АН-ын бүлгийн хуралдаан болж, УИХ-ын гишүүн Б.Жаргалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төсөв тэлж буй учраас Монголбанк хатуу мөнгөний бодлого баримтлахаас өөр аргагүй гэдгээ илэрхийлж байна. Энэ тохиолдолд зээлийн хүү буурахгүй байх магадлалтай. Мөн ААН, хувийн бизнесүүдэд зээл олдохгүй байх магадлалтай. Орон сууцны санхүүжилт дээр ямар бодлого баримтлахаа төсөв, мөнгөний бодлогын хүрээнд дэлгэрэнгүй авч хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Банкны реформыг амжилттай хэрэгжүүлж байна гэсэн асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаагаас гадна өрөөсгөл гэж үзэж байгаа. Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хувийн хэвшилд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах чиглэлээр төсөв, мөнгөний бодлогоо хамтад нь авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)