ОУХМ Ч.Шинэцэцэг Хөнгөн атлетикийн холбооны удирдлага болон дасгалжуулагчийн хууль бус үйлдлийн талаар мэдээллээ. Түүний хувьд улсынхаа 800, 1500, 3000 зайн гүйлтийн рекордыг эзэмшдэг агаад улсын 52 удаагийн аварга. Хөнгөн атлетикийн спортоор 24 жил тасралтгүй хичээллэж буй аж.
Тэрбээр, "2024 оны Парисын олимпын эрх олгох хоёр тэмцээнд оролцож чадаагүй, холбооноос намайг бүртгүүлээгүй. Шалтгаан, үндэслэлийг нь мэдэх зорилгоор өргөдөл, гомдол өгсөн боловч ямар ч тодорхой хариу өгөөгүй. Тус холбооны ТНБД Амгалан болон шигшээ багийн дасгалжуулагч А.Гантулга нартай уулзсан боловч шалтгаанаа хэлээгүй. Өмнөх хоёр тэмцээнээр зогсохгүй, ирэх сарын 7-ны өдөр болох олимпын эрх олгох тэмцээний бүртгэлд бас л хамруулаагүй. Би хувиасаа зардал гаргаад оролцоно гэдгээ мэдэгдсэн.
ТБНД А.Амгалан хэлэхдээ, шигшээ багт тамирчдыг сонгон шалгаруулж аваагүй, дасгалжуулагчийг ч сонгохдоо шалгаруулалт явуулаагүй гэсэн. Уг нь сайдын тушаалд сонгон шалгаруулалтыг явуулах журам нь тов тодорхой байгаа юм.
Үүнийгээ баримтлаагүй, ямар ч сорилго явуулаагүй. Би олимпын эрхийн хоёр тэмцээндээ явж чадаагүйгээрээ хохироод байж байна. Гурав дахиа хүсэлтээ өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Би өөрийн бэлтгэл, эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирч байна. Тамирчны мөрөөдөл бол олимпод оролцох. Гэтэл ийм харамсалтай байдалд орчихоод байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)