Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордны А зааланд дөрөв дэх өдрөө зохион байгуулж байна.
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус тэмцээний А хэсгийн алтан медалийн төлөө Ховд-Архангай, Б хэсгийн алтан медалийн төлөө Өвөрхангай-Архангай аймгийн багууд өрсөлдөж байна.
15 дахь удаагийн тэмцээн анх 2003 онд болоход Архангай аймгийн баг түрүүлж байсан бол сүүлд 2019 онд болоход Говь-Алтай аймгийн баг түрүүлж байлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)