Долоо хоног бүрийн даваа гарагийн 10:00 цагт УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралддаг. Энэ дагуу өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон байна. Өнгөрсөн долоо хоногт намын бүлгүүд хуралдаагүй юм. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг танилцуулж, улмаар УИХ-аар хэлэлцэж эхлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын 5 хоногийн завсарлага авсан юм.