Хоолойны цараа сайтай хэмээн үзэгч олноо таашаагдсан СТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийн тухай 24 баримтыг хүргэж байна. Энд өмнөтгөл үг илүүдэх биз ээ.
1. Дуучин Г.Эрдэнэтунгалаг 1980 онд төрсөн. Энэ жил 33 настай.
2. Охины орд. Энэ ордны хүмүүс шулуун шудрага зантай, дайчин, шийдэмгий хүмүүс байдаг байна.
3. Багадаа бөхөөр хичээллэж байсан. Тийм учраас эршүүд болж өсчээ.
4. Нийслэлийн 10 жилийн 50 дугаар дунд сургуулийг төгссөн. Тус сургууль нь урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас тэрбээр багаасаа авъяасаа хөгжүүлж иржээ.
5. Тус сургуулийн хамгийн анхны урлагийн ангийн төгсөлт нь Г.Эрдэнэтунгалагийн анги байв.
6. Тэрбээр урлагийн ангид сурч байхдаа Ардын болон зохиолын дууны улсын уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртэж байжээ. Бас болоогүй сургуулийнхаа болон дүүрэг, улсын найрал дууны аварга шалгаруулах тэмцээнд ч амжилттай оролцож, найрал дууны гоцлол дуулаач байсан аж.
7. Түүний төрсөн эцгийг Дүгэржав гэдэг. Цэргийн хурандаа цолтой хүн. Харин өсгөсөн аавыг нь Л.Гаваасүрэн гэдэг. Монголчууд түүнийг андахгүй. Дууны шүлэг зохиодог, яруу найрагч цэрэг цагдаагийн хүн юм. Харин ээж нь Соёл Урлагийн Их сургуулийн багш, ая зохиогч Д.Цэцэрлэг.
8. Г.Эрдэнэтунгалагийнх гэр бүлээрээ олны танил бөгөөд аав ээжийнх нь зохиосон олон дуу олны дунд хит болсон билээ.
9. Г.Эрдэнэтунгалаг баяд ястан.
10. Тэрбээр СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг 2003 онд төгссөн.
11. Г.Эрдэнэтунгалаг мэргэжлээ дээшлүүлж Найдалмаа багшийн удирдлага дор СУИС-ийн магистрантурт суралцаж байна. Тэрбээр 30 хувь нь бичвэр, 70 хувь нь сонгодог хэлбэрийн тоглолт тавьж дипломоо хамгаална хэмээн ярьж буй.
12. 2000, 2005, 2006 онд дуулах ур чадвараа дээшлүүлж улсын уралдаанд оролцож байсан. 2005 онд гранпри шагнал хүртжээ.
13. Нэг хэсэг түүний амьдрал дэлгэсэн ном шиг олонд нээлттэй байлаа. Яг тэр үед тэрбээр Улсын начин Б.Сэр-Одтой хамтран амьдарч байсан юм. Удалгүй Б.Сэр-Од өөр бүсгүйтэй хуримлаж, дуучин бүсгүйн сэтгэлд харуусал үлдээн одсон. Тэд нэг охинтой.
14. Г.Эрдэнэтунгалаг бөх залуугаас өрх тусгаарлаж ганцаараа охиноо өсгөсөн билээ. Түүний охины нэрийг Есүй гэдэг бөгөөд энэ жил зургаан настай. Г.Эрдэнэтунгалаг охиноо аав Гаваасүрэнийнхээ нэрээр овоглосон байдаг.
15. Тэрбээр Улсын начин Б.Сэр-Одоос салсаны дараа өөрийнхөө амьдралыг харуулсан “Дуулж л явахаас даа”, “Хайрлаарай” нэртэй кино концерт тавьж олны дунд шуугиан тарьсан билээ.
16. Олон жил эр хүнтэй нэр холбогдоогүй дуучин маань нэг жилийн өмнөөс хүнтэй үерхэх болсон талаар шар хэвлэлүүд бичиж эхэлсэн. Мөн дуучин бүсгүй нэгэн ярилцлагадаа “Би сайхан хайртайгаа учирсан. Түүнийхээ хүчээр амьдралдаа дахин шинэ хуудас нээж чадсан” гэсэн нь ямар ч байсан үнэний ортой гэх яриаг баталсан билээ.
17. Түүний шинэ хайртыг Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү гэх юм билээ.
18. Г.Эрдэнэтунгалаг хоолны сэтгүүл цуглуулах дуртай. Дуртай хоолоо хийгээд гэрийнхнийгээ дайлах нэг бодлын кайфтай санагддаг гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
19. Тэрбээр ном унших дуртай. Тэр дундаа яруу найргийн номыг шимтэн уншдаг байна.
20. Хэлэх дуртай үг “Цаг хугацаа бүгдийг харуулна”.
21. Ниссан” маркийн Япон автомашин унадаг. Бас сайн жолооч гэж өөрийгөө тодорхойлдог.
22. Гоо сайхны мэс заслаас хараагүй болох аюулд орсон, мөн Ганц худагт саатуулагдаад гарсан гэх мэт түүнтэй холбоотой сенсааци нэг хэсэг их гарч байсан. Нүдэндээ давхраа оёулаад гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдаж зургаан cap гэртээ байсан ч хоёр удаа хагалгаанд орсны эцэст бүрэн эдгэрсэн гэдэг.
23. Хэрвээ тэр эр хүн байсан бол хилчин байх байсан гэнэ. Учир нь тэрбээр багаасаа цэргийн амьдралтай ойр өссөн болохоор цэргийн хүн болох л байсан гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
24. Тэрбээр ирэх сарын 1-нд "Best of Erdenetungalag" тоглолтоо толилуулах гэж байна. Түүний тоглолтын фото зургууд бүсгүйчүүдийн сонирхлыг ихэд татаж байна. Олон жил "махлаг" имижтэй байсан тэрбээр энэ удаа өөртөө эрс өөрчлөлт хийж, гуалиг болж чадсан нь эмэгтэйчүүдийн ярианы гол сэдэв болоод байна. Тэгвэл түүний гуалиг төрхтэй болсны нууц нь "Сарангоо" фитнессд уйгагүй хичээллэснийх гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)