"Хангайн бүс" зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна. Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Баянхонгор Архангайг холбосон замтай болно. Энэ замыг эдийн засгийн үр өгөөжтэй зам гэж үзэн нэн тэргүүнд анхаарч байгаа. Мөн Хархориноос Цэцэрлэг хүртэлх 100 км зам дээр 40 км засварын ажил орно. Ажил нь өнөө, маргаашгүй эхлэх гэж байна. Дашинчилэн, Орхоны зам 2017 онд эхэлж байсан. Харамсалтай нь мөнгө санхүүгийн асуудлаас болж удаашралттай явагдаж байгаа. Гэсэн хэдий ч бид энэ замыг шуурхайлж дуусгахаар ярилцаж байна" гэв.