Орчин үеийн Драмын театрын тулхтай уран бүтээлчдын нэг, алдарт "Дон Кихот" жүжгийн Кихотын дүрийг бүтээж буй гавьяат жүжигчин
Б.Жаргалсайхныг тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Бэх-Очирын Жаргалсайхан 1964 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Айлын отгон хүү.
2. Багадаа сагс, бөх, хөл бөмбөг гээд спортод ихээхэн сонирхолтой байсны дээр бөхийн дугуйланд явдаг байжээ. Тэрээр хэрэв урлагийн хүн болоогүй бол спортын хүн болох байсан гэдэг.
3. 1981 онд сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит чөлөөт бөхийн барилдаанаас мөнгөн медаль хүртэж байсан.
4. 1982 онд Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд сурч байгаад Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг 1987 онд төгссөн.
5. Тэрээр жүжигчин болохыг хүсч мөрөөдөж яваагүй. Харин найзынхаа ятгалгаар “Алтан Москва” үзэх хүсэлдээ хөтлөгдөн энэ мэргэжлээр сурч эхэлсэн. Сүүлд сурч байх хугацаандаа мэргэжилдээ хайртай болсон гэнэ.
6. Түүний гэргий МУГЖ Уранчимэг. Хосууд 1982 онд Эрхүүгийн хэлний бэлтгэлд хамт сурч байхдаа танилцсан.
7. Жагаа эхнэртээ хайртайгаа батлахын тулд давс идэж байсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Цайны газар хамтдаа хоол идээд сууж байтал Уугий “чи надад хайртай гэдгээ ямар нэгэн зүйлээр батал” гэдэг юм. Хартал ширээн дээр савтай давс байна. Түүнээс амны том халбагаар хутгаад явуулчихгүй юу. Хахаж цацаад, нус нулимстайгаа холилдоод сүйд болсон. Тэгж л хайртай гэдгээ баталж байлаа даа” хэмээн дурссан байдаг.
8. Жүжигчин хосууд ханилан суугаад хоёр охин, нэг хүүгийн эцэг, эх болсон.
9. “Угаасаа олон жил ханилаад ирэхээр бие биенээ харцаараа ойлгодог болчихдог юм байна шүү дээ. Ер нь бид нэг их маргаад байдаггүй. Хаяа маргах үе байдаг ч би түрүүлээд буугаад өгчихдөг юм”.
10. Тэрээр сургуулиа төгсөөд УДЭТ-ын жүжигчин болсон бөгөөд анхны дүрээ Доржсамбуу найруулагчийн “Халуун газар” жүжигт бүтээсэн.
11. Жагаа Балжинням найруулагчийн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасарын дүрийг бүтээснээ “Хутганы ир шиг хорин тавхан насандаа тоглосон доо” гэж ярих дуртай.
12. Тэрээр бөхийн спортод одооч хоббитой. Жил бүрийн наадмын талбай дээр өөрөө биеэрээ очиж, үндэснийхээ бөхийг үздэг.
13. Б.Жаргалсайхан театрын урлагт олон жил зүтгэхдээ У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Парис, “Хаан түүх III”-ын Хаан Саргуун, “Халуун газар” жүжгийн Батсуурь, “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Гофмаршал, “Шөнө амталсан нулимс” жүжгийн Төмөр, “Парисын дарь эхийн сүм”-ийн Клопен, "Гамлет" жүжгийн Полони зэрэг сэтгэлд хоногшсон олон жүжгийн дүрүүдийг тайзнаа амилуулсан.
14. Тэрээр есдүгээр анги төгссөн жилийнхээ улсын баяр наадамд зодоглон гурвын даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан Дамбажавын Цэнд-Аюуштай барилдан унаж явсан.
16. Ард олноо Хасар жагаа нэрээрээ алдаршсан тэрбээр Хасарын дүрээс гадна хамгийн анх тоглосон, Сорогдогийн Жаргалсайханы зохиол "Хүний хүн" киноны дүрдээ хайртай байдаг.
17. Тэрээр Хасарын дүрд гурван удаа тоглосон. Эхнийх нь "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино. Дараагийнх нь Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатар найруулагчийн бүтээл "Атга нөж" жүжиг байна. Хамгийн сүүлд "Үхэж үл болно Чингис хаан" кинонд Хасарын дүрээ бүтээж байжээ.
18. МУГЖ Б.Жаргалсайхан ”Миний орон зай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ энэ оны дөрөвдүгээр сард хийсэн.
19. Тэрээр 26 жил урлагт зүтгэж, дэлгэцийн 30 гаруй, тайзны 60 гаруй бүтээлд тоглосон байдаг.
20. Тэрээр 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан бүтээсэн “Монгол кино” нэгтгэлийн “Их төрийн голомт” нэртэй баримтат уран сайхны кинонд Чингисийн дvрийг бүтээсэн.
21. Жагаа Ардын жvжигчин Г.Гомбосvрэн гуайгаас хойш нэлээн хэдэн жил өвлийн өвгөн хийсэн. Тэрээр “Олон хvнд бэлэг тарааж, сайн сайхан бvхнийг хvсч, ирээдvйдээ итгэлтэй, зорилготой явахын ерєєлийг дэвшvvлэхийн ялдамд зон олондоо vзэсгэлэнт монгол нутгаа улам цэцэглэн хөгжvvлээрэй” хэмээн ерөөл хэлж явахад үнэхээр сайхан байдаг гэжээ.
22. Тэрээр гэргий Уранчимэгийнхээ хамтаар Кино Урлагийн дээд сургуульд багшилдаг.
23. Хамгийн сүүлд тэрээр дэлхийн сонгодог бүтээл "Кихот ноён" жүжгийн Кихотын дүрийг бүтээж байгаа юм.
24. Б.Баатар найруулагч таван жилийн өмнөөс түүнийг Кихотод тоглуулахаар сонгосон гэдэг.

Сэтгэгдэл (6)