2011 оны хавар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн амьдардаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны 5-А байрны 35 тоотоос алдагдсан сейфний адал явдлыг үргэлжлүүлэн хүргэе.
22 настай залуу “бизнесмен” Энхбатынхаас алдагдсан 2 сая 245 мянган юань (тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг), 6000 ам.доллар олон асуулт цагдаагийнхны өмнө босгож иржээ. Эхнийх нь төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарын мөнгө яахаараа энэ жаалынд байсан юм? Энхбат сүмийн пастор Болд гэгч рүү бухаж үзсэнээ “Миний жинхэнэ аав надад мөнгөө хадгалуулдаг байсан. Н.Хүрэлбаатар дарга чинь миний эцэг байгаа юм аа. Надад энэ байрыг ч 1 сард авч өгсөн” гэж хүлээжээ. Аавынхаа авч өгсөн байрны хананд нуусан сейфэнд хагас тэрбумыг хадгалж байгаад хамт амьдардаг охиндоо чадуулсан Н.Энхбат нь шинэ байранд орох хүртлээ Яармагт амьдардаг байжээ. Ээж нь цэцэрлэгийн багш, эгэл жирийн бүсгүй гэсэн мэдээлэл байна.
2012.01.27. Сэтгэлийн шархыг аниулж сайдын тушаалд хүрлээ. Харин одоо “орлогоо” хаана хадгалдаг болсон бол?
Харин 2011 оны байдлаар ХААН” банкинд 24 сая 163 мянга 700 төгрөгийн хадгаламжтай, “Голомт” банкныс 15 сая төгрөгийн зээлтэй, 19 сая 30 мянга 700 төгрөгийн орлоготой төрийн албан хаагч Н.Хүрэлбаатар хагас тэрбумаа тайлбарлах гэж цагдаагийнхны өмнө байдгаараа уран нугарах гэж үзэв. Өмнөх нийтлэлд дурдсанчлан “Стандарт групп” ХХК-ий захирал Д.Батааг барьж буужээ. 1968 онд Увс аймагт төрсөн, “Стандарт групп” ХХК-ий захирал Д.Батаа нь Н.Хүрэлбаатарын баз юм. Д.Батаа нь:
- Миний мөнгө байгаа юм. Мөнгөө Н.Хүрэлбаатарт хадгалуулж байсан. ХУД-ийн 11 дүгээр хороонд эмнэлэг барихаар төлөвлөж, боловсон хүчин, мэргэжлийн талаас Н.Хүрэлбаатар зөвлөгөө өгнө, би мөнгөө гаргана гэсэн тохиролцоотой байсан. 2011 оны 1 дүгээр сард Тайланд улс руу явахаас өмнө Н.Хүрэлбаатарт мөнгөө хадгалуулсан. “Найман шарга” дээрээс юань авсан. Тэр нууц хүү гээд байгаа Н.Энхбатыг танихгүй гэхчлэн мэдүүлжээ.
Дөчин насны босго алхаж яваа Д.Батаагийн хувьд 2011 оны хавар амьдралынх нь амаргүй үеийн нэг болсон юм. Туул голын эрэг дээр улирлын чанартай амралтын гэр, баар, дискохон ажиллуулдаг энэ жижигхэн компани МАН-ын засаглалын үед ид томордог тохироо нь бүрдчээд байлаа. Туул голын сав газар барилга барих 15,6 га газрын зөвшөөрөл М.Энхболдыг нийслэлийн засаг дарга байхад 2004 онд авч, улмаар түүнийгээ хотын дарга Г.Мөнхбаяраар 2010 оны 3 дугаар сард 23,2 га болгон хэмжээ дамжааг нь нэмэгдүүлж газар эзэмших эрхийн бичигтэй болсон байдаг. Өмнө нь “Стандарт кэмп” хэмээх амралтын газар байсан энэ газар нь Туул голын эргээс ердөө 20 метр. Усны сан бүхий газ¬рын хамгаалалтын бү¬сийн 200 метр талбай дотор ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийг зөр¬ччихсөн боловч Д.Батаа үүнд санаа зовохгүй байв. Баз, нам хоёрт найдаж болно. Д.Батаа нар энэ газраараа хувь нийлүүлэн “Номин конст¬ракшн”-тай том тохироо хийн өөрсдийнх нь тодорхойлсноор “Газрын өртөг болон анхан шатны зардлууд бага”, “Монголын №1 ногоон хотхон”, “Монголд явагдаж буй хамгийн том орон сууцны бүтээн байгуулалтын төсөл”-өө хамтарч эхлүүллээ. Энэ бол одоо борлуулалтынх нь реклам ид цацагдаж байгаа “РИВЕР ГАРДЕН” хотхон юм. Гэтэл хаврын тэнгэрт аянга ниргэх шиг болж Н.Хүрэлбаатарын нуусан мөнгийг тайлбарлах гэж цагдаад дуудагдах нь тэр.
