Алслагдсан 129 багт 2024-2025 оны хооронд үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, Төв аймгийн 10, Сүхбаатар аймгийн 9, Дундговь аймгийн 8, Дорнод аймгийн 5 цэгт сүлжээ нэвтрүүлнэ. Ингэснээр монгол орны алслагдсан өрх бүр харилцаа холбоо, мэдээллийн технологийн үр шимийг хүртэнэ. Түүнчлэн харилцаа холбооны хөгжил боловсролын чанарын ялгааг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулна гэж ЦХИХХ-ны яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл (3)