Ирэх жилүүдэд МАН хэмээх томоохон институдийн хамгийн чухал гэж хэлж болох албан тушаалд томилогдсон Ж.Мөнхбатын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Ж.Мөнхбат энэ жил 34 настай. 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.
2. 1995 онд Архангай аймгийн Тунгалаг тамир хоршооллын найман жилийн 2-р дунд сургуулийг төгссөн.
3. 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургуулийг төгссөн.
4. 2002 онд МУИС-ийг Улстөр судлалаар төгссөн.
5. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
6. 2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцаж байсан.
7. 1999 онд хоёрдугаар курсийн оюутан байхдаа анх МАХН буюу одоогийн МАН-д элсэн орж байсан.
8. 2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах хийж байсан.
9. 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт.
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга.
10. 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга.
11. 2011 оны 6 сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байв.
12. 2012 оны 10 сараас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
13. Ж.Мөнхбат нь МАН-ын дэргэдэх НАМЗХ буюу хуучнаар МАСЗХ-ы ЕНБДаргаар ажиллаж байхдаа "Хадгаламж" банкны 14 тэрбумын хэрэг холбоотой хэмээн бичигдэж байсан. Гэсэн ч энэ нь үндэслэлгүй болохыг холбогдох байгууллагууд нь тогтоосон юм.
14. Түүний хувийн амьдрал ч олны нүдэн дээр байдаг байсан бөгөөд гэр бүлтэй болохоосоо өмнө Монголын нэр цуутай дуучин бүсгүйтэй нэр холбогдож байв.
15. Ж.Мөнхбатын амьдралын хамгийн том өнцөг нь уран бүтээл юм.
Түүний яруу найрагчийн түүхэнд "Болор цом" наадмын тэргүүн байр, нийтэд түгсэн нэг бус дуу, олны таашаал хүртсэн хэд хэдэн жүжиг бий.
16. Яруу найрагч, Төрийн шагналт Д.Төрбатын шавь.
Д.Нямсүрэн, Ч.Мягмарсүрэн нарын Монгол ахуй, соёлыг дүрсэлсэн шүлгүүдэд дуртай.
17. "Зүрхээ чагна” яруу найргийн түүврээ 2005 онд хэвлүүлсэн.
18. Түүний тухай хэвлэлээр гардаг сөрөг дайралтуудын нэг нь казино тоглодог гэх явдал. Харин тэрээр "Миний хувьд ажлаа өгөөд сурч байх хугацаандаа казиногоор орж гарч л явсан. Улсын мөнгө идэж, авилга авч тоглохоор албан тушаал би хашиж байгаагүй. Угаасаа надад тийм их хэмжээний мөнгө ч байхгүй. Улсынхаа ерөнхийлөгчтэй хүртэл тэр газар таарч л байлаа. Энэ чинь гэмт үйлдэл биш шүү дээ, муушиг мэддэггүй эр хүн гэж ер нь байдаг юм уу. Зориудаар мушгиж харлуулах гэсэн хүнд бол шалтаг төдий л юм даа." гэж хариу өгчээ.
19. Тэрбээр нэгэн цагт нэр холбогдож явсан МУГЖ дуучин Т.Баясгаланд олон сайхан дууны шүлэг зохиож өгсөн байдаг. Түүний нэг нь “Зүрх мартахгүй” гэх дуу юм.
20. “Болор цом-29” наадамд “Төрд хэлэх үг” шүлгээрээ тэргүүн байранд орж байв.
21. Ж.Мөнхбат өнгөрсөн есдүгээр сараас эхлэн намын залуу гишүүдтэйгээ нэгдэн шинэчлэх хөдөлгөөн байгуулж, намын шинэчлэл, удирдлагуудаа солих, намын Бага хурлыг хуралдуулж, Их хурлыг товлон зарлуулах “аянд” мордсон.
22. Тэрээр “Монголын Үнэн” сонины эрхлэгчээс гадна МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.
23. 2012 оны сонгуулиар Архангай аймагт нэр дэвшсэн. Гэхдээ тэр ялагдсан юм. 1. Ж.Мөнхбат энэ жил 34 настай. 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.

24. Залуу гишүүдийн зүгээс намын дарга нь буурь, суурьтай, чадварлаг улстөрч учраас намын гал тогоог барих хүн нь манлайлагч, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, намаа төлөөлөн үг хэлэх чадвартай, намын анхан болон дунд шатны байгууллагатайгаа нягт хамтран ажиллах чадвартай гэж үзэн ийнхүү нэр дэвшүүлсэн нь Бага хурлын 269 гишүүнээс 148 хүний санал авч чадсан байна.
Сэтгэгдэл (26)