Гэвч “Стандарт групп”, “Номин констракшн” хоёрын хамтын “төслийг” энэ нь зогсоохоор явдал биш байлаа. “Газрын өртөг болон анхан шатны зардлууд бага”, “Монголд явагдаж буй хамгийн том орон сууцны бүтээн байгуулалтын төсөл” замдаа таарсан бүхнийг зоригтойхон хуйхлаж, урагшилсаар байлаа. Хуйхлуулах ёстой зүйлсийнх нь дотор ирээдүйн “Монголын №1 ногоон хотхон”-ыг барихад саад болсон Туул голын бургасан төгөл хүртэл багтжээ. 2011 оны 3 дугаар сарын 31-нд буюу сейфний дуулианы үеэр тэд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх голын сав буюу одоогийн “РИВЕР ГАРДЕН” хотхоны орчмын бургасыг галдсан байна. Хэвлэлээр нэг дуулиан. “Стандарт”, “Номин” хоёрт энэ булай дуулианыг яаралтай дарах хэрэг гарав. Хэдэн байцаагч, хэвлэлийн амыг хурдан дарахгүй бол дүйвээнээр нь “өнөө асуудал” буюу хэзээ мөдгүй суга дэвшиж магадгүй Н.Хүрэлбаатарын мөнгөний хэрэг ил гарвал яана?
Харин Н.Хүрэлбаатар энэ үед хогон дээр хаягдсан сейфнээсээ гарч ирсэн мөнгөөрөө “буяны сүм барих гэж байсан”, “ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” болоод явчлаа. Дараа нь тэр сайд болсон. Сейфнээс нь гарсан 2 сая гаруй юаний хэргийг хэсэгтээ нам дарж чадсан. Удалгүй “Номин”, “Стандарт” хоёр Туулын бургасаа галдсан газар дээрээ хотхоноо барьж эхэлсэн. Харин одоо ил болон нууц эрүүл монгол хүүхдийн төлөө Н.Хүрэлбаатар сайдтай хамт хагартлаа, уучлаарай хорчийтлоо зүтгэсэн ЭМЯ-ны нөхөд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр сэжиглэгдэн шалгуулж байна. Зурагтаар ам метр нь 3 сая давсан төгрөгийн үнэтэй хотхоны реклам цацагдаад л... Хогон дээрээс хагас тэрбум төгрөг олдоод л... Сонирхолтой шоглоом.
22 настай залуу “бизнесмен” Энхбатынхаас алдагдсан 2 сая 245 мянган юань (тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг), 6000 ам.доллар олон асуулт цагдаагийнхны өмнө босгож иржээ. Эхнийх нь төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарын мөнгө яахаараа энэ жаалынд байсан юм? Энхбат сүмийн пастор Болд гэгч рүү бухаж үзсэнээ “Миний жинхэнэ аав надад мөнгөө хадгалуулдаг байсан. Н.Хүрэлбаатар дарга чинь миний эцэг байгаа юм аа. Надад энэ байрыг ч 1 сард авч өгсөн” гэж хүлээжээ. Аавынхаа авч өгсөн байрны хананд нуусан сейфэнд хагас тэрбумыг хадгалж байгаад хамт амьдардаг охиндоо чадуулсан Н.Энхбат нь шинэ байранд орох хүртлээ Яармагт амьдардаг байжээ. Ээж нь цэцэрлэгийн багш, эгэл жирийн бүсгүй гэсэн мэдээлэл байна.
2012.01.27. Сэтгэлийн шархыг аниулж сайдын тушаалд хүрлээ. Харин одоо “орлогоо” хаана хадгалдаг болсон бол?
- Миний мөнгө байгаа юм. Мөнгөө Н.Хүрэлбаатарт хадгалуулж байсан. ХУД-ийн 11 дүгээр хороонд эмнэлэг барихаар төлөвлөж, боловсон хүчин, мэргэжлийн талаас Н.Хүрэлбаатар зөвлөгөө өгнө, би мөнгөө гаргана гэсэн тохиролцоотой байсан. 2011 оны 1 дүгээр сард Тайланд улс руу явахаас өмнө Н.Хүрэлбаатарт мөнгөө хадгалуулсан. “Найман шарга” дээрээс юань авсан. Тэр нууц хүү гээд байгаа Н.Энхбатыг танихгүй гэхчлэн мэдүүлжээ.
