АНУ-ын Лос Анжелес хотын Доджерс багийн супер од Шохей Охтанигийн олон жилийн хэлмэрчийг Охтанигийн өмгөөлөгчид мөрийтэй тоглоомтой холбоотой гэж буруутгаж, их хэмжээний мөнгө хулгайлсан хэмээн буруутгалаа. Түүнийг лхагва гарагт ажлаас нь халсан тухай "Los Angeles Times" мэдээлэв.
Октанигийн хуулийн баг орчуулагч асан Иппэй Мизухараг олон сая ам.доллар хулгайлсан, бооцоонд мөрий тавьсан хэмээн буруутгаж, холбооны мөрдөн байцаалтад тушаасан гэж сонин болон ESPN мэдээлэв. Дэлгэрэнгүй мэдээллийг "Los Angeles Times" сонин анх дэлгэсэн байдаг.
Октанигийн хуулийн фирм "Berk Brettler LLP" CNN-д "Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүд үнэ. Бид Шохэйг их хэмжээний хулгайн хохирогч болсныг олж мэдсэн" гэжээ.
Доджерс "орчуулагч Иппэй Мизухара ажлаасаа халагдсан гэдгийг баталж чадна" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Одоогоор орчуулагч мөнгийг хэрхэн хулгайлсан нь тодорхойгүй байна.
Л.Сайнаа