
1. Монголын рок поп урлагт нэгэн халуун ахан дүүс авъяасаар гагнагдаж, ард түмэндээ танигдаж, шүтэн бишрэгчдийн хүрээг үүсгэж хоёр арван жилийн турш ноёрхлоо тогтоож ирсэн анхны тохиол нь Дамбын хүүхдүүд гэж хэлж болно.
2. Хамтлагийн ахлагч Д.Ганбаярын хувьд дөрөвдүгээр ангиасаа л Төмөр замчдын хүүхдийн “Ган зам” хамтлагт гитар тоглож, бөмбөр нүдэж өссөн гэдэг. Улмаар төрсөн дүү нараа урлагийн замруу эргэлт буцалтгүй оруулжээ.
3. Аав Ц.Дамба, ээж П.Лхамжав нар нь төмөр зам дагасан замчид. Нэг охин, арван хүүгийн эцэг, эх. Хүүтэй айл хөлтэй гэдэг. Харин арван хүүтэй айл ямар байх бол? Хүүхдүүд л болсон хойно барилдаж, ноцолдоно. Гэхдээ тэд их хүмүүжилтэй. Том ах дүү нарын хувьд ерөнхийлөгч л гэсэн үг.
4. Тэд анхны тоглолоо 1995 онд “Хар салхи” нэртэйгээр хийж байсан. Тухайн үед “Хар салхи” ядуу монголчуудад амьдралын баян итгэлийг төрүүлж тэр жилдээ есөн удаа тоглосон гэдэг.

6. "Хар салхи” тоглолтын дараа “Харанхуй” /1996/, улмаар “Best collection” /1997/, “Umplugged” /1998/, “Өдөр шөнө” /1999/ тоглолт жил дараалан болов. 2000 он гарсаны дараа “Симфони Хурд” /2002/, “Харанга-Хурд” /2004/, “Харанга-Хурд”, “Акустик-2” /2005/, “Талархлын тоглолт” /2005/, “Монголд төрсөн” /2007/, “Хайрын салхи” /2010/ тоглолоо толилуулсан.



10. “Басс гитарчин Н.Наранбаатар” 1974 оны 7-р сарын 24-нд төрсөн. Багаасаа л 80-аад оны рок хамтлагуудыг сонсож, дууриаж, шүтэж ирсэн.
11. “Бөмбөрчин Д.Отгонбаатар” 1974 оны 11-р сарын 30-нд төрсөн. Рок, хурдан хэмнэлтэй дуу тоглох нь түүнд маш их таашаал, эрч хүчийг авчирдаг ба 10 настайдаа гитар тоглодог байсан ч 14 наснаасаа бөмбөрөөр хичээллэж эхэлсэн юм. Анх бөмбөр тоглож сурч байхдаа өдрийн найман цагаар хичээллэдэг байсан.
12. Тэд их сонирхолтой хоббитой. Хамтлагийн гишүүн Д.Отгонбаяр л гэхэд шүлгийн ном их уншдаг. Яруу найраг сонсдог. Болор цом жил бүр үздэг.

14. Ард түмний дунд “Хурд”-ын алдартай дуунууд маш олон. “Аавдаа би хайртай”, “Эх орон”, “Цэргийн бодол”, “Чи минь байгаа болохоор”, “Нэг ангийнхан”, “Зураг шиг бүсгүй”, “Шинэ жил”, “Нулимсаа тэвчье”, “дурлалд битгий яар” гэх мэт нэрлээд байвал маш олон. Дээхэн үед “Хурд”-ын дууны үг сонин дээр хэвлэгдлээ л бол аль хэдийн тэр сонин дээр хайчилсан дөрвөлжин нүх үлддэг байж.
15. “Хурд”-ын алдарт “Цэргийн бодол” дуу армийн өглөөний дуу болохоор шахсан. Тухайн үедээ ёстой л байлдан дагуулж байв. Энэ дууг том ах Д.Ганболд нь одоогоос гуч гаруй жилийн өмнө зохиож байсан юм. Хэдий том ах нь өөд болсон ч дүү нар нь зохиосон дууг нь олонд хүргэж “Хит” болгож чадсан.
16. "Хурд” хамтлаг олон хит дуугаараа, тоглосон концертуудаараа Монголын рок поп хөгжмийн дээд шагналуудын нийтдээ 12 удаа хүртсэн.

