УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах хариултыг өгөв.
Тэрбээр "Төрийн хэмнэлтийн тухай хууль одоо хэрэгжиж байгаа. Ардчилсан намын хувьд өмнө нь хэлж, ярьж байсан олон зүйл, монголын төр аль босох хасаж танаж жижигрэх ёстой, төр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурийг байнга илэрхийлсээр ирсэн. Өнөөдөр Хамтарсан Засаг ажиллаж байна. Гэхдээ АН-ын дээр зарчим суурь хэвээрээ л байх ёстой гэж намын олон гишүүн үздэг. Төсөв түүхэн дээд хэмжээнд тэлж байна. Төрийн өмчит компаниудыг хувьчилж, олон нийтийнх болгох санал санаачилга, гаргасан жагсаалт байхгүй болж байна. Төрийг төгөлдөржүүлэх яриа явж байна. Зарчмын хувьд тодорхой хэмжээнд төрийн өмчийг олон нийтийнх болгох, боломжтой бүгдийг хувийн хэвшлээр хийлгээд, улс татвараа авдаг байх байр суурь нөгөө тийш явж байгааг бодлогын хувьд зөв зүйл гэж боддоггүй" гэв.
Сэтгэгдэл (3)