Мэргэжлийн төгөлдөр хуурчдын тэмцээнд амжилттай оролцсон багш оюутнуудад мөнгөн шагнал олгоно. Түдруулбал, Бүгд Найрамдах Итали Улсад Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан энэ оны долоодугаар сарын 7-11-нд амжилттай болж өндөрлөсөн. Тус уралдааны мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан юм. Иймд Засгийн газрын журмын дагуу 6,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан байна.
Сэтгэгдэл (3)