НЗДТГ-ын зүгээс Монголын и-спортын холбоотой хамтран ирэх 11 дүгээр сарын 4-ний өдөр 100 мянган ам.долларын шагналын сантай MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулахаар болжээ.
Хотын дарга Х.Нямбаатар "И-спорт дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, спортын нэг төрөл болон хөгжиж байна. Тамирчид ч мэргэжлийн түвшинд хөгжиж байна.
Цаашид нийслэл хотод 2027 оноос жил бүр нэг сая ам.долларын шагналын сантай и-спортын олон улсын А зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах хэлэлцээрүүд хийж байгаа мэдээллийг и-спортын холбооныхон өглөө.
Улаанбаатар хотыг Германы Кёльн, Польшийн Катовице шиг Азийн и-спортын төв болгохын төлөө хамтран ажиллана" гэж хэлээд, "Европын шилдгүүдийг монгол залуучууд эх орондоо хүлээн авч өрсөлдөхөөр болж байна. Залуучууддаа амжилт хүсье. Нутгийнхаа дэвжээнд илүү эрч хүчтэй, урам зориг дүүрэн тоглож, амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ.