Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Евроазийн эдийн засгийн холбоо 2015 онд байгуулагдсан. Евроазийн эдийн засгийн холбоонд манайхыг гишүүнээр элс гэж ОХУ хэзээ ч шахаж байгаагүй. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулъя гэдгийг хэлж байсан. Ийнхүү чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдаад 2016-2018 оны хооронд ажилласан. Цаашид энэ нь манайд ашиггүй юм байна гэх тооцоог ажлын хэсэг дээр гаргасан. Энэ хэлэлцээрээс гарлаа гэдгээ манайх 2022 онд илэрхийлсэн. ҮҮний дараа түр хэлэлцээрийг саналыг Евроазийн эдийн засгийн холбооноос санал болгосон. Түр хэлэлцээрийг байгуулаад бид 3 жилийн дараа гарч болно. Хатуу заалтууд бол байхгүй" гэв.
Д.Батчулуун