18. Тэд 20 жилийн ойгоо тохиолдуулан олон арван сюрприз барьсаны нэг хөдөө орон нутгаар аялан тоглосон явдал байлаа. Дархан, Эрдэнэт, Дорнод, Хөх хотод бие даасан тоглолт хийж үзэгч түмэнтэйгээ баяраа хуваалцаж ирсэн тэд ганцхан хоногийн дараа хорин жилийн нэгдсэн тоглолтоо Улаанбаатар хотноо хийх гэж байна.
19. Тэд ойн баярын тоглолтынхоо хүрээнд хамтлагийнхаа алтан пянзийг Холливүүдэд хэвлүүлсэн байна. Дэлхийн нэр хүнд бүхий тус студид Холливүүдийн хамгийн алдартай уран бүтээлчид үйлчлүүлдэг бөгөөд манай улсаас хамгийн анхдагч нь болж “Хурд”-ынхан алтан пянзаа гаргав.
20. Алдарт дуучин Lady gaga-гийн пянзны араас хэвлүүлэгдэн гаргасан алтан пянзийг тэр бүр хамтлаг, дуучид хэвлүүлээд байдаггүй бөгөөд тодорхой шалгуурт тэнцсэн хамтлаг, дуучид л хэвлүүлэх эрхтэй болдог байна. Алтан пянзад Хурд хамтлагийн 20 жилийн бүх уран бүтээл багтсан.
21. Мөн хамтлагийн ахлагч Д.Ганбаярын гарын үсэгтэй бөмбөрийн цохиур, “Хурд” нэрийн гитар, хүзүүний зүүлт, бугуйвч, хуанли, шинэ CD зэргийг худалдаанд гаргасан байна. Тус бүтээлүүд нь цөөхөн хувь хэвлэгдсэн гэдгийг хамтлагийн гишүүд хэлж байв.
22. Монголын хөгжим, сонирхогч, дурлагчид өмнө нь гадаадын хамтлаг дуучдын “Алтан пянз”, сувинерыг шүтэн дурсгал болгон хадгалж, хэрэглэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн “Хурд”-ын 20 жилийн ойдоо зориулан урлуулсан эдгээр зүйлсээр цуглуулгаа баяжуулах боломжтой болж байна. Үнийн хувьд футволка 25 мянган төгрөг, 12 цомог бүхий "Black box" багц 120 мянган төгрөг, хүзүүний гинж 14.999, гарын зүүлт 14.999, банзан гитар том хар нь 599 мянган төгрөг, “Хурд” тэмдэг 1999, бөмбөрийн цохиур 4999, гитарын цохиур 2999, хуанли 5999, ном 49.999, сэтгүүл 9999 төгрөг,“Алтан пянз” 99.999 төгрөг бөгөөд эдгээр нь 12 сарын дундуур худалдаанд гарах аж.
23. Тэд нэртэй, алдартай, олны танил. Гэхдээ биеэ тоож, хүнээ байгаагүй. Янз бүрийн муу хэл аманд ч бага өртөж байсан.
24. Д. Төмөрцогийн ган төмөр цуцашгүй хоолой, Д. Отгонбаярын соль гитарын ер бусын эрчим, Н. Наранбаатарын басс гитарын уясал, Д. Отгонбаатарын бөмбөрийн рок төвөргөөн, Д. Ганбаярын менежмент тэргүүтэн зөвхөн Хурд хамтлагийн өмч бус монголын рок поп урлагийн баялаг гэдгийг СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар хэлсэн байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (24)