Дөчин насны босго алхаж яваа Д.Батаагийн хувьд 2011 оны хавар амьдралынх нь амаргүй үеийн нэг болсон юм. Туул голын эрэг дээр улирлын чанартай амралтын гэр, баар, дискохон ажиллуулдаг энэ жижигхэн компани МАН-ын засаглалын үед ид томордог тохироо нь бүрдчээд байлаа. Туул голын сав газар барилга барих 15,6 га газрын зөвшөөрөл М.Энхболдыг нийслэлийн засаг дарга байхад 2004 онд авч, улмаар түүнийгээ хотын дарга Г.Мөнхбаяраар 2010 оны 3 дугаар сард 23,2 га болгон хэмжээ дамжааг нь нэмэгдүүлж газар эзэмших эрхийн бичигтэй болсон байдаг. Өмнө нь “Стандарт кэмп” хэмээх амралтын газар байсан энэ газар нь Туул голын эргээс ердөө 20 метр. Усны сан бүхий газ¬рын хамгаалалтын бү¬сийн 200 метр талбай дотор ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийг зөр¬ччихсөн боловч Д.Батаа үүнд санаа зовохгүй байв. Баз, нам хоёрт найдаж болно. Д.Батаа нар энэ газраараа хувь нийлүүлэн “Номин конст¬ракшн”-тай том тохироо хийн өөрсдийнх нь тодорхойлсноор “Газрын өртөг болон анхан шатны зардлууд бага”, “Монголын №1 ногоон хотхон”, “Монголд явагдаж буй хамгийн том орон сууцны бүтээн байгуулалтын төсөл”-өө хамтарч эхлүүллээ. Энэ бол одоо борлуулалтынх нь реклам ид цацагдаж байгаа “РИВЕР ГАРДЕН” хотхон юм. Гэтэл хаврын тэнгэрт аянга ниргэх шиг болж Н.Хүрэлбаатарын нуусан мөнгийг тайлбарлах гэж цагдаад дуудагдах нь тэр.
Гэвч “Стандарт групп”, “Номин констракшн” хоёрын хамтын “төслийг” энэ нь зогсоохоор явдал биш байлаа. “Газрын өртөг болон анхан шатны зардлууд бага”, “Монголд явагдаж буй хамгийн том орон сууцны бүтээн байгуулалтын төсөл” замдаа таарсан бүхнийг зоригтойхон хуйхлаж, урагшилсаар байлаа. Хуйхлуулах ёстой зүйлсийнх нь дотор ирээдүйн “Монголын №1 ногоон хотхон”-ыг барихад саад болсон Туул голын бургасан төгөл хүртэл багтжээ. 2011 оны 3 дугаар сарын 31-нд буюу сейфний дуулианы үеэр тэд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх голын сав буюу одоогийн “РИВЕР ГАРДЕН” хотхоны орчмын бургасыг галдсан байна. Хэвлэлээр нэг дуулиан. “Стандарт”, “Номин” хоёрт энэ булай дуулианыг яаралтай дарах хэрэг гарав. Хэдэн байцаагч, хэвлэлийн амыг хурдан дарахгүй бол дүйвээнээр нь “өнөө асуудал” буюу хэзээ мөдгүй суга дэвшиж магадгүй Н.Хүрэлбаатарын мөнгөний хэрэг ил гарвал яана?
Харин Н.Хүрэлбаатар энэ үед хогон дээр хаягдсан сейфнээсээ гарч ирсэн мөнгөөрөө “буяны сүм барих гэж байсан”, “ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” болоод явчлаа. Дараа нь тэр сайд болсон. Сейфнээс нь гарсан 2 сая гаруй юаний хэргийг хэсэгтээ нам дарж чадсан. Удалгүй “Номин”, “Стандарт” хоёр Туулын бургасаа галдсан газар дээрээ хотхоноо барьж эхэлсэн. Харин одоо ил болон нууц эрүүл монгол хүүхдийн төлөө Н.Хүрэлбаатар сайдтай хамт хагартлаа, уучлаарай хорчийтлоо зүтгэсэн ЭМЯ-ны нөхөд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр сэжиглэгдэн шалгуулж байна. Зурагтаар ам метр нь 3 сая давсан төгрөгийн үнэтэй хотхоны реклам цацагдаад л... Хогон дээрээс хагас тэрбум төгрөг олдоод л... Сонирхолтой шоглоом.
Ш.Буманбаяр
Сэтгэгдэл (11)