Холимог тулааны "UFС" холбооны тулаанч Игорь Северино өрсөлдөгч Андре Лимаг хазсаны улмаас бямба гаргийн шөнө тулаанаас хөөжээ. Лас Вегаст болсон хөнгөн жингийн тулааны хоёрдугаар тойрогт 20 настай залуу тулаанч Северино ард гарсан байрлалаас Лимагийн зүүн гарыг бугалгыг дотор талаас нь хазсан байна.
Шүүгч Крис Тогнони тулааныг зогсоож, Северино тулалдаанд оролцох эрхээ хасуулж, ялалтыг Лимад өгсөн юм.
Лима ялалтынхаа дараа зургаа авхуулсан. Уг зурагт түүний зүүн гарт нь хазуулсан ул мөр харагдаж байв. UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт Севериног холбооноос мөн хөөсөн байна. Тэдний хувьд холбооны дэвжээнд нэг ч ялагдаагүй тулаанчид байв.
Лима энэ явдалд тийм ч их санаа зовоогүй бололтой. Учир нь тэр үйл явдлаас хэдхэн цагийн дараа уг хазсан ормыг шивээс болгосон зургаа өөрийн инстаграм хуудсандаа нийтлэв.
Тэр одоогоор ялагдаагүй хэвээр буй. Харин буруу үйлдлээсээ болж тэмцээнийг орхисон Игорь Северино анхны ялагдлаа хүлээв.
Л.Сайнаа