Дэлхийн жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох “Тбилисийн их дуулга” тэмцээн Гүрж улсын нийслэлд өнөөдөр эхэлж буй. Энэ сарын 22-24-ний хооронд явагдах их дуулгад 83 орны эрэгтэй 296, эмэгтэй 235 нийт 531 жүдоч хүч үзэхээр мэдүүлэгт нэрээ өгсөн байна.
Тэдгээрээс Монголын шигшээ багийн 12 тамирчин байна. Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн, ОУХМ А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл нарын жүдочид их дуулгад зодоглоно.
Эрэгтэй:
-60 кг - Б.Цогт-Очир
-81 кг - Г.Болор-Очир
+100 кг - О.Цэцэнцэнгэл
+100 кг - Ө.Пэрэнлэйжамц
Эмэгтэй:
-57 кг - О.Оюунчимэг
-63 кг - Л.Энхрийлэн
-63 кг - Б.Ганхайч
-70 кг - Б.Ням-Эрдэнэ
-78 кг - О.Хүслэн
-78 кг - Б.Эрдэнэт-Од
+78 кг - А.Адъяасүрэн
+78 кг - Д.Номинзул
А.Сүх
Сэтгэгдэл (2)