МАН-ын дарга Ө.Энхтүвшин албан тушаалаа өгөөд байгаа. Эрх баригч намын болж бүтэхгүй зүйлийг шүүмжилж, засч залруулах ёстой хэмээн ярих дуртай тэрээр сөрөгч хүчний үүднээс АН-ын бодлогыг хэрхэн шүүмжилж байв?
1. Бидний сэтгэлийг хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засаг дарга нарыг томилохдоо илт намаар ялгаварлаж байна. Ардчилсан намаас аймгийн Засаг даргад нэр дэвшсэн хүнийг материалыг нь хөөцөлдөж байгаад гурван цагийн дотор томилчихдог. Ардын намаас Засаг даргад нэр дэвшсэнийг нь батламжлахгүй, томилохгүй гацаасаар 48 хонож байна.
2. Хөвсгөл аймагт илт хууль зөрчсөн үйлдлүүд хийгээд эхэллээ. Ерөнхий сайд хүн аймгийн ИТХ-тай маргалдаж суух ёсгүй, асуудал гарвал шүүх гарвал шүүх шийдэх ёстой. Гэтэл ерөнхий сайд аймгийн ИТХ-тай буруу шийдвэр гаргалаа гээд заргалдаад сууж байна.
3. Монгол улсын хөгжлийн түвшин, бүтээн байгуулалтыг хэрхэн эхлүүлсэн, иргэдийн амьдрал хэрхэн дээшилсэн зэрэг үзүүлэлтийг авч үзвэл, Засгийн Газрын үйл ажиллагаа нэмэх биш хасах түвшинд байна.
4. “Ардчилсан Монгол Улсын төрийн гурван өндөрлөг Монгол Улсыг удирдаж чадахгүй байна.
5. Монгол Улсад Үндсэн хуулийг үл тоон, эрх мэдлээр далайлган хувийн ашиг сонирхлыг давамгайлж, нам, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах явдал хавтгайрч байна.
6. Эмх замбараагүй өөрчлөлт, шинэчлэлтийн балгаар эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдлийн тоо нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал доройтож байна.
7. Улсын үндэсний аюулгүй байдал алдагдаж, нийгэмд эмх замбараагүй байдал хэрээс хэтэрч байгаа учраас жирийн иргэд санаа зовж байна.
8. Чингисийнхээ нэрийг худалдан байж авчирсан бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагаас өдөр бүр хэдэн зуун саяар нь хүү төлж, нийт 108 тэрбум төгрөгийг хүүнд өгч, салхинд тууж байна.
9. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогссон байна. Тавантолгой дампуурч байна гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэлчихлээ. Уг нь Оюутолгой, Тавантолгой гээд л яриад байсан.

10. Иргэдийн амьжиргааны эх үүсвэр болж байсан 21 мянган төгрөгийг үгүй болгосон нь олон иргэдийн маань амьдралд хүндрэл учруулж байна.
11. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр нь зорилтот хэсэгт хүрээгүй. Бидний өмнө хэрэгжүүлж байсан зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр анх удаа байранд орж буй иргэдэд чиглэж байсан бол энэ хөтөлбөр нь тийм байсангүй.
12. Эдийн засгийн байдал хүндрээд байхад сайн байна, эдийн засгийн өсөлт 11 хувьтай, инфляци хэвийн гэж ярьж болохгүй шүү дээ.
13. Урьд нь парламентад олонх сууж байсан Ардчилсан нам хуулийн төслөө хүч түрэн батладаг байсан. Харин энэ намар намын бүлгүүд ойлголцож, ажлын хэсгээ гаргаж байгаа. Уг нь эрт ингэж явах ёстой байсан. Жилийн дараа ойлголцож байна. Гэхдээ яахуу оргүйгээс ойлголцсон нь дээр.
14. Ээлжит бус чуулган хуралдаж 16-27-ны өдөр таван том хуулийн төслийг батлах гэж байна. 16-ны ээлжит хуралдаан эхлэх гэж байгаа өдөр ширээн хуулийн төсөл дээр авчирсан. Гэтэл хуулинд ингэж байсан түүх байхгүй. 3 сар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлдэг байтал шууд ЗГ-аас батлана гэж дайрч байгаа нь хүндрэл учруулж байна.
15. Манай МАН 2030 он хүртэл хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан ч харамсалтай нь 2012 оны сонгуульд ялагдаж, энэ бодлогоо хэрэгжүүлэх боломж хумигдаж байна. Одоо эрх барьж байгаа намд яг тийм бодлго байхгүй гэж харж байгаа.
16. “Засгийн Газрын төлөвлөж байгаа юмнуудыг харахад одоо л нэг бодлоготой явъя, ядаад хоёр хөрштэйгээ учраа олъё гэсэн арга барил харагдаж байгаа. Эхлээд олонх болчихоод бид олонхи болсон, хүчтэй болсон, цөөнх бол юу ч биш гэсэн байртай, хүч түрсэн янзтай байсан. Тэгээд тэр байдал нь угаасаа бодлогогүй байсан болохоод хэдхэн алхаад ханатай мөргөөд ингээд зогсоод байна л даа”.
17. Эдийн засгийн салбарт юу хийх гээд байгаа нь тодорхой харагдахгүй байна. Бонд гээд л яриад байна. Эдийн засгийн чухал салбаруудын ажил хөдөлж өгдөггүй.
18. “ЗГ-ын нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлыг үзэв үү? Нэг дэлхийн өвд бүртгүүлсэн тэнд нэг хурал хийсэн, дэлхийн тэдэн орны төрийн тэргүүнүүдийг хүлээж авсан энэ тэр гэсэн юмнууд яриад байгаа болохоос нөгөө нэг хөгжлийн юмнууд, ирээдүй рүү харсан юм явахгүй байна”.
19. “Нөгөө төмөр зам хаа байна, одоо хүртэл байдаггүй. Уг нь яриад л байдаг, яриад байдаг. Төмөр зам алга”.
20. “Бондын мөнгөний 50 хувь нь ноос, ноолуур , сүлжмэл гэх мэт салбаруудад зарцуулагдсан байна лээ. Гэтэл томоохон бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байдаг. Гал унтраах юм хийгээд байна”.
21. Төрийн албанд төрөл төрөгсдөө хавчуулаад олон салбарыг эзэнгүйдүүлсэний хариуцлагыг хэн хүлээх юм. Сайд нь өөрөө хууль зөрчиж байхад Ардчилсан намынхан хамгаалаад сууж байна.
22. Хууль хэрэгжүүлдэг ерөнхий сайдтай болохыг хүсч байна.
23. АН гарч ирээд хүнд суртал арилах байх гэж бодсон чинь үгүй юм. Бондын асуудлыг нуугаад, Монголбанк нь хүртэл бичиг баримтаа үзүүлэхгүй байна.
24. “Н.Алтанхуяг та гурав, дөрөв биш гуч дөчин удаа хууль зөрчиж байгаа шүү”.
Сэтгэгдэл (15)