Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Үнийн өсөлтийг дийлэхгүй ядарч, зүдэрч явахад нөгөө талаас өртөг багатай юмтай наймаалцах гээд байна. Салбарын хүмүүс орж ирээд УИХ-д үг хэлмээр байх юм. Засгийн газрын гишүүдтэй, УИХ-ын гишүүд маргалдаад байгаа дүр зураг харагдаад байна. Энэ буруу.
Бараа таваараа гаргаж, оруулна гэхээр манайх хэд болох юм. Тоо ярина шүү дээ. Онол ярих юм байхгүй. Тив дэлхийн худалдааны байгууллага бараг бид нарт хамаагүй " гэв.
Сэтгэгдэл (1)