Яг үнэнийг хэлэхэд тэр энэ жилийн “Гоёл” наадмын “битүү морь” байлаа. Хэн ч түүнийг Монголын 14 дэхь "Топ модель" болно гэж төсөөлөөгүй байсан юм. Ингээд отгон “топ" С.Ариунбилэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. С.Ариунбилэг энэ жил 27 настай. Өчигдөр төрсөн өдөр нь тохиосон. Бусдыг бодвол харьцангүй хойно “топ” гэх өргөмжлөлийг хүртжээ. Түүний унасан газар нь Улаанбаатар, угаасан ус нь Туул гол.
2. 13 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн.
3. Эцэг эхээс хоёулаа. Нэг ахтай. Дунд сургуульд сурдаг байхдаа “Монголжингоо” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
4. Багын хоч нь “Шар Ариунаа”, “Ногоон муур”. Гэхдээ тэрбээр шар царай, ногоон нүднээсээ хэзээ ч ичиж байгаагүй гэж хэлдэг.
5. Өндөр нуруутай, гуалиг охин байсан болохоор “Ганга гоёл” компанийн Б.Дунгаамаа захирал түүнд загвар өмсөгчийн дамжаанд явахыг санал болгож байжээ. Түүнээс хойш тэрбээр загвар өмсөж эхэлсэн байна.
6. Түүний аавыг Сүхбаатар гэдэг. Анагаах ухааны мэргэжилтэй хүн. Харин ээжийг нь Ундармаа гэдэг. Одоо ЭМШУИС-д гадаад хэлний багшаар ажилладаг.
7. С.Ариунбилэг шүд, нүүр амны мэс заслын эмч мэргэжилтэй. Тиймээс тэрбээр гоо сайхны мэс заслыг дэмждэг хүмүүсийн нэг юм. Тэрбээр өөрөө ч мөн хамраа өндөрлүүлжээ.
8. Нөхөр хүүхэдтэй. Түүний нөхрийг О.Золбаяр гэдэг, програмистаар ажилладаг. Харин охиныг нь З.Цэцүүхэй гэдэг. Гурван настай. Олон хүүхэдтэй болохыг хүсдэг.
9. Тэд бусад залуу гэр бүлийн адил байраа захиалчихаад аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа аж.
10. Түүнийг Ц.Мянганбаяртай нэр холбогдож “топ” өргөмжлөлийг авсан гэж байгаа ч тэрбээр энэ яриаг эрс үгүйсгэж байгаа. “Тэрбээр би Ц.Мянганбаяр гэдэг хүнтэй огт холбоогүй. Надад миний гэр бүл бий. Тэр хүнтэй нэр холбож байгаад эмзэглэж байна. Харилцаа холбоотой миссүүд байдаг л байх. Би лав биш” гэж хэлжээ.
11. Үнэхээр энэ жилийн наадамд тэргүүн байр эзлэх болов уу гэсэн бүсгүйчүүдийн талаархи үнэнийг төөрөгдөлд оруулсан түүнийг хэн ч түрүүлнэ гэж бодож байгаагүй. Гэхдээ С.Ариунбилэг туршлагатай, чадалтай модель ажээ.
12. Тэрбээр өмнө нь "Miss World-2005" тэмцээний "Q miss" өргөмжлөл, "Мисс Интернэшнл-2006" тэмцээний "Олны таашаал хүртсэн мисс" өргөмжлөл, "Монголын сайхан бүсгүй-2007" тэмцээний "Ган-Эрдэнэ" өргөмжлөл, "Miss World Univercity-2007" тэмцээний "Хүмүүнлэгийн мисс" өргөмжлөл тус тус хүртэж байжээ. Мөн "Miss World", "Miss World Univercity", "Miss International", "Miss Continental" зэрэг олон загварын наадамд оролцож нэр хүндтэй шагналуудыг авч байв.
13. Анх 2002 онд “Гоёл” наадамд оролцож байсан. Түүнээс хойш 12 жил тус наадмын тайзан дээр алхжээ.
14. Тэрбээр “топ” болсныхоо дараа “Энэ шагналыг хэзээ нэгэн цагт авна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ энэ жил "Топ модель" болно гэж төсөөлөөгүй. Тэр утгаараа "Топ модель"-ийн нэрийг дуудахад би гэнэтийн цочролд орсон шүү” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
15. Тэрбээр өөрийгөө бусад “топ”-уудаас мэргэжил, гаднах төрхөөрөө ялгарсан гэж үзэж байгаа аж. Тухайлбал, ногоон нүд, шар царай, бага зэргийн европ дүр төрхөөрөө.
16. С.Ариунбилэг гоо сайхандаа мөнгө татдаггүй гэнэ. Мөн өөрийгөө дотроосоо гэрэлтүүлж, тайван байлгахыг хичээдэг аж. Харин жин барих асуудал дээр хоол сойдоггүй, дэгмэл барьдаггүй. Зөвхөн усан спортоор хичээллэдэг байна.
17. Тэрбээр өөрийгөө "Тэнгэр"-тэй зүйрлэдэг.
18. “Овжин охид” киноны гуравдугаар анги буюу “Эр буулгасан охид”-од герман охины дүр бүтээж байсан.
19. Дуулах хоббиотой. “Family” гээд хамтлагт дуулдаг байсан.
20. Олон найзгүй. Бас дураараа, эршүүд өөрийнхөөрөө, хэнээс ч айж эмээлгүй хэлчихдэг зантай гэж тэрбээр өөрийгөө тодорхойлжээ.
21. Харин унтамхай, хайнга хэнэггүй гэсэн сул талтай гэнэ.
22. Ширээний ном: Гоо сайхны мэргэжлийн, мэс заслын номууд.
23. Хүндэлдэг загвар өмсөгч Э.Одгэрэл.
24. Чөлөөт цагаараа хатгамал, нэхмэл оёдог. Тэрбээр өөрийгөө загварынхантай нийлээд доргиод байдаггүй гэж ярьжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (9)