Өчигдөрхөн болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дээр намын даргад нэр дэвшихээ мэдэгдээд буй Ж.Энхбаярын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жадамбаагийн Энхбаяр 1973 онд Говь-Алтай аймагт төрсөн.
2. Түүний гэр бүл хотод шилжин ирж тэрээр 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1999 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн.
3. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнес удирдлагын магистр цолтой. Орос, англи хэлтэй.
4. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг.
5. Тэрбээр “Нэхий” ХХК, “Сүлжмэл”ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ний захирлын албыг хашиж байгаад 2000-2002 онд Онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан.
6. Ж.Энхбаяр парламентад хоёр дахь удаагаа сонгогдож байгаа. Үүнд 2008-2012 онд Говь-Алтай аймгаас сонгогдож Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байв. 2012 оны УИХ-ын сонгуулиар мөн л Говь-алтай аймагт ялалт байгуулж гишүүн болсон.
7. Түүний 2008 оны сонгуулиар ямар аргаар PR хийж УИХ-ын гишүүн болж байсан нь АНУ-ын төдийгүй бусад улс орнуудын Засгийн газар болон томоохон банкуудын нууц материалуудыг олонд дэлгэдэг Wikileaks сайтад дэлгэгдэж байсан.
8. Тэрээр 2008 онд Алтангадас одонгоор шагнагдсан.
9. Түүний эцгийг Батлан хамгаалахын сайд, улс төр, цэргийн нэртэй зүтгэлтэн, дэслэгч генерал Шагалын Жадамбаа гэдгийг мэдэхгүй хүн ховор.
10. Ж.Энхбаярыг 2012 онд Батлан хамгаалахын сайд болоход эцгийнхээ нэрээр сайд боллоо гэх хүмүүс ч байсан. Бүр зарим нь түүнийг намынхаа нөхдүүдийг лоббидон байж томилогдсон гэж ярьдаг.
11. Батлан хамгаалахын сайд болсныхоо дараа түүнийг төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга Жаргалсайхан, хэвлэлийн төлөөлөгч Батцэнгэл зэрэг хүмүүсийн хууль бусаар ажлаас нь халсан тухай хэвлэлээр шуугиж үүнийг шалгах ажлын хэсэг ч байгуулагдаж байсан.
12. Ж.Энхбаяр ангийн хорхойтой. Тэрээр 2011 оны өвөл УИХ-ын гишүүн байхдаа Говь-алтай аймагт 270 чоно нутгийн анчдаар агнуулсан нь түүнийг “Чоно” Ж.Энхбаяр гэж дуудахад хүргэсэн.
13. Дээрх үй олноор нь чоно агнасан хэргээс болж тэрээр нэлээдгүй зэмлэл хүртсэн бөгөөд Байгаль орчны байнгын хорооны гишүүнээс нь түүнийг чөлөөлж байсан.
14. Түүний ангийн хэрэг ингээд зогсоогүй юм. Ж.Энхбаяр 2012 оны аравдугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид яамны нисдэг тэрэг ашиглан хулгайгаар ан хийсэн.
15. Энэ хэрэг нь нотлогдсон боловч тэрээр ямар нэгэн ял шийтгэл хүлээгээгүй юм. Түүнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд зовлонгоо тоочиж уучлал гуйсан гэх мэдээлэл ч байгаа юм.
16. 2012 оны 3 сард түүнийг Батлан хамгаалахын сайд байхад нь АН-ын УИХ дахь бүлгийн гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар онц байдлын үед байлдааны зэвсэг хэрэглэнэ гэж нийгэмд айдас түрүүлсэн болчимгүй зүйл ярьсан хэмээн огцруулах хүсэлт гаргасан. Гэсэн ч УИХ-ын намрын ээлжит бус чуулганы сүүлийн өдөр МАН олонхийн хүчээр түүнийг суудалд нь авч үлдэж байсан.
17. Тэрээр энэ оны нэг сард хотын дарга Э.Бат-Үүлтэй ширүүхэн маргаан өрнүүлсэн.
18. Ж.Энхбаяр долоон жилийн өмнө Говь-Алтай аймагт “Алтайн эрин сан” ТББ-ыг санаачлан байгуулсан. Тэрээр энэ байгууллагынхаа тухай “Ашгийн бус, Хууль зүйн яаманд бүртгэлтэй, Татварын ерөнхий газарт тайлангаа танилцуулдаг, татварын байгууллага хяналт тавьдаг байгууллага. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийтдээ нэг тэрбум, 257 сая 644 мянган төгрөгийн сайн санааны хандив, тусламж хуримтлуулж, нийгмийн тустай үйл хэрэгт зарцуулсан” гэж ярьдаг.
19. Түүнийг Батлан хамгаалахын сайд байхад нь улсын нууц задруулсан байж болзошгүй хэмээн Гончигдорж гишүүн Засгийн газарт асуулга хүргүүлж байсан. Тэрээр тухайн үед байнгын хороонд мэдээлэл өгөхдөө тус яамнаас мэргэн буучдыг ямар ангид, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар болсон тухай асуудал, тэдгээр мэргэн буучдыг бэлтгэхийн тулд АНУ-тай хамтран зохион байгуулж байгаа гэх мэдээллийг олон нийтэд ил ярьсан байна. Асуулгын хариу ирэхэд АНУ-тай хамтран ажиллах үйл ажиллагаа явуулаагүй, мэргэн буучдыг бэлтгэхэд хамтран ажиллах талаар хэлэлцээр болон ямар нэг үйл ажиллагаа эхлээгүй нь ил болж тэрээр худал мэдээлэл өгсөн нь нотлогдож байв.
20. Тэрээр хэд хэдэн УИХ-ын чуулганы хуралдааныг үймүүлж маргаан дэгдээсэн учир “Хурал үймүүлэгч” гэж цоллосон удаатай.
21. Ж.Энхбаяр гишүүн Говь-Алтай аймагт хүдэр олборлодог “Алтайн хүдэр” компаниас хандив нэрээр 450 сая төгрөгийн авилга авсан гэх мэдээлэл тараад байгаа ч тэрээр энэ хэргийг үгүйсгэж байгаа.
22. Тэрээр өөрийгөө уул уурхайн лиценз, шахааны бизнес байхгүй, тендерт оролцдоггүй хэмээн мэдэгдсэн.
23. Түүний өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд тэрээр нэр бүхий хэдэн компаний хувьцаа эзэмшдэг. Хувьдаа байр, автомашин, малгүй гэсэн байна. Харин дансандаа 500 сая төгрөгтэй байсан аж.
24. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын даргад нэр дэвшинэ хэмээн намынхандаа мэдэгдээд байгаа аж. Түүний ингэж Их хурлын өмнө намын даргад нэр дэвших гэж гэнэт мэдэгсэн нь Зүүний хүчний холбооны тэргүүн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн өгсөн заавар хэмээн намныхан үзэж байгаа бололтой.

24tsag.mn
Сэтгэгдэл (28)