуудас өгсөн” гэсэн нь олны анхаарал татсан жиргээ байлаа.
23. Ерөнхий сайд Н.Алтанхуяг @Tanhai_Emee хандаж "Шүүмжилж болно, доромжлол гүтгэлгийг цаашид тэвчихгүй юм байна" гэж түүний тухай өгүүлсэн олон хошин зургын дараа жиргэв. Үүнээс болж @Tanhai_Emee жиргээч ТЕГ-т шалгуулсан ч юм бил үү.
24. Тэгвэл @Tanhai_Emee хариуд нь "Доромжлуулах тусмаа долоон бурхан од шиг гялалзаач" гэж хариу жиргээд нэг хэсэг чимээгүй болсон юм.