Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг FIFA Series албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцох болсон билээ. Тус тоглолтод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн бэлэн болсон бөгөөд өчигдөр Азербайжанд газардлаа. Монголын шигшээ Улаанбаатарын цагаар энэ сарын 23-ны 00:00 цагт эзэн орон Азербайжантай, 25-ны 21:00 цагт Танзанийн багтай тоглох хуваарьтай байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 23 тоглогч багтсан. Гаднын лигээс Чехийн дээд лигийн “Динамо Ческе Будеёвице” клубийн довтлогч Г.Төгөлдөр, Австрийн “SU Rebenland” багийн хагас хамгаалагч Б.Цогтбаяр нар шигшээд дуудагдсан. Харин үлдсэн 21 тамирчин нь Монголын премьер лигийн тоглогчид юм.
Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш гэмтэлтэй байгаа тул энэ удаагийн тоглолтуудад оролцож чадахааргүй болжээ. Түүнчлэн гаднын лигт тоглодог Г.Ганбаярт багаас нь чөлөө өгөөгүй учраас шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар япон мэргэжилтэн Ичиро Оцүка ажиллах бөгөөд тэрбээр доорх 23 тамирчныг шигшээ багт дууджээ.
Хаалгач
Э.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар), Х.Цэнгүүн (Булган СП Фалконс), Б.Ариунболд (Хангарьд)
Хамгаалагч
Г.Бат-Оргил (Улаанбаатар), Б.Амгаланбат (Улаанбаатар), А.Дөлгөөн (Улаанбаатар), Филип Чинзориг (Улаанбаатар), О.Мөнх-Оргил (Дэрэн), Н.Хашчулуун (Дэрэн), Б.Ууганбат (Дэрэн), П.Баярцэнгэл (Хангарьд)
Хагас хамгаалагч
П.Ууганбаяр (Улаанбаатар), Б.Батмөнх (Дэрэн), Э.Ган-Эрдэнэ (Дэрэн), Г.Гантогтох (Хангарьд), Т.Мөнхбаатар (Хоромхон), Б.Цогтбаяр (SU Rebenland)
Довтлогч
О.Мижиддорж (Улаанбаатар), У.Тэмүлэн (Улаанбаатар), Б.Намсрай (Булган СП Фалконс), З.Тэмүүлэн (Хангарьд), Б.Мөнх-Эрдэнэ (Ховд), Г.Төгөлдөр (Динамо Ческе Будеёвице)
Сэтгэгдэл (1)