Ж.Сүхбаатар ойрд хэвлэлийн баатар болж байна. Уржигдархан намын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд буй түүнийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. 38 настай тэрбээр ирэх хоёрдугаар сарын 27-ны өдөр 39 нас хүрэх нь.
2. Ж.Сүхбаатарын унасан газар нь Дархан-Уул аймаг.
3. Дарханд 10 жилээ төгссөн.
4. Нэгэн үе УИХ-ын 76 гишүүний хамгийн залуу нь гэж хэлэгдэж явсан тэрбээр 22 настайдаа анх улс төрд орж байжээ.
5. Тэрээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Бас ч үгүй сургуулийнхаа шилдэг нь байсан гэдэг.
6. Их сургуульдаа багшаар үлдэх, багшийнхаа тавьсан саналаар УИХ-ын гишүүний туслахаар ажиллах гэсэн хоёр сонголтоос тэрбээр хоёр дахь хувилбарыг сонгож байжээ.
7. Ж.Сүхбаатар анх 1997-1999 оны парламентын гишүүн С.Төмөр агсны туслахаар ажлын гараагаа эхлүүлсэн байна.
8. Тэрээр гишүүн болтлоо 12 жил төрийн албанд ажиллажээ.
9. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.
10. 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн.
11. 2008 онд УИХ-д нэр дэвшихийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга байсан. Мөн СЕХ-ны гишүүн хэвээрээ байжээ.
12. 2008-2012 онд УИХ-ын сонгуулиар төрсөн нутаг Дархан-Уул аймагт нэр дэвшин ялсан.
13. Парламентэд ажиллаж байхдаа Хууль байнгын хорооны даргын албан тушаалыг хашиж байв.
14. Тэрбээр парламент 100 гишүүнтэй байж болох талаар ярьж явсан нэгэн.
15. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж, авлигын эсрэг бүлэг байгуулж явсан юм.
16. Эхнэр, хоёр хүүхэдтэй.
17. УИХ-ын гишүүн байхдаа машин, газар эзэмших хоёр гэрчилгээнээс өөр томоохон хөрөнгөгүй гэж хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлж байжээ.
18. Аль нэг компанийн хувьцаа, ногдол ашиг эзэмшдэггүй, лицензгүй гэнэ.
19. Тэрбээр 2012 оноос хойш саяханыг хүртэл МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байн байн тайлбар хийн телевизээр гарч байсан билээ.
20. Ж.Сүхбаатар өнгөрсөн сарын 27-31-ны хооронд хуралдсан намын Их, Бага хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн даргад Ж.Мөнхбаттай өрсөлдөөд ялагдсан.
21. Тэрбээр ялагдсаныхаа дараа намын удирдах бүрэлдэхүүнд нэг хэсэгтээ орж ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
22. Ялагдал түүнд хүчтэй цохилт болсон байна. Тэрбэр "Зоригтой хүнд ажиллах бололцоо үй түмээрээ байдаг. Гүтгүүлэх тусам би улам өнгө орно. Гүн шөнийн одод шиг улам тод гялалзана Доромжлуулах тусам би улам өнгө орно. Долоон бурхан одод шиг улам тодорно" гэж өөрийн цахим хуудсаар жиргэж байв.
23. Мөн ялагдсаныхаа дараа “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Авилгачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна вэ. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж хэлсэн юм.
24. Бас Ж.Сүхбаатар МАН-ын олигархуудын талаар ном бичихээр болсоноо өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр намд фракц бүлэглэл ямар оролцоотой, албан тушаалд хэрхэн хүрдэг тухай баримтаар бичих юм байна. Тэрбээр авлигын загалмайлсан эцэг хэмээн өөрөө цоллоод байгаа Т.Бадамжунай тэргүүтэй зарим хүмүүсийн зүй бус үйлдлийг ч эл номондоо тусгаж өгөх аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (19)