Айл гэрийн эзэн болсон ч хүүхэд шиг томоогүй зантай, хаа ч явсан бусдаар
“тоглоом” хийж, дүрсгүйтэж явдаг Төөтөө, буюу одоогийн “Эмоци”
хамтлагийн ахлагч СТА Д.Түвшинтөрийн фото түүхийг хүргэж байна.

Хөөрхөн хүү: Төтө эмэгтэй дүүгийн хамтаар. Ойр тойрныхон нь түүнийг багадаа их хөөрхөн хүү байсан гэж ярьпаг.

Өнөр бүл: Довдонгийнх гэдэг айл гурван хүү, хоёр охинтой. Тэрээр айлын гурав дахь хүү бөгөөд дороо хоёр эмэгтэй дүүтэй аж.

Ээжийн шавь: Түүний аав багшийн мэргэжлээр харин ээж нь эмчийн мэргэжлээр насаараа ажиллаж тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг. Төтөгийн ээж түүнийг багаас нь тариа тариулж сургасан бөгөөд одоо тэр ямар ч тариаг сувилагчаас дутахгүй хийчихдэг гэнэ шүү.

Амьдралын их сургууль: Төтө,
Нарансолонго, жүжигчин, дуучин Ундрал, хөтлөгч Өөдөө, жүжигчин
С.Баттулга нар нэг ангийнхан. Тэрээр жүжигчний мэргэжлийг бүр багаасаа л
мөрөөддөг байжээ. Улмаар 1997 онд СУИС-д хоёр удаа конкурс өгч байж
тэнцсэн байна.

Уран бүтээлийн гараа: Тэрээр
анх "Х түц" продакшны жүжигчин болж байсан тухайгаа ийн дурсчээ. "2001
онд сургуулиа төгсчихөөд байж байтал наймдугаар сарын 15-нд Найдаа багш
маань “За миний хүү очиж ажилдаа ор” гэж хэлсэн. Тэгээд л анх энэ
салбарт хөл тавьж, уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан даа."
Гэр бүлийн зугаалга: Төтөг
СУИС-д ороход анги удирдсан багш нь бүх оюутнуудтайгаа эрчүүдийг
аав болохгүй эмэгтэйчүүдийг жирэмсэлж болохгүй гэсэн гэрээ хийж байжээ.
Харин тэр дөнгөж
нэгдүгээр курст байхдаа гэрээгээ зөрчин аав болж "эцэг Төтө" нэр зүүж
байв. Өдгөө тэрээр гурван сайхан хүүтэй өнөр өтгөн айлын тэргүүн юм.
Тэрээр эхнэртэйгээ арван жилд
байхаасаа л үерхэж, найзалсан бөгөөд гэргий Туулмаа нь хүнсний
технологич,
инженер мэргэжилтэй.
Бахархал: Түүний том
хүү уран гимнастикаар багаасаа хичээллэсэн. Гадагшаа тэмцээнд их явна.
Харин ирэхдээ аавдаа янз бүрийн орны архи, дарс авчирч өгдөг аж. Бүр нэг удаа
Төтө баярласандаа тас үсэрчихсэн байсан гэдэг.

Халамжит эцэг: Төтөгийн ууган хүү өдгөө арав нэгдүгээр анги, харин бага нь энэ жил мэндэлжээ. Дунд хүү нь энэ жил зургаан нас хүрч байгаа юм.

"Морь" унасан нь: Энэхүү зураг олонд ил болсноор түүнийг Хууль зүйн сайд Тэмүүжинтэй дотно найзууд гэсэн таамгыг дэвшүүлэх болжээ.

Гоолиг эмээ: Тэрээр “Х Түц” хамтлагийн уран бүтээл “Болсон явдал” инээдмийн уран сайхны кинонд туслах найруулагч, туслах дүрийн ажлыг хийж байсан. Хүмүүс түүнийг бүсгүй хүн, айлын эрх хүүхэд, архинд шунасан эр, азгүй залуугийн дүрд маш чадварлаг тоглодог гэлцдэг.

Мафийн толгойлогч: Түүний хамгийн сүүлд тоголсон "Single Ladies" киноны зураг авалтын үеэр энэ зургийг авчээ. Тэрээр энэ кинонд мафийн толгойлогч хөгшин эрийн дүрийг бүтээсэн юм.
Дургүй: Төтөгийн хамгийн дургүй зүйл бол хов жив. Тэрбээр хүний ул шагайж явдаг
хүнд чин сэтгэлээсээ дургүй, холуур өнгөрөхийг хүсдэг тухайгаа хэлж
байсан юм. Мөн их итгэмтгий, цайлган сэтгэлтэй, даруухан гэж өөрийгөө
дүгнэдэг аж.

Эр хүний жаргал эзгүй хээр: Манай урлагийнханд чөлөө цаг ховорхон гардаг. Тиймээс Төтө чөлөөт цаг гарвал найз нартайгаа биллъярд тоглож, аялалаар явах дуртай гэнэ.

Дүрсгүй Төтө: Түүнийг тоглодог дүрүүд шигээ амьдрал дээр ч нэлээд дүрсгүй нэгэн гэдэг.
Айл гэрийн эзэн болсон ч хүүхэд шиг томоогүй зантай, Хаа ч явсан бусдаар
“тоглоом” хийж, дүрсгүйтэж явдаг хэмээн ойр тойрныхон нь хэлэх юм
билээ.



Халамжит эцэг: Төтөгийн ууган хүү өдгөө арав нэгдүгээр анги, харин бага нь энэ жил мэндэлжээ. Дунд хүү нь энэ жил зургаан нас хүрч байгаа юм.

"Морь" унасан нь: Энэхүү зураг олонд ил болсноор түүнийг Хууль зүйн сайд Тэмүүжинтэй дотно найзууд гэсэн таамгыг дэвшүүлэх болжээ.

Гоолиг эмээ: Тэрээр “Х Түц” хамтлагийн уран бүтээл “Болсон явдал” инээдмийн уран сайхны кинонд туслах найруулагч, туслах дүрийн ажлыг хийж байсан. Хүмүүс түүнийг бүсгүй хүн, айлын эрх хүүхэд, архинд шунасан эр, азгүй залуугийн дүрд маш чадварлаг тоглодог гэлцдэг.

Мафийн толгойлогч: Түүний хамгийн сүүлд тоголсон "Single Ladies" киноны зураг авалтын үеэр энэ зургийг авчээ. Тэрээр энэ кинонд мафийн толгойлогч хөгшин эрийн дүрийг бүтээсэн юм.


Эр хүний жаргал эзгүй хээр: Манай урлагийнханд чөлөө цаг ховорхон гардаг. Тиймээс Төтө чөлөөт цаг гарвал найз нартайгаа биллъярд тоглож, аялалаар явах дуртай гэнэ.


Ирээдүйн их амжилтын эзэд:
Тэрээр өөрийн үнэнч андууд болох С.Тэмүүжин, Г.Нарансолонго нартай хамтран хошин урлагийн хамгийн отгон продакшн болох “Эмоци”-ийг үүсгэн
байгуулж анхны уран бүтээл "Эрчүүдийг уучил" жүжгээ үзэгч түмэндээ
хүргэсэн билээ. Одоогоор "Эмоци"-ийнхон хөдөө орон нутгаар
аялан тоглоод эзгүй байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)