НИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн Баасан гаригт болж, нийслэлд үнэмлэхүй ялалтыг МАН-аас нэр дэвшигчид үзүүлсэн. Тодруулбал, НИТХ 45 төлөөлөгчтэй байхаас энэ удаагийн Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН 40 суудал авч, АН таван суудал авсан юм. Тэгвэл өнөөдөр шинээр бүрдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан 13:00 цагт товлогдсон байна.