Архангай аймагт модон барилдааны хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болов.
Тэмцээнд таван багийн140 гаруй тамирчин 22 жингийн ангилалд өрсөлдөхөд багийн дүнгээр тэмцээн зохион байгуулагч Архангай аймгийн баг тэргүүлсэн бол Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн баг удааллаа.
Тэмцээний шилдэг тамирчнаар О.Бямбацог, Б.Хулан, өсвөрийн шилдгээр Ч.Түмэнжаргал, Э.Орхонтамир нар шалгарлаа.