Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээллээ.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш бид 84 сая модыг бодит болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна. Бэлтгэл үе шат буюу эхний 3 жилд тарихаар төлөвлөсөн 120 сая модны 50 хувь нь энэ гэсэн үг.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулан 650 сая модыг тарьж ургуулахаар аймаг, нийслэлийн холбогдох байгууллагууд амлалт авсан байгаа. Үүний хүрээнд аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт 38.4 сая модыг тарьж ургуулсан байна. Энэ нь 5.7 хувьтай явж буй гүйцэтгэл юм.
Сэлэнгэ аймгийн тухайд тарихаар амласан 20 сая модныхоо 80 хувийг тарьж ургуулан манлайлан ажиллаж байна. Харин Говь-Алтай, Дорноговь аймаг сүүл мушгиж байна. Уул уурхайн компаниуд 33 сая модыг тарьж ургуулаад буй. 2030 он хүртэлх гүйцэтгэлтэй нь харьцуулж үзвэл 5.4 хувьтай. Бэлтгэл ажил хангагдсан учраас 2025 оноос томоохон талбайд, модыг олноор тарьж, ургуулах ажил эхэлнэ.
Түүнчлэн 2024 онд 341 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийг устгаж, 1.9 тэрбум модыг доройтож, хатаж үгүй болох ажлыг хийлээ. Модыг тарьж ургуулахаас гадна хамгаалах ажлыг давхар хийж явах нь зүйтэй гэж бид үзэж байгаа" гэв.
М.Жаргал