Монголын намуудын түүхэнд саналаараа генсект өрсөлдөж байсан хүн
байхгүй. Тэгвэл МАН-ын генсек болохоор саналаараа нэр дэвшээд буй
Б.Энхмандахын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. 1955 онд Улаанбаатар хотод төрсөн.
2. Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг дүүргээд 1978 онд Ленинградын Их сургууль, 1991 онд Москвагийн Нийгмийн ухааны академи, 1994 онд Лондонгийн Кинг стрийт коллежийг тус тус төгссөн. Улс төр судлаач, багш мэргэжилтэй. Улс төрийн ухааны дэд доктор цолтой.
3. Эхнэр, дөрвөн хүүхэдтэй.
4. Орос, англи хэлтэй.
5. Тэрээр МУИС-д багш, МУИС-ийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, Москва хотын Нийгмийн ухааны академид аспирант зэрэг ажлуудыг хийж явсан.
6. Б.Энхмандах хар залуугаасаа МАН-д зүтгэсэн гэдэг. Тэрээр 1991 оноос тухайн үеийн "Үнэн" сонины эрхлэгч доктор Ганбаттай хамтран "Шинэ үе" жигүүрийг байгуулж жигүүрээ төлөөлөн МАХН-ын нарын бичгийн даргаар ажиллаж байжээ.
7. Улмаар 1996 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээснээр намын удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон бөгөөд Б.Энхмандах ч ажилаа өгч нэгэн судалгааны байгууллагын даргаар ажиллаж болсон.
8. 1997 оноос МАХН-ын Удирдах зөвлөлд Улс төрийн зөвлөх хийж байхдаа “Казино”-гийн гэх хэрэгт холбогдон ихээхэн дуулиан тарьж байсан.
9. Б.Энхмандах тэр хэргийн тухай ярихдаа “Казиногийн хэрэгт холбогдож, татагдаж, шалгагдсан явдал намайг иж бүрэн шинжилгээнд оруулчихсан юм шүү дээ. Бүх зүйлээ шалгуулаад гурван шатны шүүхээр цагаатгагдсан” гэжээ.
10. Дээрх хэрэг намжсаны дараа тэрээр дипломат албанд томилогдож Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд Зөвлөхөөр ажилласан.
11. Б.Энхмандах хоёр ч яаманд дэд сайдын албан тушаалыг хашиж байсан. Тодруулбал 2006 онд Байгаль орчны дэд сайд, 2007 онд Гадаад хэргийн дэд сайдаар тус тус томилогдож байжээ.
12. Түүнийг нэгэнтээ Хонгор сумын иргэдэд "Та нар харь гаригийнханд л ханд. Хонгор хоргүй гэдгийг манай дэлхий оношилж чадсангүй" хэмээн хэлж байсныг одоо ч хүмүүс дурсдаг.
13. Тэрээр дэд сайдын суудлаасаа дахин дипломат албанд томилогдож Финлянд, Норвеги, Швед зэрэг орнуудад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв.
14. Б.Энхмандах 2012 онд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа “Онц бөгөөд Бүрэн эрхт” цол хүртэж Мөнгөн гэрэгэ, энгэрийн тэмдгээр шагнуулж байсан.
15. Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалаа хүлгээлгэж өгснийхөө дараа тэрээр монголд ирсэн даруйдаа буюу энэ сарын 3-нд МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн.
16. Үүнийхээ дараа тэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин болон намынхаа Удирдах зөвлөлд хандан Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөх болсноо албан ёсоор зарласан захидал хүргүүлжээ.
17. Уг захидалд “МАН-ын жирийн гишүүн миний бие намынхаа шинэчлэлтэд өөрийн хувь нэмрийг оруулахаар зориг шулуудлаа. Б.Энхмандах миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшин өрсөлдөх болж байгаагаа та бүхэнд уламжилж байна. Ингэхдээ амин хувиа бодон дипломат албаа үргэлжлүүлэн хашиж, амар жимэр амьдрах уу, намын амьдралын нэн эгзэгтэй үед намын хамт олныхоо итгэлийг авч, улс төрийн халуун тогоо руу орох уу гэсэн хоёр замаас амьдралынхаа сонголтыг хувь хүний хувьд хийж, намын гишүүнчлэлээ сэргээн, өөрийн Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, нээлттэй өрсөлдөхөөр шийдсэн болно” гэсэн байна.
18. Түүнийг генсект өрсөлдөхөд намынхаа төлөө санаа зовнисон хүмүүс шахалт үзүүлсэн хэмээн тэрээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
19. Харин түүний энэхүү шийдвэрийг улстөр судлаачид болон иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилж байгаа юм.
20. Түүнийг "казиногийн" гэх дуулиант хэрэгт холбогдож байсан тул үнэхээр "цэвэр" байж чадах уу гэдэгт эргэлзэх хүмүүс их байгаа. Харин үүнд Б.Энхмандах хариулахдаа "Миний бүх юм цэвэр" гэж хариулсан байдаг.
21. Тэрбээр одоо ямар нэгэн бизнес эрхэлдэггүй бөгөөд шаардлагатай бол данс, эд хөрөнгөө шалгуулахад бэлэн гэнэ.
22. Б.Энхмандах өөрийн генсект өрсөлдөх шалгааныг цэвэр намдаа туслах үүднээс гэж тайлбарласан.
23. Түүнийг Н.Энхбаярын хүн гэдэг байсан бөгөөд одоо ч түүний ард хэн нэгэн байгаа гэж хардах хүмүүс олон байгаа.
24. Монголын намуудын түүхэнд Б.Энхмандах шиг "Би генсек больё" хэмээн саналаараа генсект нэр дэвшиж байсан хүн байхгүй.

Сэтгэгдэл (10)